“Grammy Awards”-ийн шилдгүүд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2021.03.15-нд нийтлэгдсэн

“Grammy Awards”-ийн шилдгүүд тодорлоо

“Grammy Awards”-ийн шилдгүүд тодорлоо

АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотноо зохион байгуулагдсан 63 дахь удаагийн Грэмми шагнал гардуулах ёслол өндөрлөлөө. Энэ удаагийн ёслол цар тахлын улмаас ямар ч үзэгчгүйгээр болж байгаа гэдгээрээ онцлог ба уригдсан зочдын хоорондын зайг барихын тулд нийт таван тайз засагджээ. Арга хэмжээг комедиан Тревор Ноа хөтөлсөн бөгөөд Билли Эйлиш, BTS, Тейлор Свифт, Дуа Липа, Харри Стайлс, Cardi B нар өөрсдийн үзүүлбэрээ толилуулсан байна.

Энэ удаагийн наадмаар дуучин Бейонсе нийт найман төрөлд нэр дэвшиж, номинацын тоогоороо тэргүүлсэн бол “Black Lives Matter” хөдөлгөөний сүлд дуу болох “I Can’t Breathe” дуу “Оны шилдэг дуу”-ны шагналыг хүртжээ. Дуучин Бейонсе охин Блю Айви Картерын хамт "Brown Skin Girl" бүтээлээрээ “Шилдэг клип” төрөлд шагнал хүртсэн бол Дуучин Лэйди Гага, Ариана Гранде нар "Rain on Me" дуугаараа “Поп дууны шилдэг дуэт” төрөлд шагнал хүртсэн байна.

Харин рэпер Канье Уэст "Jesus is King" цомгоороо “Христийн орчин үеийн шилдэг цомог” төрөлд “Grammy”-н шагналын эзэн болжээ. Бейонсе мөн “Black Parade” дуугаараа шилдэг “R & B” дууны төрөлд шалгарч, 28 дахь удаагаа “Grammy”-н шагнал хүртсэнээр шагналын тоогоор дээд амжилт эвджээ.

“Киноны шилдэг дуу” төрөлд дуучин Билли Айлиш Жеймс Бондын тухай киноны “No time to die” дуугаар “Grammy”-н шагнал хүртсэн бол Меган Пити “Шилдэг шинэ дуучин” шагналын эзэн болсон байна.

Эх сурвалж: EW.COM

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж