Халдвартай иргэд гэртээ тусгаарлагдахад бэлэн үү?

Хуучирсан мэдээ: 2021.03.16-нд нийтлэгдсэн

Халдвартай иргэд гэртээ тусгаарлагдахад бэлэн үү?

Халдвартай иргэд гэртээ тусгаарлагдахад бэлэн үү?

Сүүлийн өдрүүдэд Covid-19-ийн тоо 100, 100-гаар нэмэгдэх болсон. Эрүүл мэндийн яамнаас өгсөн мэдээллээр өчигдөр (2021.03.15) нийт 9410 сорьцод шинжилгээ хийcнээс 122 хүн халдвартай нь батлагджээ. Мөн 70 настай нэг эмэгтэй тусгаарлах байранд нас барсан талаар салбарын сайд нь мэдээлсэн.

Халдварын нөхцөл байдал улам хүндэрч байна. Зарим эрдэмтэн судлаачдын судалгаагаар 14 хоногийн дараа өдөрт 150-400 хүртэл халдвар гарах магадлал 50 хувьтай байна гэх мэдээлэл цацагдах болсон. Хэрэв нөхцөл байдал иймдээ тулбал эмнэлгүүд ачааллаа дийлэхгүйд хүрнэ гэдгийг салбарынхан анхааруулж буй.

Одоогоос хоёрхон сарын өмнө Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан халдвартай нь тогтоогдсон хүмүүсийг гэрт нь эмчлэх хэмжээний тийм өндөр ачааллыг эрүүл эмнэлгийн байгууллагууд аваагүй байгааг хэлж байв. Гэтэл өчигдөрхөн Эрүүл мэндийн яамнаас ойрын хавьтлуудыг долоо хоног тусгаарлах байранд, долоо хоног гэрт нь тусгаарладаг байсныг өөрчилжээ. Тодруулбал, ойрын хавьтлуудыг 14 хоног гэрийн тусгаарлалтад ажиглахаар болсон байна. Өөрөөр хэлбэл, иргэд цар тахлаас өөрөө өөрсдийгөө хамгаалж, нүүр тулахаас өөр гарцгүй болсон гэсэн үг.

Эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийн дагуу гурван төрлийн үзүүлэлтийн үндсэн дээр тухайн хүнийг гэрийн тусгаарлалтад үлдээх эсэхийг шийдвэрлэх аж. Засгийн газар, Улсын Онцгой комиссыг буруутгаж суухаас илүү хүн бүр өөрсдийгөө эрсдэлээс хамгаалах шаардлагатай байна.

Учир нь бүртгэгдсэн нэг тохиолдлын цаана ойрын болон дам хавьтлын тоо эрс нэмэгдэж буй юм. Зөвхөн нэг удаагийн буруу үйлдлээс болж гэр бүлээрээ өвчлөх тохиолдол маш их гарч байгааг албаныхан онцолсон. Энэ бүхний цаана хувь хүний хариуцлагын асуудал зайлшгүй хөндөгдөж байгаа билээ.

Өнгөрсөн нэг жил гаруй хугацаанд эрүүл мэндийн салбарын эмч, ажилчид цар тахалтай нүүр тулан нойр, хоолгүй ажилласан. Ингэхдээ цөөнгүй эмч, сувилагч халдвар авч, эрүүл мэндээрээ хохирсныг та бүхэн мэднэ. Мөн ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт нэг жилийн хугацаанд олон мянган иргэн хүлээн авч, эмчилж байна. Эрүүл мэндийн байгууллагууд иргэдийн амийг эрсдүүлэхгүйгээр ажиллахыг хичээж ирлээ.

Өнөөдөр та хаанаас, хэнээс ч халдвар авах эрсдэлтэй. Өчигдрийн байдлаар нийт батлагдсан тохиолдлуудаас 973 хүн эмчлүүлж байна. Тэдний 65 нь хүнд, хоёр хүний биеийн байдал маш хүнд байв.

Зарим тохиолдолд эмч, эмнэлгийн ачаалал нэмэгдэж, шинжилгээ авах хүрэлцээ нь хумигдсан зэрэг шалтгаанаар халдвар авсан хүмүүсийн биеийн байдал хүндрэх тохиолдол гарч байна. Цар тахлын халдварын тохиолдол оргил үедээ хүрснээс хойш 2-3 долоо хоногийн дараа өвчин хүндэрч, эрчимт эмчилгээний тасгийн орнууд дүүрдэг зүй тогтол ажиглагддаг. Тиймээс эрүүл мэндийн салбарынхан чадах чинээгээрээ бэлэн байдлаа хангаж ажиллаж байгаагаа учирласан.

Энэ зөвхөн тэдний үүрэг, хариуцлагын асуудал биш. Иргэд ч өөрсдийгөө, гэр бүлээ эрсдэлээс хамгаалах үүрэгтэй.

А.СҮРЭН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж