Алексей Навальный: Хоёрдугаар хорих анги бол маш найрсаг газар

Хуучирсан мэдээ: 2021.03.16-нд нийтлэгдсэн

Алексей Навальный: Хоёрдугаар хорих анги бол маш найрсаг газар

Алексей Навальный: Хоёрдугаар хорих анги бол маш найрсаг газар

ОХУ-ын сөрөг хүчний том төлөөлөл болсон Алексей Навальный энэ долоо хоногт өөрийнхөө хоригдож буй чанга дэглэмтэй хорих ангийн талаар цахим орчинд дэлгэжээ. Түүний бичсэнээр Покров тосгоны ойролцоох хоёрдугаар хорих анги маш чанга дэглэмтэй бөгөөд хуягууд хоригдлуудын алхам бүрийг хянаж, шөнийн цагаар ч гэсэн цаг бүр шалгадаг аж.

Ийнхүү Навальный инстаграм хуудсан дээрээ хоёрдугаар хорих ангийн тухай бичсэн нь түүнийг тус шоронд хоригдож байгаагийн анхны баталгаа боллоо. Хоёрдугаар хорих анги Москвагаас дорно зүгт 85 км буюу Владимир мужийн Покров тосгоны ойролцоо байрладаг. Тус хорих ангид өмнө нь ял эдэлж байсан хүмүүсийн баталдгаар хоёрдугаар хорих анги бол Оросын хамгийн чанга дэглэмтэй аймшигт шоронгуудын нэг юм.

Гэвч Навальный тус хорих ангийг “Маш найрсаг бөгөөд одоогоор хүчирхийллийн шинжтэй ямар ч үйлдэл ажиглагдаагүй. Гэхдээ хараа хяналтын хувьд Жорж Овеллийн 1984 номон дээр гардгаас ч чанга юм” хэмээн тодорхойлжээ.

Өдгөө 44 настай Навальный ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг хамгийн олон жил шүүмжлэн буруушааж байгаагаараа алдартай Кремлийг эсэргүүцэгч, сөрөг хүчний хамгийн том төлөөлөл билээ. Тэрбээр өнгөрсөн онд учир битүүлгээр хордсоноосоо болж яаралтай Германд очин эмчилгээ хийлгэсэн юм. Гэвч таван сарын дараа буюу нэгдүгээр сарын 17-нд түүнийг Москвад эргэн ирмэгц тэнсэн харгалзах ялынхаа хугацааг дуусаагүй байхад хил давж зугтсан хэмээн баривчилсан. Түүнчлэн өнгөрсөн сард Навальныйд холбогдох шүүх хурал болж, түүнд хоёр жил, зургаан сар хорих ял сонсгосон билээ.

Өдгөө хоёрдугаар хорих ангийн хуягууд түүнийг шөнө цаг бүр сэрээж, байрандаа байгаагаа мэдээлэхийг шаардаж буй аж. Навальный инстаграм хуудастаа “Хуягууд сэрээх болгонд би хаашаа ч оргон зугтаагүй камертаа сууж байгаагаа мэдээлээд, эргээд унтдаг. Тэгэхдээ хүмүүс намайг мартаагүй, хэзээ ч мартахгүй гэдгийг бодоод тайван унтдаг. Намайг жинхэнээсээ хорьсонд би их гайхсан. Би Москвагаас хаа байсан 100 км зайтай чанга дэглэмтэй ангид хоригдоно гэж төсөөлж байсангүй. Эндэхийн хараа хяналт маш чанга. Бүх хоригдол дүрмээ ягштал дагаж байна. Гэхдээ би хүчирхийллийн шинжтэй үйлдэл огт хараагүй.

Өмнө нь би энэ шоронд олон арван хүмүүс модон мунаар үхтэлээ зодуулж байсан тухай сонсоод айж байлаа. Гэхдээ энэ хорих ангийн засан хүмүүжүүлэх арга өөрчлөгдсөн бололтой. Одоо би энэ шоронгоос илүү эелдэг яриатай хүмүүс өөр хаана ч байхгүй гэж бодож байна. Би шинэ гэр болсон энэ хоёрдугаар хорих ангийг “Бидний найрсаг засан хүмүүжүүлэх хуаран” гэж нэрлэмээр байна” хэмээн бичжээ. Гэвч тэрбээр яг ямар аргаар хэрхэн ийнхүү өөрийн зургийг дарж, цахим орчинд үгээ бичсэн талаараа огт тайлбарлаагүй байна.

Холбоотой мэдээ

Навальныйг Оросын хамгийн чанга дэглэмтэй хориход

Навальныйг Оросын хамгийн чанга дэглэмтэй хориход "хорино"

Эх сурвалж: AP, REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
6
ХахаХаха
6
ГайхмаарГайхмаар
5
ЗөвЗөв
3
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж