ЭМЯ: 0-18 насны 744 хүүхэд Covid-19 авсан | News.MN

ЭМЯ: 0-18 насны 744 хүүхэд Covid-19 авсан

ЭМЯ: 0-18 насны 744 хүүхэд Covid-19 авсан

ЭМЯ: 0-18 насны 744 хүүхэд Covid-19 авсан

Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр (2021.03.16) Covid-19-ийн нөхцөл байдлын талаарх мэдээллээ хийлээ.


ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга Ж.БАЙГАЛМАА:

-2021 оны гуравдугаар сарын 16-ны өглөөний 09.00 цагийн байдлаар нийт 16 лабораторид 11183 сорьцод шинжилгээ хийхэд 127 хүнээс Сovid-19 илэрлээ. Эдгээрээс 126 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Архангай аймагт Улаанбаатараас очсон нэг иргэнээс халдвар илэрч, орон нутгийн нийт өвчлөл 349 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлуудын 123 нь ойрын хавьтал байна. Эдгээрийн 116-гаас нэг дэх шинжилгээгээр вирус илэрсэн бол долоогоос нь хоёр дахь шинжилгээгээр халдвар илэрчээ. Дөрвөн хүний халдварын эх уурхайг тодорхойлохоор ажиллаж байна. Шинээр бүртгэгдсэн хүмүүс Баянзүрх дүүргийн 26, 27 дугаар хороо, Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд амьдардаг.

Сүүлийн 24 цагийн хугацаанд клиникээс 52 хүн эдгэрч, гэртээ гарсан. Нийт эдгэрсэн хүний тоо 3083 боллоо. ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Хан-Уул дүүргийн 300 ортой эмнэлэг, Завхан, Төв аймгийн эмнэлэгт нийт 1014 батлагдсан тохиолдол эмчлүүлж байна. Биеийн байдал маш хүнд гурав, хүнд тав, хүндэвтэр 89, хөнгөн 917 хүн эмчлүүлж байна.

Улаанбаатар хотод нийт 3329 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн. Ингэснээр улсын хэмжээнд багц халдварын голомтод батлагдсан тохиолдол 3678 боллоо. Хувь хүн нийгмийн харилцаагаа багасгаж, амны хаалтаа тогтмол зүүж, гараа сайтар ариутгаарай.

“ДЭЛГҮҮРЭЭС БАРАА ХУДАЛДАН АВЧ БАЙГАА ШИГ СОНГОЛТТОЙГООР ВАКЦИН ХИЙХГҮЙ”

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.УУГАНБАЯР:

-Сүүлийн дөрвөн өдөр батлагдсан тохиолдол 100-гаас дээш бүртгэгдлээ. Эдгээр хүмүүс өмнө нь батлагдсан хүмүүсийн хавьтагч нар хэдий ч Улаанбаатар хотын хэмжээнд халдвар тархах өндөр эрсдэлтэй байгааг анхааруулъя. Хүн хоорондын зайгаа барьж, олон хүнтэй газраар явахгүй байх хэрэгтэй. Эрүүл мэндийн байгууллагын орны асуудал гарч, тодорхой зохицуулалт хийж байна. Халдвар авсан иргэдийн 84 хувь нь хөнгөн хэлбэрээр өвдөж байгаа учраас цаашид гэрээр нь эмчлэх зохицуулалтыг албаныхан ярьж байна. Гэртээ тусгаарлагдахад гэрийн нөхцөл байдлыг харна. Тухайн хүний биеийн байдлыг эмчийн үзлэгээр тодорхойлж, хөнгөн бол гэртээ тусгаарлана. Жишээлбэл, нийтийн байранд амьдардаг хүн эрсдэлтэй учраас гэртээ тусгаарлах боломжгүй. Нөгөө талаасаа биеэ тодорхойлох чадварыг нь утсаар болон цахим хэлбэрээр мэдэгддэг байх ёстой. Хэдийгээр тухайн иргэн гэртээ тусгаарлагдахгүй гэвэл эмнэлэгт хэвтүүлнэ. Учир нь олон иргэн хөнгөн өвчилж, бид гэртээ эмчилгээгээ хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байсан. Тийм учраас энэ зохицуулалтыг хэрэгжүүлэх ажлыг хангаж байна.

Өнөөдөр вакцинжуулалтын ажил төлөвлөгөөний дагуу явагдаж, өдөрт 15 мянга орчим иргэнийг хамруулж байна. Энэ долоо хоногийн сүүлээр, ирэх долоо хоногоос вакцин татан авах ажиллагаа хэрэгжинэ. Засгийн газраас дөрвөн төрлийн вакцин оруулж ирэхээр төлөвлөсөн. Эдгээрээс аль нэгийг нь сонгож хийлгэхгүй. Одоогийн байдлаар “АстраЗеника”, “Спутник V”, “Синофарм” гэсэн гурван төрлийн вакцин орж ирсэн. “Фрайзер” гэдэг вакцин хараахан орж ирээгүй, оруулж ирэхээр хэлэлцэж байна. Хувийн хэвшлээс 10 мянган хүн тун оруулж ирээд, иргэдийг дархлаажуулж байна. Засгийн газар “АстраЗеника”, “Синофарм” гэх хоёр вакцинаар зорилтот бүлгээ дархлаажуулж байна. Вакцин нь тухайн хүний нас, хүйс, биеийн байдал зэргээс шалтгаалан харилцан адилгүй байдаг.

“ОДООГИЙН БАЙДЛААР 126 МЯНГА ГАРУЙ ТУН ВАКЦИН ХИЙЖ ДУУССАН”

ЭМЯ-ны хэлтсийн дарга Г.БОЛДМАА:

-Гуравдугаар сарын 15-ны оройн 21.00 цагийн байдлаар нийслэлд 40 дархлаажуулалтын цэг ажилласан. Зарим нэг дархлаажуулалтын цэгт нэг баг ажиллаж байгаа бол заримд нь 4-5 баг ажиллаж байна. Нийт 74 багийн 561 ажилтан нийт 13381 хүнийг дархлаажуулалтад хамруулж ажиллалаа. Нийслэлийн хэмжээнд хоёрдугаар сарын 23-наас хойш 126.449 хүнийг дархлаажуулалтад хамруулаад байна. Энэ нь зорилтот бүлгийн зургаан хувийг эзэлж байна. Өнөөдөр 41 цэгт 95 баг ажиллаж, 671 ажилтан нийт 19793 хүнийг дархлаажуулах төлөвлөгөөтэй байна. Дархлаажуулалтын үйл явц хэвийн үргэлжилж байна.

Бид ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу вакциныхаа тоо хэмжээнд тааруулж, тухайн дархлаажуулалтад хамрагдах иргэдээ эрэмбэлж байгаа. Одоогийн байдлаар эрүүл мэндийн байгууллагын 96 хувийг дархлаажуулалтад хамруулаад байна. Халдварын голомтод ажиллаж байгаа бусад салбарын алба хаагчдын 98 хувийг дархлаажуулалтад хамрууллаа. Мөн боловсролын салбарын ажилчдын 48 хувийг вакцинжуулсан бол бусад 50-64 насны хүмүүс өчигдөр дархлаажуулалтад хамрагдаж, 2.5 хувь нь хамрагдаад явж байна.

Худалдаа үйлчилгээ, үйл ажиллагаа нь тасалдаж болохгүй аж ахуйн нэгжийн ажилчдын 70 гаруй хувь вакцинд хамрагдсан. Монгол Улс 18 наснаас дээш хүмүүсийг дархлаажуулалтад хамруулсан байдлаараа 17 дугаар байранд жагсч байна. Энэ бол маш өндөр тоо. Монголд “Ковакс” хөтөлбөр болон хандив, буцалтгүй тусламж, Засгийн газрын гэрээ, хэлэлцээрээр нийт 464.400 хүн тун вакцин ирсэн. Уг тунг давтан тунгаар тооцож үзвэл 232.200 хүн тун байгаагаас 126 мянга гаруй тунг хийж дууссан. Одоо үлдсэн 105 мянган тунг зорилтот бүлгийн хүмүүсийг хамруулна. Нийт дархлаажуулалтад хамрагдах 507 мянга гаруй хүний 25 хувь нь хамрагдсан.

“УЛААНБААТАРТ 0-18 НАСНЫ 744 ХҮҮХЭД COVID-19 АВСАН”

Мэдээллийн дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Шинж тэмдэг илрэхгүй, халдвар авсан иргэд цөөнгүй байна. Сайн дураар эсрэг биет илрүүлэх шинжилгээ өгч болох уу?

Ж.БАЙГАЛМАА: Вакцин хийлгэх зорилгоор, эсвэл вирус илрүүлэх болон эсрэг биет үүссэн эсэхийг шалгах шинжилгээ хийлгэх шаардлагагүй. Ер нь эсрэг биет илрүүлэх шинжилгээ өртөг өндөртэй байдаг. Дээрээс нь өвдсөнөөс хойш зургаан сарын дараа тухайн хүн вакцин хийлгэж болно.

-Монголд ажиллаж буй гадаадын иргэдийг вакцинжуулалтад хэрхэн хамруулах вэ. Мөн “АстраЗеника” вакцин хийлгэсэн 50 настай эмэгтэй тархинд нь харвалт өгч, эмнэлэгт хэвтэж байгаа гэсэн мэдээлэл үнэн үү?

Г.БОЛДМАА: “Ковакс” хөтөлбөрийн дагуу бид иргэдээ эрэмбэлэн ангилж, дархлаажуулалтад хамруулж байна. Цаашид гадаадын иргэдийг дархлаажуулалтад хамруулна. Ингэхдээ оршин суугаа хаягаар нь дархлаажуулахгүй. Тухайн хамрагдаж байгаа байгууллагынхаа хүрээнд вакцинжуулалтад хамрагдана. Одоогийн байдлаар хийж буй хоёр вакцины дараа ноцтой урвал, хүндрэл илрээгүй. Тодорхой хэмжээнд халуурч, хөндүүрлэх шинж тэмдэг илэрнэ. Одоогийн байдлаар Эрүүл мэндийн яаманд ийм мэдээлэл ирээгүй байна. Вакцин хийлгэсэн иргэдийг 30 минут ажигласны дараа биед үзүүлсэн хариу урвалын шинж тэмдгийг байнга бүртгэж байгаа. Нийт дархлаажуулалтад хамрагдсан иргэдийн 40 орчим хувьд ерөнхий урвал илэрч байна.

-Завхан аймагт Covid-19-ийг эмчилсэн. Цаашид халдвартай иргэдийг ХӨСҮТ рүү шилжүүлэхгүй юү?

Ж.БАЙГАЛМАА: Завхан аймгийн Шилүүстэй суманд бүртгэгдсэн хоёр батлагдсан тохиолдол эдгэрч, гэртээ шилжсэн. Ер нь аймаг орон нутагт эмчлэх бүрэн боломжтой. Завхан аймагт хавьтлын тусгаарлалт, эмчилгээг сайн зохион байгуулсан. Бэлтгэл хангагдсан учраас эмчилгээг орон нутагт хийх бүрэн боломжтой.

2021 оны гуравдугаар сарын 12-ны байдлаар 0-18 насны 744 хүүхэд халдвар авсан. Тухайн өдрийнхөө 3733 тохиолдлын 20 хувийг эзэлж байсан. Ихэнх нь буюу 85 хувь нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бөгөөд 22 нь гадаадаас зөөвөрлөгдсөн тохиолдол байсан. Мөн нийт 156 хүүхэд батлагдсан тохиолдлын эмчилгээ явуулж байгаа эмнэлэгт эмчлүүлж байна. Нийт 300 гаруй ахмад настан халдвар авсан.

-Эмнэлгийн ачаалал нэмэгдээгүй байхад халдвартай иргэдээ гэрээр тусгаарлах нь хэр зөв бэ?

Г.БОЛДМАА: Одоогоор ойрын хавьтлыг 14 хоног тусгаарлах нь зөв. Нийт батлагдсан тохиолдлуудын 90 орчим хувь нь ойрын хавьтлууд. Тиймээс 14 хоног тусгаарлан хянаж, батлагдсан тохиолдлыг илрүүлж байна.

Яг өнөөдрийн байдлаар вакцины эхний тун хийж байна. Хоёр дахь тун дөрөвдүгээр сарын 15-наас эхэлнэ. Эхний тунгаар дархлаа тогтохгүй. Хоёр дахь тунгаа хийлгэж, 14-28 хоногийн дараа дархлаа бүрэн тогтож байна. Үүний дараа бүх судалгааг хийнэ. Эрүүл мэндийн яаманд дархлаажуулалттай холбоотой гурван том судалгааны баг гарч байна.

ЭМЯ 11.00 цагийн мэдээлэл

ЭМЯ-аас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж байна

Posted by News.mn on Monday, March 15, 2021

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХарамсалтайХарамсалтай
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: ЗГ вакцины асуудлаа хэлэлцээд иргэдэд тодорхой мэдээлэл өгөх хэрэгтэй 2021-03-16 66.181.186.218

Вакцинжууллалт номер нэг ажил. Гэтэл хариуцлага хүлээхгүй ЭМЯ-ны хэвлэлийн төлөөлөгчөөр үнэн, худал мэдээлэл өгүүлчихээд ЗГ чимээгүй байж болохгүй.ДЭМБ-ын зөвшөөрсөн вакциныг хийнэ гэсэн ч байдал хүндэрсэн тул хоёр хөршийн вакциныг хийх болсноо, вакцины хангамжаас болоод иргэд вакцин сонгох боломжгүй болсныг тайлбарлах.Хятадын вакцины эргэлзээг тайлах.Вакцин худалдаж авах нь зөв биш үү.Вакциныг улс хоорондын харилцаанд үл ойлголцлын шалтаг болгохгүйг хичээх г.м. ЗГ-ын түвшний ажил их байна.

Avatar

Zochin 2021-03-16 23.249.168.64

Mongold huuhed yasan ih haldwar awsiim be. Huuhduudee bolgoomjtoi bailgaarai

Avatar

Зочин 2021-03-16 122.201.19.99

Нэг хаалга нэг шинжилгээ маш үр дүнтэй болсон боловч УОК -ийн буруу шийдвэр буруу зохион байгуулалтаас болж халдвараа улам алдаж маш их хөрөнгө мөнгө , өчнөөн хүний хөдөлмөрийг талаар болгосон хариуцлагаа хүлээ.

Avatar

Зочин 2021-03-16 192.82.69.74

guilgachin barazil toohgui bolosn bichlege argaa mongold hereglehe zogsoo.

Avatar

Зочин 2021-03-16 192.82.69.74

nusaa ideh sorh bas holo sorood udejigaa bichlege bitgi guanz restarant tabihaa boliod ug. esbel togoogo husaal bichleg uzelere osgogchoor yabuulaad.dembee chi naad uzelre untraal gejinaa.

Avatar

Зочин 2021-03-16 192.82.69.74

ajil dere hoolond orson bas dahial hoolo sorood idejiga nusa sorjigoo bchleg ulzere osgogchoro tanbaid.chi odoo yu bolchood inged baigan.1odor omno tsgada der uilall baarag uhehh geel baisan bi shorond yag uhenene odoo dahiad ingehgui geel martaa yu amalsanna.

Avatar

Badarch taxar 2021-03-16 192.82.88.219

Pizerig deed zeregleliin hvmvvs hiilgedeg yum mongoonuud hiilgeh boloogvi amarsaihan ogstorson ch enenees doloon dor hamarsaihan garch ireed ulam dorduulna

Avatar

zochin 2021-03-16 202.179.26.124

dandaa chudlaa yrij ard irgediig buur zovoochich umaa!!

Avatar

Зочин 2021-03-16 103.26.195.55

Энэ хурал удирдаж байгаа нөхөр цоо эрүүл биш юун лангуун тависан хиам бэ

Avatar

Нийгмийг аюултай байдалд оруулсан Амарсайхан огцорч зайлаач 2021-03-16 64.119.26.161

Халдвар 100-с дээш гараад байвал нийгэмд тархсан аюултай гэж үздэг гэж байна. Хатуу хөл хорионы үр дүнг үзвэр үйлчилгээ нээж баллаж, нийгмийг аюултай байдалд оруулсан УОК Амарсайхан огцор ч зайл

Avatar

Зочин 2021-03-16 203.91.119.174

Буухгүй байгаа гэх боловч ямарч бөөн бөөнөөр нь хурдан эдгээчихдэг юм шинжилгээ нь асуудалтай юм бишүү итгэх арга алгоо

Avatar

Зочин 2021-03-16 103.26.193.247

Сүүлийн үед халдвар авсан хүний тоо эрс нэмэгдээд байна Бараг л ойрын хавьтлуудын эхний шинжилгээгээр илэрлээ гэхийн Арай нөгөө мутацид орсон нь ороод ирсэн юм биш биз.Илүү эрчтэй тардаг гээд байсан биз дээ .

Avatar

Зочин 2021-03-16 192.82.82.150

Еврейчүүд мэдээж тэнэг буруу юм хийхгүй. Эд нар зөвхөн Файзер вакцинаар нийт амаа дархлаажуулж байна. Гэтэл манай Эрүүл мэндийн сайд "Тухайн хүний эрүүл мэндийг байдлыг харгалзан ямар вакцин хийхийг эмч шийднэ, иргэний өөрийнх нь сонголтоор хийхгүй" гэж мэдэгдэв. Тэгвэл Израилийн иргэд бүгд эрүүл мэнд нь яг ижил хүмүүс байдаг юм байх даа??? Жирийн ядруу иргэнд тааруухан буюу турших вакцин хийхийн тулд ингэж ярьж байгаа юм биш биз???

Avatar

Иргэн 2021-03-16 43.242.243.253

Энэ сайд биш ээ. Ямар вакцин хийхийг эмч шийднэ гэж анх удаа энэ хүний амнаас сонслоо. Аль нэг вакцины талаар төгс мэдлэгтэй болчихсон юм уу, иргэн өөрөө сонголт хийнэ гээ биз дээ. Эсвэл Хятад вакциныг хүмүүс хийлшэхгүй болохоор ингэж шахаж тэнэгтэх гээд байна уу

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж