"Сонгуулиас өмнө Ерөнхийлөгчийн хуулийг өөрчлөх шаардлагатай" | News.MN

"Сонгуулиас өмнө Ерөнхийлөгчийн хуулийг өөрчлөх шаардлагатай"

"Сонгуулиас өмнө Ерөнхийлөгчийн хуулийг өөрчлөх шаардлагатай"

"Сонгуулиас өмнө Ерөнхийлөгчийн хуулийг өөрчлөх шаардлагатай"

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдөр (2021.03.16)-ийн хуралдаанаар тус байнгын хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг сонгох асуудлыг хэлэлцэн дэмжлээ. Тус байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдсон учраас түүний оронд УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын нэрийг УИХ дахь МАН-ын бүлгээс дэвшүүлсэн юм.

Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Ж.СҮХБААТАР:

-Төрийн байгуулалтын байнгын хороо (ТББХ) нь Үндсэн хуулийг хамгаалах байгууллагын хувьд хуулийн хэрэгжилтийг анхаарч ажиллах хэрэгтэй. Гагцхүү Үндсэн хуулиа л барьж ажиллаарай. Хууль батлаад, дараа нь амьдралд хэрэгжүүлэхэд Байнгын хорооны даргын үүрэг өндөр шүү. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлаар дэл сул яриа гардаг. Тухайлбал, төрийн хуучин сүлдийг сэргээх тухай яриа гарсан. Үүнтэй би эвлэрэхгүй.Үндсэн хуулиараа оролдоно гэдэг улс орноо тонгочуулах үндсийг тавих аюултай учраас маш олон талаас нь асуудалд хандах хэрэгтэй. Улс төрийн өнцгөөс бүгд ханддаг шүү. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 10 жил бэлдсэн учраас сайн хийгдсэн. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг амилуулах ажил бидний хувьд дуусаагүй. Олон хууль хүлээгдэж байна. Улс төрийн намын тухай хууль хүлээгдэж байна. Энэ бол таны хамгийн гол, эхний даалгавар. Мөн Нэгжийн тухай хууль байгаа. Энэ хуулийг хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан. Үүнийг та анхаараарай. Үндсэн хуулиас гажвал төрийн байгууллагыг тогтворгүй болгох, цаашлаад нам дотор улс төрийн нөхцөл байдал хурцдах эрсдэлтэй шүү.

ТӨРИЙН БАЙГУУЛАЛТЫН БАЙНГЫН ХОРООНЫ ДАРГАД НЭР ДЭВШИГЧ, УИХ-ЫН ГИШҮҮН Ж.МӨНХБАТ:

-Ж.Сүхбаатар гишүүний хэлж байгаа саналуудтай санал нэг байна. Төрийн байгуулалтын байнгын хороо Үндсэн хуулийг дээдэлж ажиллах хамгийн гол байнгын хороо. Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудал амар зүйл биш ээ. 2013-2016 онд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа улс төрийн намуудын ЕНБД нартай хэд хэдэн удаа уулзалт зохион байгуулж, Үндсэн хуулийн асуудлаар зөвшилцөж байсан. 2016 оны арванхоёрдугаар сард ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхдаа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлаар эрдэмтэн, судлаачдын ажлын хэсгийг ахалж байсны хувьд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлэхийн төлөө ажиллана. Үндсэн хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.ЭНХБОЛД:

"Ж.Мөнхбатад амжилт хүсье. Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцэж байгаа асуудлыг анзаарахгүй өнгөрчихөөд байдаг зүйлүүд бий. Төрийн байгуулалтын байнгын хорооноос гаргаж байгаа шийдвэр нийгмийн суурийг тавьдаг. Энэ ч утгаараа улс төрийн дарамтууд зохион байгуулалттайгаар ирдэг. Энэ бүхэнд Үндсэн хуулиа бат барьж ажиллах хэрэгтэй.
Ерөнхийлөгчийн тухай хуулийн ажлын хэсгийн ахлагчаар би ажиллаж байна. Энэ хуулийг сонгуулиас өмнө амжуулаад батлах хэрэгтэй. Тэр хүн Монгол Улсын иргэдтэй ямар гэрээ хийж, Ерөнхийлөгч болж байгаа вэ гэдэг бүрэн зөв ойлголттой болоод сонгуульдаа оролцох ёстой. Тэгэхээр сонгуулиас өмнө Ерөнхийлөгчийн тухай хуулийг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтүүдтэй уялдуулаад хийх ёстой.

Үндсэн хуулиас давсан эрх мэдлийг Үндсэн хуульд нийцүүлж гаргах тал дээр анхаарч ажиллаарай. Сүүлийн 30 жил нийгэм, улс төрд болж байсан олон маргаантай асуудал, эрх мэдлийн хуваарилалтын тэнцвэр алдагдсан нь бүгд үүнээс эхтэй. Тиймээс шинэ даргаас энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллаарай гэж хүсье. Хүн ер нь орж байгаа тоглоомынхоо дүрмийг зөв ойлгосон байх хэрэгтэй. Түүнээс биш орсон хойноо тоглоомын дүрмийг өөрийнхөөрөө өөрчилдөг энэ байдлыг хаах нь Төрийн байгуулалтын байнгын хорооны үүрэг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

28 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-16 66.181.178.253

ээ хөөрхий ямар гээч х***а санаа юм бол

Avatar

Уншигч 2021-03-16 202.126.90.20

Үндсэн хуулиас давсан эрх мэдлийг үндсэн хуультай нийцүүлж гаргаарай… Ер ойлгосонгүй. Үнэхээр Н.Энхболд гишүүн ингэж хэлэв үү? Эсвэл манай сэтгүүлч манарч бичив үү?

Avatar

Зочин 2021-03-16 92.38.148.58

ene neg hogiin novshnuud bolj l ugvul dain ihluulchih geed bh yumaa. deeguur bgaa humuusd ingej tomorch helhed amarhan ch dooguur bgaa ard irged n huld n uregdene bizdee yas yumandeeree. Uuriing irgedee oligtoi avaad yaj chadahgui bj yu gej ingej soliordog bnaa.

Avatar

gal 2021-03-16 66.181.161.43

hurelsuh battulga 2 land ni hairtai bitgii olon um chalchi

Avatar

зочин 2021-03-16 66.181.191.190

мөнхбат гэж нэг панаалтай шүлэгч ч гэлүү нэгюм хүүктэйгээ үзэлцэж байгаа дүр эсгээд байсан одоо бөгсийг нь долоогоод л заваан новшнууд хүн ганц амьдрахдаа эдэн шиг л ийм бузар бохир байыхгүй байх хэрэгтэй

Avatar

зочин 2021-03-16 66.181.191.190

энэ малнуудын бяцхан тархинд сонгуулиас өөр бодогдох юмалга. бид сонгоод дээрдсэн юм хаана байна улам ядуураад улам дэлхийн шившиг болж өрөнд орж гуйланчилаад. одоо та нар хангалтай. харахаас дургүй хүрч байна

Avatar

Төр бод Мөнкбат шүлэгч 2021-03-16 103.229.120.141

Хүрэлсүх Амарбаясгалан хоёрын гар хөл нь энэ Мөнкбат гээд шүлэгч, казиноч, киночин нөхөр. Ардын намын боловсон хүчин дутаад байдагтаа биш бие биеэ барьцаалаад монголын төрийг алчуур болгож тоглож байна даа

Avatar

Зочин 2021-03-16 192.82.90.6

Ийм инээдтэй луйварчидаар өдөр бүр хошин үзүүлбэр үзүүлж бдаг МАНгарууддаа баярлалаа

Avatar

Олзвой 2021-03-16 202.9.46.212

Болохгүй бол үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах л ёстой нийгэмтэйгээ уялдаж явах хэрэгтэй хэн нэгний эрх ашигт нийцэж хэрхэвч болохгүй ялангуяа эрх барьж бгаа улс төрчдөд бас хуучин сүлдээ сэргээхийг ард түмэн чинь дэмжээд эхэлчихсэн энэ бүгдиыг соргогоор олж хараад хуулийн төслөө өргөн барь

Avatar

Зочин 2021-03-16 172.58.139.117

Iim Tortei uls hogjino gej baihgui hulgaich luivarchin avilgach adgiin shaarnuud Mongoliin Toriig zaidalj baina!

Avatar

Зайлөө 2021-03-16 64.119.27.26

Ийм ялзарсан төрд ерөнхийлөгч битгий хэл та муусайн 76 ч хэрэггүй шүү үнэндээ

Avatar

Иргэн 2021-03-16 202.126.88.42

Жанхуунууд юм аа. Та нар л батлаа биздээ. Ашиг сонирхолдоо хөтлөгдөөд хэрэгтэй үед ямар ч хуулийг гууль бологдог нөхдүүд юм аа. Энэ засаглалтай улсад ард түмэн, дэлхийн орнууд яаж итгэх юм бэ? Орос, Хятад, Эмират ер нь бүх гол түншүүд тойруу замаар худалчууд гээд манай олон ч өндөрлөгт ойлгуулсандаа. Гаднаас 2 талт хэлэлцээрийн хүрээнд том зээл гуйхад танайд итгэхгүй байна гэдгээ хэлсэн. С.Баярт оросуудад, М. Энхболдод арабын шейхууд. Хятад зээл өгнө гэхдээ 10-20 жилийн дараа биднийг залгина

Avatar

Зочин 2021-03-16 192.82.82.150

ҮХНӨ сайн болсон гэдэг бол өөрсдийгөө магтсан хөөргөн яриа шүү!! Хэрэв МАН-ынхан ҮХНӨ хийхдээ парламентаа 2 танхимтай болгохоор өөрчилсөн бол харин ёстой дорвитой, нааштай өөрчлөлт гэж үнэлэх байлаа!!!

Avatar

Zochi 2021-03-16 103.68.107.114

Хуульгуй байсан юм байхдаа

Avatar

Зүчи 2021-03-16 64.119.25.138

Ерөөсөө дотоодод тархаагүй байх үед бэлтгэл ажил хийгээгүй сонгууль улс төрөө бодсон МАН, Хүрэлсүх, түүний ЗГ, УИХ буруутай. Тэд одоо улс төрд биш ялтны ширээнд суух ёстой

Avatar

Зочин 2021-03-16 202.9.47.18

Харваас хэдэн муухай коммунист. Араа даадаг л байгаа !

Avatar

Зочин 2021-03-16 192.82.64.158

Үнэхээр Ерөнхийлөгчийн тухай хуулиас өөр зохиох хууль та нарт байхгүй бол зайлаад өгнө үү. Сахил хүртээд шал дортов гэгчээр 65 уулаа байгаад ч 65 уулаа худалч, луйварчид болохоор та нараас хүлээх юм алга.

Avatar

Монгол 2021-03-16 202.131.236.170

Сонгууль болгоны өмнө Ерөнхийлөгчийн тухай хуулийг өрчилдөг, өөрсдөдөө тохируулдагаа болиочээ.

Avatar

hi 2021-03-16 64.119.27.253

zugeer bgaa umiig uurchluxuus uur um medexgui xumuus umaa. ingeed bval ta nar mini xetsuudene shuu. zugeer l baigaarai. uur xiix ajil ix bgaa

Avatar

Зочин 2021-03-16 202.9.47.18

Ард түмэн босно шүү !!!

Avatar

irgen 2021-03-16 66.181.161.72

ene nuhur ch turiig samarna da,baritsgui. yg n asyygaad bga 2 n deer baij de,hen hen n bolj uzsen

Avatar

зочин 2021-03-16 192.82.72.148

Зөв л юм ярьж. Ерөнхийлөгчийн тухай хуулийг хэлэлцэж олон тодорхойгүй зүйлийг тод болгож батлах ёстой. Нэг хүний дарангуйлал, коридор гэдэг юм тогтохоос сэргийлж ҮХ-даа 6жил болгосон түүнийгээ яаж баримтлах нь тодорхойгүй байгаа.

Avatar

Зочин 2021-03-16 202.9.47.18

Хуцдаг

Avatar

Зочин 2021-03-16 202.126.89.74

одоо хэнд зориулж сонгуулийн хууль өөрчлөх гээд байнаа. БАЙЖ БАЙГ АРД ОЛОН БИД УЧРАА ОЛООД САНАЛАА ӨГЧИНӨ. ӨӨРСДӨӨ Л ТА НАР ХУУЛИА ДАГА.Ард түмэн бол хуулиараа л байгаа

Avatar

хүрэлсүхиин хошного 2021-03-16 66.181.161.71

мөнхбат оны шилдэг хошного долоогч гэнэт баяжсан хулгайч кекшюзаны мафиин гишүүн

Avatar

Зочин 2021-03-16 59.153.84.70

эрх мэдэл, сандал ширээ, эрх ашигаа булаацалдсаар л цаана нь коронавирус тархсаар л Монгол улсын мөхөл айсуй

Avatar

Зочин 2021-03-16 103.212.117.75

Жаахан сагсуу ойворгон хүнээр төрийн байгуулалтын байнгын хороог удирдуулах зөв гэхэд хэцүү. Яг үнэндээ утга зохиолын сургууль төгссөн хүн шүү дээ

Avatar

долигонуур мөнхбат 2021-03-16 66.181.161.71

хүрэлсүх энэ хоёрын шизо ижил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж