Токио-2020 олимпод оролцох гандболын эрэгтэй багууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2021.03.15-нд нийтлэгдсэн

Токио-2020 олимпод оролцох гандболын эрэгтэй багууд тодорлоо

Токио-2020 олимпод оролцох гандболын эрэгтэй багууд тодорлоо

Токио 2020 олимпийн наадмын эрхийн төлөө эрэгтэй гандболчдын тэмцээн гурван улсад нэгэн зэрэг 2021 оны гуравдугаар сарын 12-14-нд амжилттай явагдаж дууслаа. Эдгээр багууд  гурван хэсэгт нийтдээ дөрвөн багаар хуваагдан 12 багууд гурван өдөр тоглов.

Эхний тэмцээн Монтенегро улсын Подгорика хотноо болж, Чили, БНСУ, Норвеги, Бразилын багууд оролцсон юм. Багуудын тоглосон дүнг сонирхуулья.

03 дугаар сарын 12-ны өдөр

  • 17:30 Чили -БНСУ 35:36
  • 20:00 Норвеги-Бразил 32:20

03 дугаар сарын 13-нд

  • 17:30 Бразил-БНСУ 30:24
  • 20:00 Норвеги-Чили 38:23

03 дугаар сарын 14-нд

  • 17:30 Бразил-Чили 26:24
  • 20:00 Норвеги-БНСУ 44:31

Хоёр дах тэмцээн нь Францын Монтпеллер хотноо болж багууд доорх амжилтыг гаргалаа.

03 дугаар сарын 12-ны өдөр

  • 18:30 Tунис-Португал 27:34
  • 21:00 Франц-Хорват 30:26

03 дугаар сарын 13

  • 18:30 Хорват – Португал 25:24
  • 21:00 Франц-Тунис 40:29

03 дугаар сарын 14

  • 18:30 Хорват-Тунис 30:27
  • 21:00 Португал-Франц 29:28

Гурав дах тэмцээн нь Германы Берлин хотноо амжилттай явагдаж өнгөрөв. Багуудын тоглолтын дүнг танилцуулья.

03 дугаар сарын 12-нд

  • 15:15 Герман -Швед 25:25
  • 17:45 Словен -Алжир 36:28

03 дугаар сарын 13

  • 15:35 Герман -Словен 36:27
  • 18:00 Швед-Алжир 36:25

03 дугаар сарын 14

  • 15:45 Алжир- Герман 26:34
  • 18:15 Швед-Словен 32:25

Ийнхүү Токио 2020 наадмын гандболын тэмцээнд оролцох эрэгтэй багуудын сонгон шалгаруулалт явагдаж дууслаа. Дээрх тэмцээний хэсэг тус бүрээс хоёр баг нийт 6 баг шалгарав. Үүнд: Норвеги, Бразил, Франц, Португал, Герман, Шведын багууд хэсэгтээ эхний хоёр байрт орж, олимпийн эрхээ авч чадлаа.

Токиогийн олимпод оролцохоор дэлхийн аварга Дани, тивийн аварга Испани, Египет, Бахрейн, Аргентин, талбайн эзэн Японы багууд шалгарч, эрхээ аваад байсан юм. Токио олимпод гандболын эрэгтэй шилдэг 12 баг тоглож аваргаа шалгаруулна. Эдгээр 12 баг сугалаанд дараах байдлаар оролцно. Үүнд:

  1. Дани, Норвеги
  2. Франц, Швед
  3. Герман, Португал
  4. Бразил, Япон
  5. Испани, Египет
  6. Аргентин, Бахрейн

Багуудын сугалааг Олон улсын гандболын холбоо удахгүй явуулж, тоглолтын хуваарийг гаргана.

Эх сурвалж: Монголын гандболын холбоо

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж