Вакцинжуулалт хийж буй ажилчдын нөхцөл сайжирлаа | News.MN

Вакцинжуулалт хийж буй ажилчдын нөхцөл сайжирлаа

Вакцинжуулалт хийж буй ажилчдын нөхцөл сайжирлаа

Монгол улсын хэмжээнд коронавирусын вакцинжуулалт эхлээд 20 гаруй хонож байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар нийт вакцинжуулах шаардлагатай иргэдийн 5.8% нь хамрагдаад байна. Нийслэлийн хэмжээнд вакцинжуулалтын 35 цэг байгуулагдан, онцгой байдал болон эрүүл мэндийн байгууллагын 360 гаруй эмч, ажилтнууд эрчимжүүлсэн хуваарийн дагуу ажиллаж байгаа юм. Иргэдийн эрүүл энхийн манаанд, өргөсөн тангарагтаа үнэнчээр ажиллаж буй эмч, ажилтнуудад иргэд, олон нийтийн зүгээс талархалтай хандахын зэрэгцээ цар тахлын эсрэг олон сар тасралтгүй ажиллаж буй тус салбарын эмч, ажилтнуудын эрүүл мэнд, дархлаанд санаа зовниж байгаа билээ.

Тиймээс, аж ахуйн нэгжүүд болон төрийн байгууллагын хамтын санаачлагын хүрээнд вакцинжуулалтын цэгүүдэд ажиллаж буй эмч, албан хаагч, ажилтнуудад сэтгэлийн дэмжлэг үзүүлэх аяныг эхлүүлээд байна. Тодруулбал, Сүхбаатар дүүргийн хэмжээнд вакцинжуулалтын цэгүүдэд ажиллаж буй 100 гаруй эмч, эмнэлэг, онцгой байдлын ажилтнуудад энэ долоо хоногийн турш Номадсын сүлжээ ресторанууд дархлаа дэмжих бүтээгдэхүүн, халуун хоолоор үйлчлэх саналыг Нийслэлийн Шуурхай Штаб, Эрүүл мэндийн газарт хүргүүлсэн бөгөөд Нийслэлийн Онцгой Комиссын Шуурхай Штабын дарга Р.Чингис, Нийслэлийн Эрүүл Мэндийн Газрын Дарга Б.Бямбадорж нар цар тахлын эсрэг тэмцэж буй хүнд цаг үед байгууллага, аж ахуйн нэгжүүд өөрийн санаачлагаар нэгдэж буйд талархан хүлээн авч, зохион байгуулалтад дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.

Номадсын сүлжээ рестораны Модерн Номадс, Дабл Шот, Блак Бургер, Хаан Номадс зэрэг салбар ресторанууд тус дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд сүүлийн үед хэрэглэгч нарт богино хугацаанд танигдаад буй хоол хүргэлтийн аппликейшн болох Gastro Delivery үйлчилгээтэй хамтран вакцинжуулалтын 6 цэгт хоолыг түргэн, шуурхай халуунаар нь хүргэн, үйлчилж байгаа юм. Мөн цахилгаан барааны PC Mall  их дэлгүүр вакцинжуулалтын цэгүүдэд ажиллаж буй эмч, ажилтнуудад тасралтгүй олон цагаар ажиллахад нь ая тухтай байх боломжийг бүрдүүлэхээр хэрэгцээт цахилгаан барааг хандивлажээ.

Мөн эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнуудад халуун хоол, цай, дархлаа дэмжих бүтээгдэхүүн болон бусад сэтгэлийн дэмжлэг үзүүлэх хүсэл, сонирхолтой иргэд, байгууллага, аж ахуйн нэгжүүд ч мөн адил тус аяны зохион байгуулагч нартай холбогдон (Д.Амар – 88068227) энэхүү хамтын санаачлагд  нэгдэх боломжтой юм байна.

Цахим технологи, Цахилгаан барааны их дэлгүүр PC Mall   www.pcmall.mn

Gastro delivery ХООЛ ХҮРГЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ   https://www.gastrodelivery.mn/

НОМАДС СҮЛЖЭЭ РЕСТОРАНУУД  http://www.modernnomads.mn/

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
30
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж