"Цалингаа зөвшөөрөхгүй байгаа бол машинаа хаяад яв" | News.MN

"Цалингаа зөвшөөрөхгүй байгаа бол машинаа хаяад яв"

"Цалингаа зөвшөөрөхгүй байгаа бол машинаа хаяад яв"

"Цалингаа зөвшөөрөхгүй байгаа бол машинаа хаяад яв"

Цагаан хадны нүүрс тээврийн 120 жолооч эсэргүүцлээ илэрхийлэн, тэг зогсолт хийжээ. Тэд нүүрс тээвэрлэлтийн хэвийн урсгалыг таслахгүйгээр Хятадын тал руу нүүрс тээвэрлэн, буцаж хоосон ирэхдээ ийнхүү тэг зогсолт хийж байгаа аж. Учир нь гуравдугаар сарын 13-ны өдөр "Ульгансар", "Тэнгри Транс", "Сан тээвэр", "Баянговь" компаниуд жолооч нарынхаа тээврийн хөлснөөс 600 мянган төгрөг хассан байна.

Дээрх  дөрвөн компани жолооч нартаа ажлын хувцас олгодоггүй, кэмп байр, амрах нөхцөлөөр хангадаггүй бөгөөд жолооч нар нь өөрсдийн цалингаасаа бүх зардлаа даадаг аж. Гэтэл өөрийн кэмп амрах байртай, ажилчдаа ажлын хувцас олгодог, хоол хүнсээр хангадаг "Санхай" зэрэг компанитай харьцуулсан жишгээр цалинг нь бууруулсанд тээвэрчид ийнхүү эсэргүүцэл зарлажээ. Улмаар эсэргүүцэл илэрхийлсэн жолооч нарыг хөөж туун, нөхцөл байдал улам хүндэрсэн байна. Тээвэрчдийн төлөөлөл "Ерөнхийдөө Хөдөлмөрийн тухай хуулийн тодорхой заалтуудад заагдсан эрхүүдээ хамгаалж буй зүй ёсны шаардлага" хэмээн хэлж байв.

ХЯТАДЫН ТАЛ НЭГ УДААГИЙН ТЭЭВЭРЛЭЛТЭЭС ОЙРОЛЦООГООР 14-15 САЯ ТӨГРӨГ "ХОЖДОГ"

Нүүрс тээврийн жолооч Г.АЛТАНГЭРЭЛ:

-"Ульгансар", "Тэнгри Транс" ,"Сан тээвэр" компанийг УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн үүсгэн байгуулсан. Одоо хамаарал бүхий этгээддээ шилжүүлсэн сурагтай байсан. БНХАУ-ын хөрөнгө оруулалттай. Хэдийгээр монгол захиралтай боловч ерөнхий үйл ажиллагааг нь хятад хүн хариуцдаг гэсэн үг. Би "Сан тээвэр" компанийн жолооч. Манай компани нүүрс тээврийн 1200 машинтай. Өнгөрсөн арваннэгдүгээр сард парк шинэчлэлт хийн, гэрээгээ шинэчлэн байгуулж богинын тээвэр буюу Цагаан хаднаас Ганц модны хооронд явах нүүрс тээврийн ханш өсч, нэг тонн нүүрсийг 30 юаниар бодож, цалинжуулж эхэлсэн. Нүүрс тээврийн нэг машинд 138-140 тонн нүүрс ачдаг. Гэтэл гуравдугаар сарын 13-ны өдөр өвөрмонгол хөтөч нар бидэнд “Өнөөдрөөс эхлээд нэг тонн нүүрсний ханш 20 юань болж буурсан” гэж хэлсэн. Ямар үндэслэлээр бууруулсан талаар лавлахад ямар ч тайлбар өгөөгүй. Тиймээс Цагаан хаданд байрлах дөрвөн компанийн жолоочид анх удаа нэгдэн, цалингийн хасалтын эсрэг жагсч байна. Өнөөдрийн байдлаар 120 жолооч гарын үсгээ цуглуулан нэгдээд байна. Хятадын талаас тээвэрлэлтийн ханшийг зохицуулдаг. 

Хятадын талд нүүрс тээврийн нэг машинаар 140 тонн нүүрс ачаад ороход нэг тонн нүүрсийг 240 юаниар боддог. 140 тонн нүүрснээс жолоочийн цалин болон бусад зардлыг хасахад Хятадын тал нэг удаагийн тээвэрлэлтээс ойролцоогоор 14-15 сая төгрөг "хожих" жишээтэй.

Ийм их ашигтай ажиллаж байхад монгол жолоочийн ажлыг үнэгэдүйүүлж цалинг нь хасах огт үндэслэлгүй юм. "Ульгансар", "Тэнгри Транс", "Сан тээвэр", "Баянговь" компаниуд нүүрс тээврийн жолооч нарын цалинг хассанаар өмнө нь авч байсан цалингаас 600 мянган төгрөг хасагдах болж байна.

Нэг рейсийн цалингийн үнэлгээ 1.8 сая төгрөг. Хятадын хилийн таталтаас хамаарч сард дөрвөн рейс хийдэг. Сард 7.2 сая төгрөг авдаг байтал 600 мянган төгрөг хасчихвал 4.8 сая төгрөг авах нь.

Ийм зүйл гэж юу байх вэ. Цалингийн хагас нь энд амьдрах зардалд явдаг. Бид машины кабинд амьдардаг шүү дээ. Өнгөрсөн арваннэгдүгээр сард парк шинэчлэлт хийсэн талаар ярианы эхэнд дурдсан. Хоёрдугаар ээлжид гарсан нүүрс тээврийн шинэ машинуудын кабинд хятадууд засвар хийгээгүй. Уг нь кабин халаагч гээд түлшээр ажиллан, халуунаар үлээдэг төхөөрөмж байдаг ч тавьж өгөөгүйн улмаас хоёрдугаар сарын 15-наас өнөөдрийг хүртэл газан плитка дээр хоолоо хийж, даарсан үедээ газан плиткаа хуурайгаар асааж дулаацаж байна. Бидний шаардлагад дээрх дөрвөн компани огтхон ч хариу өгөхгүй байгаа. Хятадууд Цагаан хаданд жолооч ховордохоор  цалингаа нэмж, жолооч ихсэхээр ханшаа унагаадаг.

Хятад компанийн хөтөч “Цалингаа зөвшөөрөхгүй бол машинаа хаяад яв. Дараагийн жолооч бэлэн байна” гэсэн. Өөр юу ч хэлээгүй.

С зөвшөөрөл, болон бусад бүх бичиг баримт энд байгаа жолоочдын нэр дээр гарсан учир машинаа өгөх шаардлагагүй. Хэрэв бидний шаардлагыг хүлээж авахгүй бол тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ.

ӨӨРИЙН ИТГЭЛ ҮНЭМШИЛТЭЙ ОЛОН ЗУУН ТЭЭВЭРЧИН НЭГДЭХЭД БЭЛЭН БАЙНА

Тээвэрчдийн эрх ашгийг хамгаалдаг “Баян зам” тээвэрчдийн холбооноос гаргасан мэдэгдэлдээ “Монгол Улсад бүртгэлтэй нэр бүхий хуулийн этгээддэд хамаарах шаардлага байтал хөтөч гэх өвөрмонгол хятад эзэд тэмцэлд нэгдсэн тээвэрчдийг хөөж тууж байгаа мэдээлэл бидэнд ирж байна. Бид гадаадын хөрөнгө оруулалттай, ажлын байр гарган ажиллаж буй компаниудын эсрэг ямар нэг тусгайлсан сонирхол байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна.  

Монгол Улсын нутаг дэвсгэрт мөрдөх хөдөлмөрийн харилцааны наад захын хэм хэмжээ заалтуудыг дагаж мөрдөхийг "Ульгансар", "Тэнгри транс", "Сан тээвэр", "Баянговь" компаниудын удирдагуудаас шаардаж байна. Дээрх тээврийн компаниудад тээвэрчдийн төлөөллийг хүлээн авч уулзалт зөвшилцлийг эхлүүлж  ажиллахыг "Баян зам" холбооноос уриалж байна.

Цагаан хаданд хууль гууль болж, хуйвалдаан, хээл хахууль гаарч буйтай холбоотойгоор бид шат дараатай тэмцлээ эхлүүлж, шаардлагатай бол хуулиар олгогдсон эрхийнхээ хүрэээнд тэмцэхэд бэлэн байна. Зовлонгоо мөнгөөр зарахгүй, өөрийн итгэл үнэмшилтэй олон зуун тээвэрчин нэгдэхэд бэлэн байгаа болно. Шударга ёсны төлөө тэмцэж буй нэгнийхээ ажлын байрыг булааж, хямд хөлсөөр тээвэр хийх хувиа бодсон авир үйлдэл гаргаж, бусдын гар хөл болохгүй, амь нэгтэй байхыг зовлон, зорилго нэгт тээвэрчиддээ мөн уриалж байна” гэжээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-16 202.55.188.105

$2530 avdag baij baigaad odoo $1680 avdag boloh ni

Avatar

mgl 2021-03-16 103.57.95.127

Temtsehgui bol hen ch ta nariig toohgui.

Avatar

/*-*/ 2021-03-16 49.0.142.40

Төмөр замтай байсан бол бүр ямар ч машин хэрэггүй байх байлаа малуудаа

Avatar

Zoch 2021-03-16 64.119.26.12

Jolooch nariin zuv bolohgui bol buh ursgaliig ni haa

Avatar

Зочин 2021-03-16 203.91.115.54

Хогийн өвөрлөгчид. Хятадад уусахдаа таарсан юм.

Avatar

Зочин 2021-03-16 59.153.114.210

Адъяасүрэн авгайг явуулж асуудлыг шийдүүлээчээ бөөн хахуульчин

Avatar

ТЭМЦЭГЧ 2021-03-16 202.179.15.3

МАШИНУУДИЙГ НЬ НИЙЛҮҮЛЭЖ БАЙГААД БҮГДИЙГ НЬ ШАТААЖ ТЭМЦЭЭЖ ХӨХ МОНГОЛЫН ЗОРИГТ ЭРСЭЭ ..ЧАДАХ УУ ТА НАР

Avatar

Зочин 2021-03-16 192.82.82.241

битгий донгос

Avatar

Зочин 2021-03-16 202.126.89.104

Chi harin ooroo h** mongoliin zorigtoi er ym bol ochood shaataachih. Chadahgui bol z**l.

Avatar

зөв 2021-03-16 64.119.20.51

хүмүүсийг өдөөж болохгүй зөв тэмц

Avatar

иргэн 2021-03-16 43.228.130.60

энд ЗТЯ хариуцлага хүлээх ёстой. Тээврийн тариффийг Монгол удсад мөрдүүл. Хятадууд Монголд үнэ тогтоож өөрсдийнхөө компанил өнлөр үнэ манайханыг хямд үнээр боолчилч байна. Яам нь юугаа хараад байгаа юм бэ

Avatar

Bazar 2021-03-16 83.20.231.208

Jonhuugiin balag da tegeed onoodor eronhiilegchi

Avatar

Badarch taxar 2021-03-16 192.82.88.219

Gaigvi mongo oldog yum bna hotod ihenhi hvmvvs yamar ch mongogvi hataj bna

Avatar

зочин 2021-03-16 139.5.216.197

НӨГӨӨ ХАШГИЧААД ГУЙГЧААД БАЙДАГ ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ ИЙМ ҮЕД ДУУГАРДАГГҮЙ
ЮМ УУ? ТЭЭВЭРЧДИЙН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛ НТР БИЛҮҮ ТЭР НЬ ЯАЦИЙН, МЭЛРЭЭ ЮМ УУ?

Avatar

Зочин 2021-03-16 192.82.77.222

Үйлдвэрчний эвлэлийн татвар төлөөгүй бол юу гэж очидгийн

Avatar

Зочин 2021-03-16 64.119.22.152

ОРОС ХЯТАД ХОЁР ТӨМӨР ЗАМААР ХОЛБООТОЙ. УДАХГҮЙ ОРС ХЯТАДЫН НҮҮРСНИЙ ЗАХ ЗЭЭЛИЙГ ЭЗЭЛНЭ ГЭДЭГ МЭДЭЭ ЯВЖ БАЙСАН. БИД ХҮНД БАЙДАЛД ОРНО ШҮҮ. ТӨМӨР ЗАМААР ОРСУУД ЗӨӨГӨӨД ЭХЭЛВЭЛ.

Avatar

Зочин 2021-03-16 202.9.46.189

Угаасаа нүүрсээ үнэгүй шахуу өгөөд өөрсдөө ажил хийхгүй тэр мөнгөөр амьдарч байгаа виздээ Монголчууд

Avatar

зочин 2021-03-16 202.21.120.66

УИХ-н гишүүн Адъяасүрэн энэ асуудлаа зохицуулах ёстой. Хятадуудтай нийлж Монголын баялагийг завшигч дурак

Avatar

Зочин 2021-03-16 64.119.22.152

УУЛ НЬ ОВОО МӨНГӨ ОЛДОГ ЮМ БАЙНА. ЖИЛДЭЭ 70-80 САЯ ТӨГРӨГ ОЛНО ГЭДЭГ. ЗАРИМ ХҮНИЙ 10 ЖИЛ АЖИЛЛАЖ БАЙЖ ОЛОХ МӨНГӨ БАЙНА ДА

Avatar

Зочин 2021-03-16 192.82.78.34

Иш, хамаг эрүүл мэнд, ахуй амьдрал, эцэг, эх, үр хүүхэд, хань ижлээ хэдэн сараар хаяад, өвлийн хахир хүйтэн, зуны аагим халуунд машины бүхээгт амьдраад үз дээ. Дураараа гараад алхаж чадахгүй, усанд орохгүй, бие засах газаргүй, дуртай юмаа аваад ууж идэж чадахгүй, өвдсөн ч эм аваад уучихаж чадахгүй, амь амьдралаа ийм эргүүлгэнд оруулчихсан хүмүүсийг харин ч өрөвдөж байна. Хүмүүс зөвхөн мөнгөний тоонд л ач холбогдол өгөх юм даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж