Шороон шуурганаас болж БНСУ 11 хотод бэлэн байдал зарлажээ | News.MN

Шороон шуурганаас болж БНСУ 11 хотод бэлэн байдал зарлажээ

Шороон шуурганаас болж БНСУ 11 хотод бэлэн байдал зарлажээ

Шороон шуурганаас болж БНСУ 11 хотод бэлэн байдал зарлажээ

БНСУ-ын Байгаль орчны яамнаас өчигдөр (2021.03.15) шуурганаар хийсч ирсэн шар шороо агаарыг ноцтой бохирдуулсны улмаас 11 хотод бэлэн байдал зарлаж, улсын ихэнх хэсэг энэ сарын 16, 17-ны өдрүүдэд агаарын бохирдол ихтэй байх төлөвтэй байгаа талаар мэдээлжээ.

Тус улсын Байгаль орчны яамнаас мэдээлж буйгаар ОХУ-ын газар нутаг орчмоос эхлэлтэй шуурга энэ сарын 14-нд Монголоор дайрахдаа уулархаг нутгууд болон говийн шар шороог босгон, шар шороон шуурга болсон нь ийнхүү Өмнөд Солонгос хүртэл үргэлжилж, өнөөдөр (2021.03.16) Солонгосын хойгийн баруун эргээс эхлэн маргааш гэхэд бүх нутгаар тархах төлөвтэй байгаа аж.

Сөүл, Инчон, Кёнги, Тэжон, Сэжун, Чүнбүг, Чүннам, Гуанжү, Чонбүг, Чоннам, Чэжү зэрэг газруудад шар шорооны РМ10 тоосонцрын хэмжээ нэг шоо метрт 150 микрограмм буюу “маш муу” түвшинд хүрэх урьдчилсан тооцоо гарсан тул шар түвшний бэлэн байдал зарлажээ.

Түүнээс гадна мөн шуурганаас болж Хятад улс хойд хэсгийнхээ 12 муж, хотуудад шар түвшний бэлэн байдал зарлаж, 400 нислэгийг цуцалсан байна.

Холбоотой мэдээ

Монголоос чиглэлтэй шороон шуурга Бээжинд

Монголоос чиглэлтэй шороон шуурга Бээжинд "аюул" учруулав

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-16 202.72.240.53

Монголын тэнгэр ниргэжээ.

Avatar

ҮНЭН 2021-03-16 103.26.194.206

БАЙГАЛ ДЭЛХИЙГЭЭ ХАЙРЛАХ ХЭРЭГТЭЙ

Avatar

зочин 2021-03-16 59.153.86.57

Монголд нэг их сүртэй болоогүй шороон шуурга яагаад тийм олон хоног үргэлжилдэг бнаа ,Хонхор газрынх нь л буруу даа

Avatar

Зочин 2021-03-16 66.181.161.47

Huue Minii 2 oims bandaash hiisenshuu hujaanuudaa ajij bnamz

Avatar

Зочин 2021-03-16 192.82.68.192

БОРДООНИЙХОО МӨНГИЙГ АВЬЯ ККК

Avatar

Зочин 2021-03-16 103.212.118.48

Монголоор дайран өнгөрсөн шар шороон шуурга бол Солонгос улсад алт л гэсэн үг.Учир нь тэр чигтээ онгон хөрс очиж байгаа хэрэг шүү. Солонгос,Япон,Хятадад олон мянган жил тариа ногоо тарьсан хөрс нь ийнхүү онгон тэжээлтэй хөрсөөр тэтгэдэж байна шүү дээ. Тэгэхлээр тэд баярлах л ёстой доо.

Avatar

Зочин 2021-03-16 192.82.89.87

малаа хэнд гайхуулдгын тэнэгтээ дуугүй сууцгааж байж түйрэнгийн голомтонд амьсгалж суугаагаа мэдэхгүй

Avatar

Зочин 2021-03-16 59.153.114.160

hytad solongoschuud mongold irj manai urd aimguudiig modjuulah hergtei shuuuuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж