Тэмцэгч гишүүнээс УИХ-ын дэд дарга хүртэл | News.MN

Тэмцэгч гишүүнээс УИХ-ын дэд дарга хүртэл

76:1

Тэмцэгч гишүүнээс УИХ-ын дэд дарга хүртэл

Тэмцэгч гишүүнээс УИХ-ын дэд дарга хүртэл

“NEWS” агентлаг 76:1 буландаа парламентын гишүүдийг үсгийн дарааллын дагуу танилцуулдаг билээ. Энэ удаагийн дугаарт Чингэлтэй дүүргээс УИХ-д сонгогдсон Т.Аюурсайхан гишүүнийг онцолж байна. Түүний хувьд хоёр дахь удаагаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон.


Парламентын гишүүдээс боловсрол дээгүүрт ордог. Мөн олон гадаад хэлтэй цөөхөн гишүүдийн нэг нь Т.Аюурсайхан. Тэрбээр Турк улсын Докуз Ейлүл их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгссөн. Мөн Сөүлийн Үндэсний их сургууль, Японы Олон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэгтэй дүүргэсэн. Сүүлд 2007-2014 онд ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн аспирантур, мөн Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг /Ph.D/ хамгаалсан, мэргэжлийн эдийн засагч парламентч.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди түүнийг анх улс төрд хөтлөн оруулсан бөгөөд 12 жилийн турш шадар туслах болон эдийн засгийн бодлогын зөвлөхөөр нь тус тус ажилласан.

2008 оноос улс төрийн албан тушаал хашиж, Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Иргэдийн төлөөлөгчийн хурал (ИТХ)-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны даргаар ажиллаж байжээ. Энэ хугацаандаа нийслэлд 5000 ширхэг мод тарьсан нь байгаль орчинд ээлтэй Иргэдийн хурлын төлөөлөгч байсныг нь илтгэнэ. Дараа нь МАН-ын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улс төрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөхөөр ажиллаж байгаад 2012 онд нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга болсон.

Түүний улс төрийн карьер багаас дээшилсэн, өөрийнх нь хэлсэнчлэн төрийн албан хаагчийн хувьд өсч "төлөвшчээ".

2016 оны УИХ-ын сонгуулиар ялалт байгуулснаар өдгөө хоёр дахь удаагаа Чингэлтэйчүүдийг Их хуралд төлөөлж байна. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан улс төрд холын зорилготой, том амбицтай хэмээн намын гишүүд нь дүгнэдэг. 2018 онд М.Энхболдыг ёсзүйн шаардлага хүлээж, УИХ-ын даргын суудлаас огцруулсан акцыг зохион байгуулсан таван гишүүний нэг нь Т.Аюурсайхан. Тэд М.Энхболдыг огцруулахын тулд гишүүдээс гарыг үсэг цуглуулж, чуулганы үйл ажиллагааг бойкотлон, төрийн ажлыг бүтэн сарын хугацаанд гацааж байв.

Эцэст нь эсэргүүцлийн тэмцлийг Монгол орон даяар зохион байгуулснаар УИХ-ын дарга асан М.Энхболдыг суудлаас нь буулгаж, хүслээ тэд гүйцэлдүүлсэн. Ийн тэмцэгч гэх тодотгол зүүцгээсэн "эсэргүүцэгчид" дараа нь бүгд тодорхой албан тушаалд очсон. УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы хувьд ч мөн ялгаагүй УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын гуншингаар “шагнуулсан” гэхэд болно.

Ийн улс төрийн адармаатай тэмцэгч дүрийг бүтээсэн Т.Аюурсайханы хувьд УИХ, байнгын хороодоор хэлэлцэх аливаа асуудалд нухацтай хандаж, байр сууриа хүчтэй илэрхийлдэг гишүүдийн нэг. Байнгын хорооны даргаар ажиллаж байхдаа тэрбээр Польш улсын цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлагдаж буй 69 монгол иргэний нэрийг зарласан. Мөн дипломатууд хар тамхи зөөсөн асуудлаар хамгийн их дуугарч, хариуцлага нэхэж байв.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан өмнөх парламентын үед Швейцарт айлчилсан багийн бүрэлдэхүүнд багтаж, тус улсын банкны данснаас С.Баярцогтын гүйлгээний хуулгыг авчирсан талаараа олон нийтэд мэдээлсэн. Үүнийг нь С.Баярцогт үгүйсгэн, "Т.Аюурсайхан гишүүн их мэдэмхийрч ярьж байна. Т.Аюурсайхан гишүүн дипломат шуудан зөөж авч ирж байхдаа задалж уншсан, эсвэл дипломат шуудан өгсөн хүн нь С.Баярцогт гэдэг хүнтэй холбоотой дансны хуулга, материал байгаа гэж хэлсэн болов уу гэж бодож байна. Энэ асуудлыг АТГ үнэн мөнөөр нь шийдэх байх" хэмээн тухайн үед сөрөг байр сууриа илэрхийлж байв.

Мөн Т.Аюурсайхан гишүүн Оюутолгойн гэрээг сайжруулах шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлдэг. Тиймдээ ч Оюутолгой ордын ашиглалтад Монгол Улсын эрх ашгийг хангуулах тухай” 2019 оны 92 дугаар тогтоолын хэрэгжилтэд хяналт тавих ажлын багийн ахлагчаар ажилласан. Тэрбээр гэрээг цуцлах, хаах болиулах гэхээсээ гэрээг сайжруулж, Монгол Улсын эрх ашигт нийцүүлэх шаардлагатай гэсэн байр суурь илэрхийлдэг.

Өнгөрсөн нэгдүгээр сард УИХ-ын чуулганаар Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын дэд дарга Т.Аюурсайхан "Оюутолгойн ТУЗ-өөс нэн даруй Н.Багабанди гуайг гаргах шаардлагатай. Энэ хүн бол зарчимд нийцэхгүй" хэмээн хэлж, олны шүүмжлэлд өртсөн. Шалтгаан нь нэгэн цаг туслахаар нь ажиллаж, өөрийг нь улс төрд хөл тавихад Н.Багабандийн дэмжлэг хүчтэй байсантай холбоотой юм. Гэвч тэрбээр олны шүүмжлэлд хариу барьж, "Н.Багабанди гуай нэгдүгээрт, миний эзэн биш. Хоёрдугаарт, намайг улс төрд дагуулж оруулж ирээгүй. Улс төрд би бор зүрхээрээ, бартаа саадтай замаар явж ирсэн. Туслахаар нь ажиллаж байхдаа би хийсэн ажлынхаа төлөө Монгол төрөөс цалингаа авсан. Төрийн албан хаагчийн хувьд өсч төлөвшсөн. Үүнийхээ төлөө би хүн ёсоор талархалтай байдаг. Өөр юу ч байхгүй" хэмээн цахим хуудсаараа тайлбар хийсэн билээ. Түүнийх нь төлөө олон нийт Т.Аюурсайханыг "ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө" гэдэг шиг гэж дүгнэж байв.

МАН дотроо Т.Аюурсайхан "сөрөг хүчин" шиг аашлах нь их түүнийг ихэнхдээ албан тушаал, эрх ашгийн төлөө сөрөг хүчний үүрэг гүйцэтгэдэг гэдэг. Тиймдээ ч шинэ УИХ, Засгийн газар бүрдэх үеэр Засгийн газарт орох гэсэн том амбицаас айж МАН-ынхан УИХ-ын дэд даргаар томилж байсан юм. 2020 оны УИХ-ын сонгуулийн дараа Т.Аюурсайхан гишүүн УИХ-ын дэд даргаар сонгогдон ажиллаж байна.

Гэхдээ энэ дөрвөн жилийн хугацаанд Т.Аюурсайхан тэмцэгч гишүүний үүргээ гүйцэтгэх үү эсвэл албан тушаалаа дагаад улстөрчийн ажлаа хийх үү гэдгийг цаг хугацаа харуулах болов уу.

УИХ-ЫН ГИШҮҮН Т.АЮУРСАЙХАНЫ НАМТАР

ТӨГССӨН СУРГУУЛЬ:

  • 1993 онд Нийслэлийн 23 дугаар дунд сургуулийг дүүргэсэн.
  • 1995-1999 Турк улсын Докуз Ейлүл их сургууль эдийн засагч мэргэжлээр төгссөн.
  • 2004-2006 Сөүлийн Үндэсний их сургууль, Японы Олон улсын их сургуулийг олон улсын хөгжлийн эдийн засгийн магистрын зэрэгтэй дүүргэсэн.
  • 2007-2014 ХААИС-ийн Эдийн засаг, бизнесийн сургуулийн аспирантурт суралцаж төгссөн.
  • 2014 Эдийн засаг, менежментийн чиглэлээр докторын зэрэг /Ph.D/ хамгаалсан.

Ажилласан байдал:

  • 2000-2005 "Аста Пресс" ХХК-д эдийн засагч, Ерөнхий захирал
  • 2006-2009 Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн шадар туслах
  • 2009-2012 Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабандийн эдийн засгийн бодлогын зөвлөх
  • 2008-2012 Нийслэлийн Чингэлтэй дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, ИТХ-ын Экологи, байгаль орчин, тохижилт, үйлдвэрлэл, үйлчилгээний хорооны дарга
  • 2009-2012 Монгол Ардын Намын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газарт улстөрийн ажилтан, Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх
  • 2012 онд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Засаг дарга
  • 2012 оноос Монгол Ардын Намын Шинэчлэлийн хорооны Бодлогын зөвлөлийн дарга
  • 2015 онд Засгийн газрын тохируулагч агентлаг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга
  • 2016 оноос "Шударга төрийн төлөө" ТББ-ын гишүүн, Монголын хэрэглэгчийн эрхийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооны зөвлөх
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, Монгол Туркын Парламентын бүлгийн дарга
  • 2020 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн, УИХ-ын дэд дарга

ГАДААД ХЭЛ:

-Англи, орос, турк, япон.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
3
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-16 202.131.225.150

Ymr goe yum be ajillasan baidal gesen shuud l eronkhii zahiral gsh p**a

Avatar

Зочин 2021-03-16 202.179.24.48

Нямдорж шантаажчин энэ намыг төмсөгдчихөөд тавихгүй байна. Үнэндээ Оюун-Эрдэнэ, Нямбаатар, Аюурсайхан нар чинь Нямдоржийн албан тушаалд дуртай өөрийн толгойгүй утсан хүүхэлдэйнүүд байгаа юм. МАН-д залуу үе гэж байхгүй. Авлига хээл хахуулаар бүрэн барьцаалагдсан нам улс орныг хөгжүүлэх үү? Энэ нам ялагдсан аль хэзээнээс.

Avatar

Зочин 2021-03-16 192.82.69.74

su batbold mongold hutgaluulsan abart orosn uzelre bolod hund handib ugugui baij uhsenn boo 200sai ugnu genuu.

Avatar

Зочин 2021-03-16 169.253.162.4

Ene zaluu uneheer mundag bas zorigtoi shuu. oo Bagabandiinkh geheer shal durgui hurchikhlee

Avatar

Зочин 2021-03-16 202.126.90.103

Амьдралаас тасархай гарууд шууд поп,дараа нь батзандан болд шиг алиалагч.Сүртэй яриад жагсаад байсан нь бүгд захиалгатай, дэмий зүйл байжээ.

Avatar

/*-*/ 2021-03-16 49.0.142.40

Амиа хорлоочээ

Avatar

Зочин 2021-03-16 209.173.2.80

ene ih surhii uhaalag undur bolovsroltoi shudarga zaluu shig sanagddag

Avatar

Зочин 2021-03-16 124.158.96.27

УИХ -ын нэг эрүүл бус сэтгэдэг нөхөр.

Avatar

Зочин 2021-03-16 202.9.47.7

Бага багабанди

Avatar

йббөцу 2021-03-16 66.181.166.134

энэ нөхөр томилгоонд маш их оролцож, ашигтай газруудад өөрийн найз нөхөд, ойрын хүрээний хүмүүсээ тавьдаг гэж ярьдаг юм бна лээ. худлаа шударга царайлсан н**ш

Avatar

Зочин 2021-03-16 103.14.38.134

яаж оргил өөд мацах вэ гэдгийг мэднээ

Avatar

Талбай дээр очоогүй хүн х***а болж байсан 2021-03-16 138.59.18.110

Талбай дээр ир их тэмцэл эхэллээ ирэхгүй байгаа залуучуудаа та нар ямар ү****ц богино бодолтой юм. Эх орныхоо төлөө тэмцээч гэж хуцалдаад байсан хүмүүсийн буянаар Батзандан элчин сайд, Болд элчин сайд, Нямбаатар хууль зүйн сайд, Аюурзана хурлийн дарга, Оюун-эрдэнэ ерөнхий сайд болсон байна. Тогоон доторх тэмцэл чинь эх оронд биш хэн нэгэнд ашигтай байдал үүсгэж эрх мэдлийг өөр хүнээс өөр хүнд өгч байгааг харлаа одоо залуучууд чинь ухаантай байна уу эсвэл тэнэг байна уу өөрсдөөсөө асуудаа.

Avatar

Зочин 2021-03-16 202.179.24.84

ЭНЭ НЭГ ҮЕ ҮЕ СҮР СҮР ПОПОРДОГ НӨХӨР. ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙГ САМАРСАН ГАР. ЭНЭНИЙ ТАВИУЛ ГЭЖ ШИЗОТОЙ, ӨӨРИЙНХ НЬ ЦҮНХ БАРИГЧ БАНДИ БИЙ. НЭГ Л ХООСОН СҮРЖИГНЭСЭН, ХҮН ЗАГНАСАН, ЯГ ЭР ХҮН ШИГ ТУЛААД БАРИАД АВБАЛ ӨМДӨНДӨӨ СУР ХАРВАХ АМЬСГАА БИЙ. БАТСҮМБЭРЭЛ ГЭДЭГ. ОДОО Ч ШИЗОРООД ЯВЖ Л БАЙНА. ТҮҮХИЙН БАГШААР ТӨГССӨН. НЭГ ЖИЛ Ч МЭРГЭЖЛЭЭРЭЭ АЖИЛЛААГҮЙ. УЛС ТӨРД ДАЛЬЖИГНАЖ ШИЗОРСОН ЦҮНХ БАРИГЧИЙН ТӨЛӨӨЛӨЛ. АЮУРСАЙХАНЫ ГАРААС ГАРСАН ЮМ БАЙДАГГҮЙ. НЭГ Л ХОР НАЙРУУЛСАН, СҮР СҮР ПОП МЭДЭГДЭЛ ХИЙСЭН ГАР.

Avatar

Зочин 2021-03-16 202.126.89.228

Тэр үед Та нарын төлөө Талбайд жагссан гэхээр сонин. Юу ч өөрчлөгдсөнгүй.

Avatar

Тэнэг тэмцэгч нар 2021-03-16 198.144.120.234

Талбай дээр гарч ирээд хуцалдаад байдаг эх оронч болж байна гэж жүжиг тавиад 30к хүрсэн гээд байдаг эргүүнүүд хэний төлөө зогсож байснаа одоо хараад толгойгоо шааж суудаг байх даа. Та нарыг зөвхөн ашигладаг юм шүү дээ та нарыг уриалан дуудаад нэмээд өөрсдийн хэдэн хүнээ нэмээд хүч нэмээд өөртөө ашигтай байдлаар та нарыг ашиглаад сурчихсан бүлэглэл үүсчихсэн. Харийн дайсантай тэмцэж байгаа хүнийг тэмцэгч гэдэг болохоос тогоонд дотроо хэрэлдэхийг сандал суудлын төлөө тогооны хэрүүл гэнэ.

Avatar

Зочин 2021-03-16 103.57.92.242

Төлгөн коммунист шинэ үeийн дарангуйлагч

Avatar

Зочин 2021-03-16 103.80.211.221

Би бол сайн хүн гэж боддог шүү. Шударга хүнийг угаасаа манай нийгэм хүлээж авдаггүй л дэ

Avatar

Polsh jagsaalt 2021-03-16 202.70.34.70

Za, lav GHYamyg tamhiny naimaachdaas tseverlej ugsun dee. Bayarlalaa

Avatar

Зочин 2021-03-16 202.21.108.14

Дотуур тамиртай, муу санаатай хүн байж магадгүй. Тийм хүмүүс их зуунги, иххолявдаг юм. Багабанди маягийн хүмүүс л дээ.

Avatar

зочин 2021-03-16 66.181.177.76

Хүн муутай хүн дээ

Avatar

ym hiij bhiig n harsangui ee gj 2021-03-16 202.126.93.237

za zailaa

Avatar

Зочин 2021-03-16 64.119.24.181

Энэ нэг буданд төөрсөн янзага байна аа

Avatar

зочин 2021-03-16 202.9.47.27

харваас хүйтэн царайтай хүн муутай бол уу гэмээр юм

Avatar

Зочин 2021-03-16 202.21.108.227

Mundag hun. Basarilar dilerim.

Avatar

Зочин 2021-03-16 119.40.103.6

Овоо ЗӨВ хүн шиг байгаа юм даа

Avatar

Зочин 2021-03-16 202.126.92.99

Маш муу хүн

Avatar

Зочин 2021-03-16 47.12.250.210

Mundag zaluu amjilt

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж