Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар нийтийн сонсгол явуулахыг шаардлаа | News.MN

Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар нийтийн сонсгол явуулахыг шаардлаа

Хуучирсан мэдээ: 2021.03.15-нд нийтлэгдсэн

Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар нийтийн сонсгол явуулахыг шаардлаа

Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар нийтийн сонсгол явуулахыг шаардлаа

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг, Г.Амартүвшин нар хүний эрхийн асуудлаар Нийтийн сонсгол хийх хүсэлтээ УИХ-ын даргад өргөн барих талаар өнөөдөр /2021.03.15/ мэдээлэл хийлээ. Тэд ял эдэлж буй Т.Чимгээгийн асуудлыг нэг талд гаргаж мухарлах ёстойг тодотгоод уг асуудлаар УИХ-ын гишүүд чимээгүй байх эрхгүйг мөн  хэллээ. Тиймээс өнөөдрөөс гишүүдийн гарын үсгийг цуглуулж  эрүүдэн шүүсэн асуудлаар Нийтийн сонсгол явуулна гэлээ. Нийтийн сонсголоос гарсан санал, дүгнэлтийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлэх аж.

УИХ-ЫН ГИШҮҮН Ц.МӨНХЦЭЦЭГ:

-Үндсэн хуульд хэнийг ч эрүүдэн шүүж, хүнлэг бус хэрцгий аргаар шүүхийг хориглоно гэсэн заалт бий. Мөн Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид шүүхийн шатанд эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэхийг хориглосон байдаг. Тиймээс иргэн Т.Чимгээгийн асуудлаар дуу хоолойгоо хүргэж байна. Т.Чимгээг  шүүхээр шалгагдаж байх процессийн шатандаа эрүүдэн шүүсэн асуудлыг хүний эрхийн зөрчил гэж үзэн дотоодын болон гаднын хүний эрхийн байгууллагуудад хандаж байна.

УИХ бүрэн эрхийнхээ дагуу хүний эрхийн зөрчлийн асуудлаар Нийтийн сонсгол хийх шаардлагатай. Энэ саналыг УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь дэмжсэн тохиолдолд Т.Чимгээг эрүүдэн шүүсэн асуудлаар Нийтийн сонсгол хийх боломж бүрдэнэ.

Хэрэв шаардлагатай гэж үзвэл Эрүүгийн байцаан шийтгэх хууль болон бусад холбогдох хуульд зарим зохицуулалтыг хийх боломжтой. Тухайлбал, эрүүдэн шүүсэн төрийн албан хаагч буюу буруутай этгээдэд оногдуулах хариуцлагыг чангатгах тухай заалтуудыг оруулах асуудлыг хөндөнө. Ардчиллын баянбүрд гэгдэх Монгол Улсад иргэнээ тэр дундаа эмэгтэй хүнийг эрүүдэн шүүсэнтэй огтхон ч  эвлэрч болохгүй. Тухайн хэргийн явцад  зарим баримтууд ил болсон мөн  Засгийн газрын тогтоолоор  эрүүдэн шүүсэн бичлэг хүртэл  ил болсон. Хэрэг өнөөдрийг хүртэл шийдэгдэхгүй удааширч байна. Ерөнхий сайд энэ асуудалд онцгойлон анхаарч дахин олны анхааралд орууллаа.  Тийм учраас УИХ-ын гишүүд нэгдэн уг асуудлаар Нийтийн сонсгол явуулах шаардлагатай. Нийтийн сонсголоос гарсан санал зөвлөмжийг бид Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хүргүүлж мөн шаардлагатай хууль эрхзүйн арга хэмжээнүүдийг авах болно гэлээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.АМАРТҮВШИН:

-Манай улс 2002 онд НҮБ-ын Эрүүдэн шүүх бусад хэлбэрээр хэрцгий хүнлэг бусаар буюу хүний  нэр төрийг доромжлохын эсрэг концвенцид нэгдсэн байдаг. Гэтэл өнөөдөр иргэн Т.Чимгээг эрүүдэн шүүсэн нь  дээрх конвенцын үүргийг ноцтой зөрчиж байна. Яагаад өнөөг хүртэл энэ асуудлыг хөндөж ярьдаггүй юм. Өмнөх парламентын УИХ-ын гишүүдэд Б.Чимгээг эрүүдэн шүүсэн бичлэгийг үзүүлж байсан. Зургаан удаа шүүхээр яваад өнөөдрийг хүртэл иргэн Т.Чимгээгийн асуудлыг шийдэхгүй байна. Тийм учраас Ц.Мөнхцэцэг гишүүний хамтаар Нийтийн сонсгол хийх саналыг гаргаж байна. Иргэн Т.Чимгээд холбогдох хэрэг бол шударга бус шүүхийн мөсөн оргил гэж дүгнэж байна. Энэ асуудлыг өдөр бүр ярих ёстой. Бид олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг баяр төдийнхөнөөр харж хөнгөмсөг хандаж байгаа нь тун харамсалтай. Иргэн Т.Чимгээгийн эрхийг ноцтой зөрчсөөр байхад огт ярихгүй эсрэгээрээ сонгууль болохоор уг асуудлыг хөндөж ярьдаг. Одоо асуудлыг нэг мөсөн мухарлах ёстой. Иргэн Т.Чимгээгийн асуудлыг Дээд шүүхээр яаралтай хэлэлцэж нэг талд нь гаргахыг шаардаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
18
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-15 64.119.20.247

ene 2 odoo bolio gumudan.

Avatar

Зочин 2021-03-15 64.119.20.247

gumudan

Avatar

Зочин 2021-03-15 103.26.193.247

Содномдаржааг Ерөнхий сайд одоо цэргийн баяраар очиж эргээд Чимгээтэй хамтад ярьж, шоу хийхгүй бол наад шинэ гишүүн чинь Чимгээг л яриад байна шүү

Avatar

Зочин 2021-03-15 139.5.219.241

Энэ мэт жүжиг нь олон нийтийн оюун санааг, анхаарлыг самууруулах тоглолт юм. Харин цаагуур нь нөгөө рио тинто хэдэн ухныг халаасандаа чихэж, дахиад л шинэ луйварын гэрээгээ байгуулна даа, харж л байгаарай…

Avatar

иргэн 2021-03-15 43.228.130.60

наал 2 чинь хүн амьны хэрэгтнүүд юм биш үү С.Зоригтын биш өөр. Тэгээд тэртэй тэргүй хүн адсан учраас нөхдүүд хэргээ тохоод байна. Суллагдах учиргүй. Үнэн зөвийг ол. энэ УИХ тэнэгүүд болимоор юм. юу ч мэдэхгүй шоучид

Avatar

Зочин 2021-03-15 66.181.161.117

зөв бичиж сурчаад дэмийрч солиор

Avatar

зочин 2021-03-15 139.5.216.197

NUGUU HUNII ERHIIN HOROO ESBEL KOMISS GEDEG GAZAR BAIGAA UY?

Avatar

б 2021-03-15 66.181.180.88

Зайлаа. Сонгууль болохоор л шоудах юм. Үүний оронд аль вакциныг нь тариулбал хор уршиг багатай талаар тэр сонсголоо явуул л даа. Засгийн газар нь гуйлгачилж байгаад энэ тэндээс хэдэн вакцин авчихаад одоо харьцуулах, алийг нь ч муулж чадахгүй болчихсон. Одоо ард түмэндээ ямар ч мэдээлэл өгөхгүй, вакцинжуулсэн нэр зүүсэн болох гээд баруун солгогүй туршилтын туулай болгож байна ш дээ. Өнөөдөр наад Астра Зенекаг чинь Герман, Франц гээд Европын хамгийн том улсаад зогсоочихлоо ш дээ

Avatar

Зочин 2021-03-15 122.201.24.243

Залуу гишүүд зоригтой байна, дэмжиж байна, зарим нэг хүмүүс муулахыг бүү тоо. Угаас энэ асуудлаар хэн нэг гишүүн дуугарах ёстой байсан.

Avatar

Ил болго 2021-03-15 122.201.24.243

Эрүүдэн шүүсэн үү гүй юу гэдгийг тогтоох хэрэгтэй. Тэгээд үнэхээр эрүүдэн шүүсэн бол Чимгээ нарын хэрэг задарч мөрдөн байцаалт шинээр явах байх. Ер нь явж явж энэ хэргийг олон нийтэд ил болгох хэрэгтэй шт.

Avatar

Зочин 2021-03-15 203.91.115.51

Одоо шоугаа больё!

Avatar

Амартүвшин юучив дээ бас 2021-03-15 64.119.26.161

Улстөрийн зорилготой жүжгээ зогсоо. Залхмаар юм. МАН түрүүний 4 жилд юу хийсэн юм. Энэ Амартүвшин Монголын бохир улстөрөөс саарыг нь мөн хурдан сурч байна аа. Буцаад очиход чинь өмхий үнэртээд танихгүй байхдаа чамайг.

Avatar

Зочин 2021-03-15 202.9.46.73

Содномдаржаа,Чимгээ 2-оор шоу хийхээ болиод даруй сулла. Энэ 2 хэзээч нөхөж чадахаагүйгээр хохирлыг үзсэн.Одоо зүгээр л хэдэн төгрөг өгөөд тайван амьдруул.Үлдсэн хугацаандаа үр хүүхдүүдээ хантлаа хараг.

Avatar

Зочин 2021-03-15 66.181.185.98

БУСАД ЭМЭГТЭЙ ГИШҮҮД ХААЧСАН БЭ ?

Avatar

Зочин 2021-03-15 192.82.71.87

Сонгууль болохоор л энэ хэргийг сөхөх юм

Avatar

Зочин 2021-03-15 198.98.56.148

суллагдлаа гэсэн үг л сонсмоор байна өөр эрүүдсэн мэрүүдсэн…гэж улигт үлгэрүүдийг чинь сонсохгүй ойсоон!

Avatar

дуусга 2021-03-15 163.172.139.22

Энхбатын гэр бүлд нөхөн төлбөр олгох энэ 2 хохирогчыг ч суллаж хилсээр хийсэн болон тамалсан этгээдүүдийг бүгдийг нь хориж наад заваарсан балиарр жүжгээ дуусга.нөхөн төлбөрт олон улсын жишгээр бодож тооцох хэрэгтэй.ингээд битгий эргүүтээд бай.

Avatar

Зочин 2021-03-15 192.82.71.51

Монгол Улсын төрийн эрх барих дээд байгуулага нь УИХ мөн л юм бол олон 7 юм хуцалгүй сулла. Чадахгүй бол чацга царайлаад дуугүй сууж бай. Битгий худлаа шоу хийх гээд бай.

Avatar

сонирхолгүй байна 2021-03-15 209.141.36.179

эхлээд суллаадах тэгээд ярь.ажлаа хийчээд ярь

Avatar

Зочин 2021-03-15 64.119.25.218

Дүр эсгэсэн ардчилагчдын бууны нохойнууд, сайхан санаатай буян хийгчдийн дүр эсгэж бүү жүжгэл.

Avatar

Зочин 2021-03-15 66.181.161.31

зөвөө сайн байна маш хурдан

Avatar

мөнхцэцэг чи боль 2021-03-15 116.203.47.39

хүн чанар хүнийг хайрлана гэсэн зөн ухагдхуун монголчуудаас алга болж байгаа нь иймэрхүү алан хядагч аймшигтай худалч засгаас шууд хамааралтай гэж харагдаж байна.өдөр бүр худлаа ярина жүжиглэнэ,олигтой эмнэлэг ч байхгүй.жорлонгоо ч янзалж чадахгүй ганц гандангийн гудамжаа янзлахгүй өнгөрдөг зуунаараа л байна шүү дээ.Энхбат гэж хүнийг алчаад нөхөн төлбөр ч байхгүй уучлал ч байхгүй.Нямдорж гэдэг нь уг нь насаараа хоригдох ял авмаар нохой. гэтэл ингээлл тоглоод л.хэдэн жил амьдрана гэж ингэнэ вэ

Avatar

Зочин 2021-03-15 66.181.179.197

s*****g ynhanuud songuuli bolhoor l ingehiin gucgindegchdeer shuulgesen hahuuliin tantanguudaar shuulgesen humuusee sulla.

Avatar

зочин 2021-03-15 139.5.216.197

Энэ асуудлаар Хүний эрхийн үндэсний комисс билүү бас хүний эрх гэж
эрүү хамхилгүй ярьдаг хүмүүс яагаад таг байдаг юм бол?

Avatar

СҮХ 2021-03-15 66.181.180.87

ЭХЛЭЭД 30 ТЭРБУМЫН ЗЭЭЛИЙНХЭЭ УЧРЫГ ОЛООЧЭЭ, ЭРГҮҮ 2 ТОЛГОЙНУУДАА.

Avatar

мөнхцэцэг чи боль 2021-03-15 116.203.47.39

хөөрхий дөө 2 иргэнийг Бурхан ивээлдээ авч хайрла!та хоёрын шаналал зовлонгоор хооллоод байгаа нямдорж элбэгдорж болон энэ мэтийн хүн дүрст сүгнүүд тэртээ тэргүй гэсгээлээ хүртэж таарна.Та 2ын төлөө хошуу хөдөлгөхөөс өөр ямар ч тус болж чадахгүйдээ уучлал хүсье.Энэ мөнхцэцэг гэж өөрөө ижилхэн эмэгтэй хүн байж ингэж ичихгүй хөөрхий эмэгтэйн зовлонгоор тохуу хийж яана.Чиний үр хүүхэд чинь ингээд шоронд хэлмэгдээд яваасай гэж ерөөе!!монголчууд бидэнд хүн чанар хүнийг хайрлана гэсэн зөн арчигдаж ба

Avatar

Зочин 2021-03-15 116.203.47.39

одоо наад жонхуурцан жүжгийг чинь хүмүүс үзэхгүй!өөрсдөө наад заваарсан балиарр жүжгэндээ жүжигчдээр орж тоголцгоо

Avatar

БОЛЬ ЧИ😡😡 2021-03-15 51.79.207.180

болиочээ наад галзуу нямкагын жүжгээ!өөрсдөө наад баасны жүжгэндээ тоглоод 2хохирогчыг сулла

Avatar

Зочин 2021-03-15 64.119.25.218

Дүр эсгэсэн ардчилагчид, та нарын санаа нэгт нөхөдийн үйлдсэн хууль зөрчсөн үйлдэл биз дээ. Үүнийг хэрэгжүүлсэн тэр Хурц мэтийн нөхөд та нарын өрөөсөн дугуй шүү. Харин одоо .Нямка ч гэх шиг , Одоогийн засаг рүү бурууг тохох санаатай, ийм арчаагүй луйварын санаа цухалзуулсан үнэхээр.Дүр эсгэсэн нэрэндээ тохирсон эвдэрсэн хүмүүс байх юм..

Avatar

Зочин 2021-03-15 49.0.142.127

Болио та нарын улс төр наад хөөрхий эмэгтэйг арай болгож байнаа зүгээр суллаад хурдхан явуул чадахгүй бол битгий улс төр хийй

Avatar

зочин 2021-03-15 66.181.187.172

Амартүвшин гэгч гадаадын иргэн биз дээ яагаад энэ хүнийг хууль бусаар Их хурлын гишүүн болчихоод байхад МАН хүлжжн зөвшөөрөөд байгам бэ

Avatar

Зочин 2021-03-15 202.126.88.44

2 гэнэн баагий.Энэ 2 улс төрд явахгүй ээ.Яваад ч хэрэггүй.

Avatar

сонгогч 2021-03-15 202.9.40.140

Улс төрийн оноо авах л гэж ярьдаг гэж ойлгож болохгүй байх аа. Зөв юмны төлөө дуугарч байгаад талархах ёстой бус уу…

Avatar

ИРГЭН 2021-03-15 202.9.47.32

"МОНГОЛЫН ШҮҮХ ХУРЦ ГЭДЭГ 1 ХҮНД ДИЙЛДЧИХЭЭД БАЙНА" ГЭЖ ЯРЬЖ БАЙГАА НЬ ЭМГЭНЭЛ МӨН. ЭНЭ ҮГ НЬ МОНГОЛЫН ТӨР , ШҮҮХ ИЙМ АСУУДЛЫГ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ, ЭРҮҮДЭН ШҮҮЛТ, ХЭЛМЭГДҮҮЛЭЛТ ЦААШИД ҮРГЭЛЖИЛНЭ ГЭДГИЙГ ТӨР ЗАСАГ НЬ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ ӨӨГШҮҮЛСЭН ХЭРЭГ БОЛЛОО ГЭЖ ҮЗЭЖ ЗЭВҮҮ ХҮРЧ БАЙНА. ИЙМ ЧАДАМЖГҮЙ ТӨР, ШҮҮХ МОНГОЛД ХЭРЭГГҮЙ!!!!!!!! ИРГЭН БҮР ҮГЭЭ ХЭЛЭХ ЁСТОЙ БОЛЖ БАЙНА……

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж