ОБЕГ: Байшин шатаж, хоёр хүн гэмтжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.16-нд нийтлэгдсэн

ОБЕГ: Байшин шатаж, хоёр хүн гэмтжээ

ОБЕГ: Байшин шатаж, хоёр хүн гэмтжээ

Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгдсэн хоногийн мэдээллийг тоймлон хүргэж байна. 


  • Архангай аймгийн Хайрхан сумын нутаг, Зүрүү гэх газарт хоёр айлын байшин шатсаны улмаас хоёр хүн түлэгдсэн байна. Тодруулбал, энэ сарын 13-ны орой 19:00 цагийн орчимд галын тухай дуудлага тус аймгийн Онцгой байдлын газарт бүртгэгджээ. Гал түймрийн улмаас 65 настай эрэгтэй Д, 59 настай эмэгтэй Д нар нь толгой, нүүрний хэсэгтээ тус тус түлэгдсэн тул эмнэлэгт яаралтай хүргэсэн байна. Онцгой байдлын алба хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран шатаж байсан байшинг цаг алдалгүй унтраажээ.
  • Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг, 20 дугаар байрны орчимд дулааны шугамын худагт хүн унасан байсныг эсэн мэнд аварчээ. Энэ талаарх дуудлага өчигдөр орой 22:36 цагийн орчимд тус аймгийн онцгой байдлын газарт бүртгэгдсэн байна. Тодруулбал, 59 настай эрэгтэй Ө нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дөрвөн метрийн дулааны шугамын худагт унасан байсныг эсэн мэнд гаргаж, эмнэлэгт шилжүүлжээ.

Улсын хэмжээнд энэ сарын 8-наас 14-нд нийслэлийн найман дүүрэг, 17 аймгийн 49 суманд нийт 99 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдсэн байна. Тохиолдсон аюулт үзэгдлийн 21 нь ус цаг уурын гаралтай, 66 нь гал түймэр, 6 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, 3 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байжээ. Аюулт үзэгдэл, ослын улмаас гурван иргэн нас барсан бол гэмтэж, бэртсэн, өвчилсөн нийт 737 тохиолдол бүртгэгдсэн байна.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж