Шороон шуурганаас болж БНСУ 11 хотод бэлэн байдал зарлажээ

Хуучирсан мэдээ: 2021.03.16-нд нийтлэгдсэн

Шороон шуурганаас болж БНСУ 11 хотод бэлэн байдал зарлажээ

Шороон шуурганаас болж БНСУ 11 хотод бэлэн байдал зарлажээ

БНСУ-ын Байгаль орчны яамнаас өчигдөр (2021.03.15) шуурганаар хийсч ирсэн шар шороо агаарыг ноцтой бохирдуулсны улмаас 11 хотод бэлэн байдал зарлаж, улсын ихэнх хэсэг энэ сарын 16, 17-ны өдрүүдэд агаарын бохирдол ихтэй байх төлөвтэй байгаа талаар мэдээлжээ.

Тус улсын Байгаль орчны яамнаас мэдээлж буйгаар ОХУ-ын газар нутаг орчмоос эхлэлтэй шуурга энэ сарын 14-нд Монголоор дайрахдаа уулархаг нутгууд болон говийн шар шороог босгон, шар шороон шуурга болсон нь ийнхүү Өмнөд Солонгос хүртэл үргэлжилж, өнөөдөр (2021.03.16) Солонгосын хойгийн баруун эргээс эхлэн маргааш гэхэд бүх нутгаар тархах төлөвтэй байгаа аж.

Сөүл, Инчон, Кёнги, Тэжон, Сэжун, Чүнбүг, Чүннам, Гуанжү, Чонбүг, Чоннам, Чэжү зэрэг газруудад шар шорооны РМ10 тоосонцрын хэмжээ нэг шоо метрт 150 микрограмм буюу “маш муу” түвшинд хүрэх урьдчилсан тооцоо гарсан тул шар түвшний бэлэн байдал зарлажээ.

Түүнээс гадна мөн шуурганаас болж Хятад улс хойд хэсгийнхээ 12 муж, хотуудад шар түвшний бэлэн байдал зарлаж, 400 нислэгийг цуцалсан байна.

Холбоотой мэдээ

Монголоос чиглэлтэй шороон шуурга Бээжинд

Монголоос чиглэлтэй шороон шуурга Бээжинд "аюул" учруулав

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХахаХаха
5
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж