Герман, Франц, Итали улсууд “AstraZeneca” вакциныг түр зогсоов

Хуучирсан мэдээ: 2021.03.16-нд нийтлэгдсэн

COVID-19

Герман, Франц, Итали улсууд “AstraZeneca” вакциныг түр зогсоов

Герман, Франц, Итали улсууд “AstraZeneca” вакциныг түр зогсоов

Европын гурван улс “AstraZeneca”-гийн вакциныг ашиглахаа түр зогсоож байгаагаа мэдэгдлээ. Тодруулбал, энэ вакциныг тариулсан хүмүүсийн дотор цусны бүлэгнэл, цус алдалт, цусны ялтсын тоо хэмжээ буурах зэрэг сөрөг нөлөө гарсантай холбоотойгоор Франц, Герман, Итали улсууд дээрх арга хэмжээг авсан байна.

Үүнээс өмнө Дани, Исланд, Австри, Норвеги, Литва, Латви, Эстони, Люксембург зэрэг улсууд өнгөрсөн долоо хоногт “AstraZeneca”-гийн вакциныг дээрх шалтгаанаар тодорхойгүй хугацаагаар хориглосон юм.

Герман улсад цус бүлэгнэлийн долоон тохиолдол бүртгэгдсэн тул шалгалтын дүгнэлт гартал “AstraZeneca” вакцин хэрэглэхийг түр зогсоосон бол Францын Ерөнхийлөгч Эммануэл Макрон хүн ардынхаа аюулгүй байдлыг хангах үүднээс мөн ижил шийдвэр гаргаж буйгаа мэдэгдсэн байна. Франц улсын хувьд Европын холбооны эрүүл мэндийн байгууллагын дүгнэлт гарсны дараа “AstraZeneca” вакциныг үргэлжлүүлэн ашиглах эсэхээ шийдэх аж. Тус байгууллагын дүгнэлт Пүрэв гаригт гарах юм.

Итали улсад 57 настай хөгжмийн багш “AstraZeneca” вакцин тариулсны дараа нас баржээ. Иймд тус улсын Педмонт мужийн прокурорууд өчигдөр 393,600 тун “AstraZeneca” вакциныг хураасан байна.

“AstraZeneca” вакцинтай холбоотой сөрөг мэдээлэл гарч эхэлсний дараа ДЭМБ-аас уг вакциныг ямар ч аюулгүй хэмээн мэдэгдэж, улс орнуудыг Сovid-19-ийн эсрэг вакцинжуулалтдаа үргэлжлүүлэн ашиглахыг уриалсан юм. “AstraZeneca” компаниас гаргасан мэдэгдэлд дурдсанаар, одоогоор 17 сая хүн тус вакциныг тариулаад байгаагаас цусны бүлэгнэлийн 37 тохиолдол бүртгэгдсэн нь бусад вакцинуудтай харьцуулахад бага үзүүлэлт аж.

Эх сурвалж: THE GUARDIAN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж