Генералуудад хүндэтгэл үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.03.16-нд нийтлэгдсэн

Генералуудад хүндэтгэл үзүүлэв

Генералуудад хүндэтгэл үзүүлэв

Монгол Улсын Батлан хамгаалах бодлого, зорилт, цэргийн шинэчлэлийг амжилттай хэрэгжүүлэх, Орчин цагийн Зэвсэгт хүчнийг хөгжүүлэхэд өөрийн оюун ухаан, хөдөлмөр зүтгэлээ зориулж, үнэтэй хувь нэмэр оруулсанд нь талархаж, чөлөөнд байгаа хошууч генерал Г.Махбариад, Ч.Улаанхүү нарт орон сууц худалдан авахад нь зориулж мөнгөн дэмжлэг олгосныг Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр өчигдөр гардуулан өгчээ.

Энэхүү мөнгөн дэмжлэгийг Батлан хамгаалахын сайдын 2020 онд батлагдсан “Бэлтгэл болон чөлөөнд байгаа Монгол Улсын генерал цолтонд орон сууц, түүний үнийн дүнтэй дүйцэхүйц хэмжээний мөнгөн дэмжлэг үзүүлэх журам”-ын хүрээнд олгож байгаа аж.

Чөлөөнд байгаа хошууч генерал Г.Махбариад, Ч.Улаанхүү нар Орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жил, “Монгол цэргийн өдөр”-ийн босгон дээр ийнхүү хүлээн авч, хүндэтгэл үзүүлэн, нийгмийн асуудалд нь бодит дэмжлэг үзүүлж буйд баярласнаа илэрхийлээд, баярын мэнд дэвшүүлжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж