Цахилгаангүй болсон баруун аймгуудыг эрчим хүчинд холбожээ | News.MN

Цахилгаангүй болсон баруун аймгуудыг эрчим хүчинд холбожээ

Цахилгаангүй болсон баруун аймгуудыг эрчим хүчинд холбожээ

Цахилгаангүй болсон баруун аймгуудыг эрчим хүчинд холбожээ

Гамшигт үзэгдлийн улмаас баруун аймгуудад эрчим хүч доголдож, цахилгаангүй болсон. Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК, УВС ЦТС ХХК-ийн мэдээлснээр Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн хэрэглэгчид өнгөрсөн шөнө цахилгаан эрчим хүчинд бүрэн холбогджээ. Тодруулбал, Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК, УВС ЦТС ХХК-ийн ажилчид гэмтсэн тулгуурыг буулган, шинэ тулгуур угсран босгох ажлыг гүйцэтгэж, богино хугацаанд сэлбэж засчээ. Мөн ОХУ-аас хүчдэл авах захиалга өгсөн байна.

ОХУ-д өнгөрсөн амралтын өдрүүдэд хүчтэй цасан шуурганы улмаас эрчим хүчний доголдол үүсч, улмаар баруун аймгуудад цахилгаан тасарсан билээ. Мөн цаг агаарын тогтворгүй байдлын улмаас эрчим хүчний цамхаг нурсан тул Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-иас нэгдүгээр зэрэглэлийн цахилгаан хэрэглэгчдийг түр цахилгаанд холбоод байсан юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-16 192.82.68.113

40М СЕКУНДЫН САЛХИНД ЦАХИЛГААНЫ БЕТОН ШОН УНАСАН БН. ҮҮНИЙГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭЖ АВСАН БАЙЖ ТААРАА ЭНЭ ХҮМҮҮС ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ. ЭНЭ ЖИЛ ГАНЦ УДАА БИШ ЖИЛ БОЛГОНЫ ӨДИЙД ИЙМ ШУУРГА САЛХИ БОЛДОГ. АЖИЛЛАСАН УЛСЫН КОМИСС НИЙЛҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГА ЗАРЛАСАН ТЕНДЕРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХОЛБОГДОХ БҮХ ХҮН ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ. ТЭГЖ БАЙЖ ДАХИЖ ИЙМ ЭРСДЭЛ ГАРАХГҮЙ. ҮҮНИЙГ ЯАГААД ХӨНДӨХГҮЙ БН. БЕТОН ШОН МӨН ЦАХИЛГААНЫ ТӨМӨР ТОМ ШОН УНАСАН АСУУДАЛ ЖИЛ БОЛГОН ГАРДАГ. ЖИЛ БОЛГОН МАШ ӨНДӨР ЗАРДАЛ БОЛЖ БӨӨН ИХ А

Avatar

гарчиг 2021-03-16 202.9.40.218

Цахилгаангүй болсон баруун аймгуудыг эрчим хүчээр хангажээ. гэж бичихгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж