700 хүнээс 128 хүн бэлгийн замын халдварт өвчтэй байжээ

Хуучирсан мэдээ: 2010.03.15-нд нийтлэгдсэн

700 хүнээс 128 хүн бэлгийн замын халдварт өвчтэй байжээ

ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд өнгөрсөн 7 хоногт 709 хүнд үзлэг хийлгэжээ. Тэдний 308 нь урьдчилан сэргийлэх үзлэг, 106 нь сайн дурын зөвлөгөө шинжилгээ хийлгэсэн аж. Эдгээр үзлэг хийлгэсэн хүмүүсийн 355 сорьцод ХДХВ, тэмбүү, наацын шинжилгээ хийхэд тэмбүү 10, заг хүйтэн 15, трихомониаз 18 шинээр илэрчээ. Мөн өмнө нь бэлгийн замын халдварт өвчнөөр өвчилж байсан хүмүүсийн өвчин сэдэрсэн тохиолдол 95 хүнд илэрсэн гэнэ. Тиймээс нийт 128 хүнд шинээр болон үргэлжлүүлэх эмчилгээ хийжээ. Сүүлийн үед бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөгсдийн тоо эрс нэмэгдсэн нь анхаарал татсан асуудал болоод байгааг ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанаас сэрэмжлүүлж, иргэдийг тохиолдлын бэлгийн харьцаанд аль болох орохгүй байх, орсон тохиолдолд бэлгэвч хэрэглэж заншихыг анхааруулж байна.
Л.ХАЛИУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж