Сүүлийн өдрүүдэд Covid-19-ийн тоо 100, 100-гаар нэмэгдэх болсон. Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр өчигдөр (2021.03.15) нийт 9410 сорьцод шинжилгээ хийcнээс 122 хүн халдвартай нь батлагджээ. Мөн 70 настай нэг эмэгтэй тусгаарлах байранд нас барсан талаар салбарын сайд нь мэдээлсэн.
Халдварын нөхцөл байдал улам хүндэрч байна. Зарим эрдэмтэн судлаачдын судалгаагаар 14 хоногийн дараа өдөрт 150-400 хүртэл халдвар гарах магадлал 50 хувьтай байна гэх мэдээлэл цацагдах болсон. Хэрэв нөхцөл байдал иймдээ тулбал эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрнэ гэдгийг салбарынхан анхааруулж буй.
Одоогоос хоёрхон сарын өмнө Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан халдвартай нь тогтоогдсон хүмүүсийг гэрт нь эмчлэх хэмжээний тийм өндөр ачааллыг эрүүл эмнэлгийн байгууллагууд аваагүй байгааг хэлж байв. Гэтэл өчигдөрхөн Эрүүл мэндийн яамнаас ойрын хавьтлуудыг долоо хоног тусгаарлах байранд, долоо хоног гэрт нь тусгаарладаг байсныг өөрчилжээ. Тодруулбал, ойрын хавьтлуудыг 14 хоног гэрийн тусгаарлалтад ажиглахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, иргэд цар тахлаас өөрөө өөрсдийгөө хамгаалж, нүүр тулахаас өөр гарцгүй болсон гэсэн үг.
Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийн дагуу гурван төрлийн үзүүлэлтийн үндсэн дээр тухайн хүнийг гэрийн тусгаарлалтад үлдээх эсэхийг шийдвэрлэх аж. Засгийн газар, Улсын Онцгой комиссыг буруутгаж суухаас илүү хүн бүр өөрсдийгөө эрсдэлээс хамгаалах шаардлагатай байна.
Учир нь бүртгэгдсэн нэг тохиолдлын цаана ойрын болон дам хавьтлын тоо эрс нэмэгдэж буй юм. Зөвхөн нэг удаагийн буруу үйлдлээс болж гэр бүлээрээ өвчлөх тохиолдол маш их гарч байгааг албаныхан онцолсон. Энэ бүхний цаана хувь хүний хариуцлагын асуудал зайлшгүй хөндөгдөж байгаа билээ.
Өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид цар тахалтай нүүр тулан нойр, хоолгүй ажилласан. Ингэхдээ цөөнгүй эмч, сувилагч халдвар авч, эрүүл мэндээрээ хохирсныг та бүхэн мэднэ. Мөн ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт нэг жилийн хугацаанд олон мянган иргэн хүлээн авч, эмчилж байна. Эрүүл мэндийн байгууллагууд иргэдийн амийг эрсдүүлэхгүйгээр ажиллахыг хичээж ирлээ.
Өнөөдөр та хаанаас, хэнээс ч халдвар авах эрсдэлтэй. Өчигдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлуудаас 973 хүн эмчлүүлж байна. Тэдний 65 нь хүнд, хоёр хүний биеийн байдал маш хүнд байв.
Зарим тохиолдолд эмч, эмнэлгийн ачаалал нэмэгдэж, шинжилгээ авах хүрэлцээ нь хумигдсан зэрэг шалтгаанаар халдвар авсан хүмүүсийн биеийн байдал хүндрэх тохиолдол гарч байна. Цар тахлын халдварын тохиолдол оргил үедээ хүрснээс хойш 2-3 долоо хоногийн дараа өвчин хүндэрч, эрчимт эмчилгээний тасгийн орнууд дүүрдэг зүй тогтол ажиглагддаг. Тиймээс эрүүл мэндийн салбарынхан чадах чинээгээрээ бэлэн байдлаа хангаж ажиллаж байгаагаа учирласан.
Энэ зөвхөн тэдний үүрэг, хариуцлагын асуудал биш. Иргэд ч өөрсдийгөө, гэр бүлээ эрсдэлээс хамгаалах үүрэгтэй.
А.СҮРЭН
Зочин 2021-03-16 124.158.84.146
хүний эрүүл мэнд өөрсдийн гарт. эмч эмнэлгт ачаа үүрүүлж иргэд хариуцлагагүй бдгаа эцэслэх болсон. ЭМЯ зөвлөмжөө дага. гадуур тэнэхээ зогсоох хэрэгтэй.
Зочин 2021-03-16 59.153.84.70
Эмнэлэг ачааллаа дийлэхээ байж л дээ
Зочин 2021-03-16 103.14.38.134
Нөхцөл бүрдүүлсэн хүмүүсийг гэрээр нь байлгах нь зөв шүү дээ. 1. Тэр хүний байх байдал нь дээр. 2. Төрд хөнгөлөлт болно. 3. Магад тархалт бага болно.
Зочин 2021-03-16 122.201.19.99
Халдвар авсан хүнийг гэрт нь байлгана гэдэг чинь гэр бүлээрэй үх гэдэгтэй яг адил сонсогдож байна. Гэр бүлийнхнийгээ хэн ч өвтгөхийг хүсэхгүй. Тусгаарлах байр саваа бэлдээч монголоор дүүрэн буудал байхад
иргэн 2021-03-16 66.181.176.50
Өмнөх УОК-ынхон иргэдээ өвчнөөс хамгаалах оновчтой санаачлагатай арга хэмжээ авч байсан ч НОК-ынхон хойрго хандаж зөвхөн бизнесийн ашиг бодож урагшгүй ажилласнаар МАНАН-ийнхан өрвөлзөж Засгийн газрыг хүртэл огцруулсан нь нуухыг нь авах гээд нүдийг нь сохлохын үлгэр болжээ гэдэг нь батлагдаж байна. Ухаан нь хүрэхээ байнгуутаа вакцин хйилгэчихвэл ок гэж мунхарсан ч одоо бүр барахаа байгаад ард олон өөрсдийгөө хамгаал гэрт чинь хорино дээрээ тулжээ. Иргэдийн амь нас эрүүл мэндийг хэн хамгаалах вэ
Зочин 2021-03-16 103.14.38.134
Муутгаж солино гэдэг энэ дээ.
Зочин 2021-03-16 203.98.76.9
Энэ гайтай Амарсайханаас болж байна. Хотын дарга байхдаа дан буруу шийдвэр /А бус, төв гудамын зүүн гар талын эргэлтийг хязгаарлах, Дүүжин зам, шөнийн гудамж /-үүд гаргаж байсан. Энэ хүн хотоор тоглоод одоо монголоор тоглож байна даа. Өмнөх тэг зогсолт хийхэд гаргасан алдаа /нууц үед нь шинжилгээ хийсэн,, бүхнийг хамруулж чадаагүй, хязгаарлалтаа гэнэт бүгдийг авсан/-уудыг судалж дахин алдаа гаргахгүйгээр зохион байгуулж ТЭГ зогсоолт хийх хэрэгтэй болжээ.
иргзн 2021-03-16 202.179.25.212
МАН-ын хэдэн Нялх нусан таглаа хэдэн Сайдуудаас болж Иргэд Эрүүл мэнд, Амь насаараа хохирч эхлэх нь, одоо бүүр Эмнэлэг хүрэлцэхгүй , Ачааллаа дийлэхгүй байдалд хүрсэн нь тодорхой болсон байна, МАН, ЗГ УОК энэ Буруутай үйлдлийнхээ төлөө Хариуцлага үүрэх үү, үгүй шүү, Иргэд рүү хамаг Буруугаа чихээд , Иргэд хохиооод л дуусна, МАН хамгийн Харгис Нам,
Badarch taxar 2021-03-16 192.82.88.219
Haldwartai hvniig horih emchleh bair saw mash olnig shineer beld zaawal emneleg hereggvi gert ni ogt bolohgvi
Зочин 2021-03-16 202.126.90.7
Хөлсний бичээч уок буруу шийдвэр иргэдийн амь наснаас илүү сонгууль сонин байх шиг байна
Зочин 2021-03-16 192.82.84.138
Энэ гайтай амарсайхан аас боллоо доо
Зочин 2021-03-16 202.126.92.99
Онцгой комисс маш муу ажиллаж байна
n**** 2021-03-16 66.181.161.77
Gertee deglem barij togtoxgyi,garch xaldvar taraagaad bsival biudaj exelbel jurmanda orno
Уншигч 2021-03-16 202.9.40.207
Зөв шийдвэр.