Генералуудад хүндэтгэл үзүүлэв | News.MN

Генералуудад хүндэтгэл үзүүлэв

Генералуудад хүндэтгэл үзүүлэв

Генералуудад хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын Батлан хамгаалах бодлого, зорилт, цэргийн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэх, Орчин цагийн Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд өөрийн оюун ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулж, үнэтэй хувь нэмэр оруулсанд нь талархаж, чөлөөнд байгаа хошууч генерал Г.Махбариад, Ч.Улаанхүү нарт орон сууц худалдан авахад нь зориулж мөнгөн дэмжлэг олгосныг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өчигдөр гардуулан өгчээ.

Энэхүү мөнгөн дэмжлэгийг Батлан хамгаалахын сайдын 2020 онд батлагдсан “Бэлтгэл болон чөлөөнд байгаа Монгол Улсын генерал цолтонд орон сууц, түүний үнийн дүнтэй дүйцэхүйц хэмжээний мөнгөн дэмжлэг үзүүлэх журам”-ын хүрээнд олгож байгаа аж.

Чөлөөнд байгаа хошууч генерал Г.Махбариад, Ч.Улаанхүү нар Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, “Монгол цэргийн өдөр”-ийн босгон дээр ийнхүү хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн, нийгмийн асуудалд нь бодит дэмжлэг үзүүлж буйд баярласнаа илэрхийлээд, баярын мэнд дэвшүүлжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-16 66.181.161.45

Ямар олигтой армитай биш хаанаас олон генерал төрөөд байдаг байна наад мөнгөө армидаа ядаж зарцуулаач

Avatar

Зочин 2021-03-16 192.82.82.150

Энэ шагналын мөнгийг улсын төсвөөс буюу татвар төлөгчдийн мөнгөнөөс гаргаж байгаа биз дээ?? Сайд хувиасаа өгөөгүй нь лавтай.

Avatar

иргэн 2021-03-16 202.21.109.109

ядарсан ахмад дайчдад туслаач ээ….. Улаанхүүгийн паянг мэднэ олон хүн…Долигнуур…..Чита д ГАЗ 66 онхолдож монголзалуус осолд орсон….Хүмүүс мартаагүй шүү ..Уланхү…!!!!!!!!

Филатовад долигнодог Махбариадад яах нь вэ…..

Тэгэхлээр БХЯ ямар ажиллаж байна даа……Үнэнчээр ажиллаж чадахгүй л байна ……Удахгүй сайднь УНАХ ерөөл…, "Огцрох х****л" өргөе…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж