“Ачит Ихт” ХХК давуу эрхийн хувьцааны ногдол ашгаа тараав

Хуучирсан мэдээ: 2021.03.16-нд нийтлэгдсэн

“Ачит Ихт” ХХК давуу эрхийн хувьцааны ногдол ашгаа тараав

Монголын хөрөнгийн зах зээлийн салхийг хагалж, ногдол ашгийг уян хатан, давуу байдлаар, өндөр өгөөжтэйгөөр ажилтнууддаа хүртээж эхэлсэн компани бол Лондоны металлын биржийн гишүүн, Монголын үндэсний үйлдвэрлэгч “Ачит-Ихт” ХХК юм. Одоогоос гурван жилийн өмнөөс нийгмийн хариуцлагын хүрээнд “Баялгийн үр шимийг ажилтан бүрд” уриатайгаар компанийн ажилтнууддаа болон “Эрдэнэт үйлдвэр”-ийн ажилчдад “Давуу эрхийн хувьцаа” олгож эхэлсэн билээ.

Жил дамнан үргэлжилж буй цар тахлын улмаас улс орон, аж ахуйн нэгжүүдийн эдийн засгийн хүнд нөхцөл байдлын үед ч “Ачит-Ихт” ХХК “Давуу эрхийн хувьцаа”-г ажилтнууддаа хуваарилсаар байгаа юм. Энэ удаа гурав дахь жилийнхээ 10 дахь улирлын ногдол ашгийг хугацаанд нь нийт давуу эрхийн хувьцаа эзэмшигч ажилтнууддаа хуваарилж дууслаа.

“Давуу эрхийн хувьцаа” нь жилийн 30 хувийн баталгаат хүүтэй, улирал бүр ногдол ашиг хүртэх боломжтойгоороо Монголын хөрөнгийн зах зээлд шинэ алхам болсон. Нөгөө талаар ажилтнуудад нэмэлт орлоготой болох боломж бүрдүүлж өгсөн бөгөөд санхүүгийн боловсролд тодорхой хувь нэмэр оруулж буй арга хэмжээ юм.

“Ачит Ихт” ХХК нь улс, орон нутгийн төсөвт нийт 210 тэрбум төгрөгийн татвар, хураамжийг цагт нь тогтмол төлж, аливаа зөрчилгүй ажиллаж ирсэн бөгөөд Монгол Улсын Засгийн газар, МҮХАҮТ-аас тодруулдаг “ТОП-100 Аж ахуйн нэгж”-ээр тогтмол шалгарсаар ирсэн билээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж