Үндэсний бөхийн аваргуудын зөвлөл хуралдлаа

Хуучирсан мэдээ: 2021.03.16-нд нийтлэгдсэн

Үндэсний бөхийн аваргуудын зөвлөл хуралдлаа

Үндэсний бөхийн аваргуудын зөвлөл хуралдлаа

Монголын Үндэсний Бөхийн Холбооны Тэргүүний үүрэг гүйцэтгэгч Ц.Магалжав 2021 оны гуравдугаар сарын 14-ний өдөр Аваргуудын зөвлөл болох аваргуудтай уулзлаа. Уулзалтад Улсын аварга О.Балжинням, С.Мөнхбат, Г.Эрхэмбаяр, Ч.Санжаадамба, Н.Батсуурь, П.Бүрэнтөгс, аймгийн арслан Р.Дамдин, аймгийн заан Р.Сэддорж нар оролцож, Монгол үндэсний өв соёл болох үндэсний бөхийнхөө талаар санал солилцов.

МҮБХ хорио цээрийн дэглэмийн үед заасан шаардлагыг хангаж, 2021 оны гуравдугаар сарын 20-ны Бямба гаригт Монгол бөхийн өргөөнд 12:00 цагт Аваргуудын зөвлөл болон Монгол Улсын аварга цолтой бөхчүүдтэй хийх уулзалтыг мөн товлолоо.

ЭХ СУРВАЛЖ: Монголын Үндэсний Бөхийн Холбоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
3
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж