АН-ынхан зөвшилцөх ажлын хэсэг байгуулна

Хуучирсан мэдээ: 2021.03.15-нд нийтлэгдсэн

АН-ынхан зөвшилцөх ажлын хэсэг байгуулна

АН-ынхан зөвшилцөх ажлын хэсэг байгуулна

С.Эрдэнэ, Ц.Туваан тэргүүтэй АН-ынхан зөвшилцөх ажлын хэсэг байгуулахаар уулзалт хийжээ. Уг асуудлаар өнөөдөр /2021.03.15/ АН-ын дарга С.Эрдэнэ УИХ дахь намын бүлгийн гишүүдийн төлөөлөл Ц.Тувааны талын зарим хүнтэй уулзсан байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Ганбат "Хоёр тийш харалгүйгээр Ерөнхийлөгчтэй ойлголцох нь  чухал" гэсэн саналыг илэрхийлжээ.

Одоогоор зөвшилцөх ажлын хэсэг албажаагүй байгаа бөгөөд хоёр талаасаа гурав гурван хүний төлөөллийг ажлын хэсэгт оруулахаар  ярилцжээ. Өмнө нь зөвшилцөх асуудал хөндөгдөж байсан  боловч ажил хэрэг болоогүй өнгөрсөн. Тиймдээ ч  хоёр тал тус тусдаа АН-ын даргыг тодруулах сонгуулийг зарлаад байгаа юм. Ц.Тувааны талын АН-ын даргыг тодруулах сонгуулийн сурталчилгаа энэ сарын 12-26-ны хооронд явагдах бол гуравдугаар сарын 28-ны өдөр санал хураалт болно.

Харин С.Эрдэнийн талын намын даргад нэр дэвшигчдийг гуравдугаар сарын 19, 20-ны хооронд бүртгэж, санал хурааалтыг дөрөвдүгээр сарын 25-нд зохион байгуулахаа мэдэгдсэн. Үүнээс өмнө буюу энэ сарын 17-ны өдөр намын дунд шатны сонгуульд нэр дэвшигчдийн дотоод сонгуулийг зохион байгуулна.

УИХ-ын 2020 оны сонгуулийн үр дүнд АН ялагдал хүлээсэн бөгөөд Үндсэн дүрмийн дагуу намын даргаар ажиллаж байсан С.Эрдэнэ тамгаа Ц.Туваанд шилжүүлснээр ийн хоёр талд хуваагдаад байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж