Дундговьд шуурганы улмаас есөн иргэн амиа алджээ

Хуучирсан мэдээ: 2021.03.16-нд нийтлэгдсэн

Дундговьд шуурганы улмаас есөн иргэн амиа алджээ

Дундговьд шуурганы улмаас есөн иргэн амиа алджээ
Дундговь аймагт байгалийн гамшигт үзэгдлийн улмаас сураггүй алга болсон 457 хүнийг эсэн мэнд олжээ. Аймгийн хэмжээнд нийт 353 дуудлага мэдээлэл хүлээн авч, сураггүй алга болсон 466 хүнийг 578 ажилтан, алба хаагч 186 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, 457 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгчээ.
Тус аймгийн Шуурхай штабаас өчигдөр мэдээлэхдээ "Хүчтэй шуурганы улмаас дөрвөн сумын зургаан хүн нас барсан талаар мэдээлсэн. Аймгийн хэмжээнд нийт 345 дуудлага ирсний 455 нь хүн сураггүй алга болсон гэх мэдээллийн дагуу эрэн хайж байна. Энэ ажиллагаанд нийт 223 алба хаагч, 74 техник хэрэгсэл, ар гэрийнхний 90 гаруй хүний бүрэлдэхүүнтэй, 46 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байна. Одоогийн байдлаар 17 хүнийг эрэн хайж байна" гэсэн юм. Өнөөдрийн байдлаар байгалийн гамшигт үзэгдлийн улмаас есөн хүн эндэж, бусад хүмүүсийг эсэн мэнд олжээ.
Үүсэн нөхцөл байдалтай холбогдуулан Дундговь аймгийн Онцгой комисс хуралдаж, сумдад нэн яаралтай хохирлын үнэлгээ гарган, ажлын хэсэг томилон, малаа уруудуулсан, гэр, хашаа, саравч нь нурсан малчдад яаралтай дэмжлэг үзүүлэхээр ажиллаж байна.
А.СҮРЭН
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж