Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлаар Ерөнхий сайдад ханджээ | News.MN

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлаар Ерөнхий сайдад ханджээ

Сандагийн

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлаар Ерөнхий сайдад ханджээ

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын асуудлаар Ерөнхий сайдад ханджээ

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт “Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эхлүүлж, Эрдэнэбүрэн-Мянгад-Улиастайн 220 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станц барина” гэж тусгасан. Энэхүү бүтээн байгуулалтын явцын талаар УИХ-ын гишүүн, ХЗБХ-ны дарга С.Бямбацогт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хандан асуулга тавьжээ. Тэрбээр асуулгадаа “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын гишүүдийг томилсонтой холбогдуулан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үндсэн дөрвөн зорилтоо танилцуулж хэлсэн үгэндээ эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 25 хувийг гаднаас авч, үүнд жилд дунджаар 140 сая ам.доллар зарцуулж буй өнөөгийн байдлыг халахын тулд “Тавантолгойн цахилгаан станц, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийг яаралтай дуусган, V цахилгааны станцын ажлыг эхлүүлэх болно” хэмээн мэдэгдсэн.

Үүнтэй холбоотойгоор энэ хавар Эрдэнэбүрэнгийн 90 МВт-ын усан цахилгаан станцын гүйцэтгэгчийг тодруулж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр болоод байна. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.13, мөн хуулийн  39 дүгээр зүйлийн 39.1.1–т заасны дагуу УИХ-ын гишүүний бүрэн эрхийнхээ хүрээнд дараах асуулгыг Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Танд хандан тавьж байна.

Үүнд:

  1. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын гүйцэтгэгчийг тодруулах ажлын явц болон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг энэ оны хэддүгээр сард эхлүүлж, хэдэн онд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байгаа талаар
  1. Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажлыг хийх явцад болон бүрэн ашиглалтад орсны дараа байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл, судалгааны тайланг олон нийтэд нээлттэй ил тод танилцуулах, нөлөөллийн бүсэд орж буй зарим айл өрх, иргэдэд нөхөн олговор олгох чиглэлээр Засгийн газар болон холбогдох байгууллага хэрхэн анхаарч байгаа

Усны тухай хуульд заасан эрчим хүчний зориулалтаар ус ашиглах талаар тусгасан зарим зохицуулалтыг илүү сайжруулах, ус ашигласны төлбөрийг одоо байгаа 2 хувиас нэмэгдүүлэх, Усан цахилгаан станц байгуулагдах сум, аймгийн иргэд, аж ахуйн нэгжийн эрчим хүчний үнэ тарифыг хямдруулах буюу үндсэн өртгөөр нь тооцон дэмжлэг үзүүлэх, эрх зүйн орчин бүрдүүлэх ямар боломжтой талаар тодорхой хариулт ирүүлнэ үү” гээд асуулгын хариуг  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахыг танаас хүссэн байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

20 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ЗОЧИН 2021-03-15 202.179.27.11

Эрхэм УИХ-н гишүүн С.Бямбацогт та жилд 30 сая ам.долларын зээлийн өрийг яаж төлөх тухай хариу өгнө үү

Avatar

ЗОЧИН 2021-03-15 49.0.154.154

Уучлаарай жилд 10 биш 30 сая доллар төлөх хэрэгтэй. 30 сая шүү

Avatar

ЗОЧИН 2021-03-15 49.0.154.154

Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг 288.5 сая ам долларын зээлээр барих юм байна
Түүнийг 10 жилд буцаан төлөхийн тулд жилд 10 сая доллар төлөх хэрэгтэй
Хэн түүнийг яаж төлөх вэ?

Avatar

ИНЖЕНЕР 2021-03-15 64.119.20.36

ЭНЭ СТАНЦ ХЭНД Ч ХЭРЭГГҮЙ. ЭНЭ СТАНЦЫГ БАРИВАЛ ХАР УС НУУРЫН САВ ГАЗАР ЭКОЛОГИЙН ДОРОЙТОЛД ОРНО. ХАР УС НУУРЫН ТҮВШИН БУУРНА, ЦААШЛААД ДӨРГӨНИЙ УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ДОРОЙТОХ БОЛНО. БЯМБАЦОГТ АМБИЙЦАА ДАРАХ ХЭРЭГТЭЙ, ҮҮНЭЭС ҮҮСЭХ ХОР ХӨНӨӨЛ МАШ ИХ ШҮҮ. ИЙМ ЖИШЭЭ ДЭЛХИЙД ОЛОН БИЙ.

Avatar

Зочин 2021-03-15 202.179.26.164

Эрдэнэбүрэнгийн УЦС 8 жилийн дараа буюу 2029 онд ашиглалтад орох нь Ерөнхий сайдын яаралтай дуусгах амлалт худлаа реклам болж, ард түмнээ хуурдагаа болих хэрэгтэй байна

Avatar

ЗОЧИН 2021-03-15 49.0.154.154

Эрдэнэбүрэнгийн УЦС-ын барих хугацаа 5 жил (www.energy.gov.mn) гэж бичсэн байна
Усан сангийн доор орох газарт байгаа хүн амыг орон сууц, малын өвөлжөө, хаваржааны хамт нүүлгэн шижүүлэх, услалтын систем, усалгаатай талбайн байгууламжийг шинэ газарт байгуулж хохирлыг нөхөх, малын өтөг бууцыг цэвэрлэх, ой мод, ховор ургамал, ан амьтад, түүхийн дурсгалт зүйлийг ашиглах арга хэмжээ аваад усан санг усаар дүүргэх хугацаа 2-3 жил зарцуулах тул ашиглалтад орох хугацаа 7-8 жилийн дараа болох төлөвтэй.

Avatar

Зочин 2021-03-15 185.220.102.247

yaag unen shon ni dandaa l unaj baidag

Avatar

Зочин 2021-03-15 185.220.102.245

ene n**** usan tsahilgaan stantsaas umnu uuruunhuu barisan, baahan mungu tsohij chavchaa hiisen havar namryn ayas salhi bureer unaad baidag baruun busiin tsahilgaan damjuulah suljeegee chanart ni hurgej barimaar baina. bid ene hulgaichaas bolj havar bur tsahilgaanaa tasluulaad suumaargui baina.

Avatar

Зочин 2021-03-15 202.21.103.226

Бямбацогт гэж нэг шуналын хүүдий Баруун бүсэд хийгдэж байгаа бүхий л хөрөнгө оруулалтаас хувийн компанидаа тендер нэрээр авч өгөх гэж л УИХ-д суудаг шиг.

Avatar

Зочин 2021-03-15 195.46.106.44

энэ хүн улс орон ард түмний төлөө биш өөрийнхөө компанийн өмнөөс ийм асуулт тавьжээ.

Avatar

Иргэн 2021-03-15 202.9.46.218

Даргархаад том зан гаргалгүй хамтран орон нутгийн иргэдэд энэ усан цахилгаан станц баригдсанаар ямар хэмжээний микро климат үүсч байгаль орчин хэрхэн сэргэдгийг хэлж ойлгуулах хэрэгтэй. Үүнийг өөрөө хэвлэлмэдээлэлээс уншаад ойлгох байлгүйдээ. Заавал хүний бэлдэж өгсөн цаасыг уншдаг Бережнев гуай арай биш гэж Бямбацогтыг бодддог шүү. Малчдын өвөлжөө хаваржааг бол орон нуигийн удирдлага анхаарна. Тогтвортой, найдвартай өөрийн гэсэн хямд эрчим хүч хөнжил авчирнаа.

Avatar

Зочин 2021-03-15 54.37.136.66

Ус Монголд үлдэх ёстой.

Avatar

Зочин 2021-03-15 103.57.93.123

Шүрэнгийн усан цахилгаан станц яу болсон. Усан цахилгаан станц болгон сөрөг биш

Avatar

Зочин 2021-03-15 103.212.118.132

Энэ цахилгаан станцыг маш хямд барьж чадахгүй юм бол МАН нохойнуудыг төрөөс зайлуулж, улсаа хөгжүүлэх дараагийн нам, улс төрчид бэлэн бий.

Avatar

Зочин 2021-03-15 139.5.218.226

Заавал. Бямбацогтоор бариулах албатай юм уу цадаагуйл юм байхдаа

Avatar

Зочин 2021-03-15 192.82.82.150

Цахилгааныг өөрийн өртгөөр нь борлуулна гэж юу асуугаад байгаа юм бэ? Ямар үйлдвэрлэл бүтээгдэхүүнээ өртгөөр нь борлуулна гэж байдаггүй юм!! Хэрэв тэгэх юм бол ерөөс бүт. үйлдвэрлэсний хэрэг юу байгаа юм?? Утгагүй!! Соц-змын үеийн сэтгэлгээнээс салах болоогүй юу?? Депутатууд нь ингээд байхаар ард иргэд нь аргагүй шдээ!!!

Avatar

Зочин 2021-03-15 103.26.194.19

Бямбацогт бол еерт ашиг яаж гаргах вэ л гэж харж байгаа, угаасаа баруун аймгууд дахь эрчим хучний тесел, ажлуудыг 100% авдаг хаалтгуй гар ш дээ, бугдийг нь хусах л юм бодож байгаа

Avatar

Зочин 2021-03-15 139.5.217.198

ТТ -н станц Эгийн голын УЦС зэргийг хийхгүй бол 2026 оноос Хятад нүүрсээр галладаг ЦС-д хөрөнгө оруулалтаа зогсооно

Avatar

Элдэв Очир 2021-03-15 202.9.46.162

ЭНэ УЦС хэдэн жилийн настай байх бол.

Avatar

Зочин 2021-03-15 66.181.185.201

Тэр нь гол бишээ, гол нь цавчаа шүү дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж