Мэргэжлийн сүмогийн харү башёгийн хоёр дахь өдрийн барилдаанууд өчигдөр (2021.03.15) явагдлаа. Харамсалтай нь, энэ удаагийн башёд барилдаж байсан ганц ёкозүна болох Хакүхо М.Даваажаргал баруун өвдөгний бэртлээ сэдрээн, үлдсэн башёг өнжихөөр болжээ. Өдгөө 36 настай их аваргын хувьд ийнхүү сүүлийн таван башёг өнжиж, эсвэл дундаас нь орхиж байна. Тэрбээр башёгийн хоёр дахь өдөр Такарафүжиг давсан бөгөөд энэ үеэр өвдөгний бэртлээ сэдрээжээ.
Харү башё эхлэхийн өмнө ёкозүна Какүрюү М.Ананд барилдах боломжгүй болсон билээ.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ энэ өдөр маэгаширагийн хоёрт эрэмбэтэй Вакатакакэг, Ичиножо А.Ичинноров маэгаширагийн тавд эрэмбэтэй Окиноүмиг тус тус давж, хоёр даваатай сайн эхлэл тавиад байна. Мөн Кирибаяама Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил, Хошорюү С.Бямбасүрэн, Чиёошома Г.Мөнхсайхан нар энэ жилийн харү башёгийн анхны даваануудаа авав. Япончуудын найдвар тавьж буй гурван озэкигийн хувьд Асанояама өвдөг шороодож, Такакэйшо, Шодай нар даваагаа ахиулжээ.
Холбоотой мэдээ