Тусгай хэрэгцээт иргэдийн “Эвт гурван тулгуур” төвийг дэмжинэ | News.MN

Тусгай хэрэгцээт иргэдийн “Эвт гурван тулгуур” төвийг дэмжинэ

Тусгай хэрэгцээт иргэдийн “Эвт гурван тулгуур” төвийг дэмжинэ

Тусгай хэрэгцээт иргэдийн “Эвт гурван тулгуур” төвийг дэмжинэ

Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, зөвлөх Н.Ундармаагийн хамт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв” болон “Эвт гурван тулгуур” төрийн бус байгууллагад ажиллав.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төвд хүүхдүүдэд зориулсан дэлхийн жишиг, стандарт нийцсэн өрөө  бий болгож тохижуулах, тусгай хэрэгцээт иргэдийн нийгмийн харилцааны гүүр болсон “Эвт гурван тулгуур” ТББ-ын ажлын байрыг нүүлгэн шилжүүлж, тус төвд шаардлагатай хөрөнгө оруулалтыг хийж үйл ажиллагааг нь цаашид дэмжин ажиллахаар боллоо.

Учир нь “Эвт гурван тулгуур” төрийн бус байгууллага нь дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн байрны хоёр давхарт үйл ажиллагаа явуулдаг. Тус байгууллагад тусгай хэрэгцээт иргэд нийгмийн харилцаанд саадгүй оролцох, сурч  боловсрох, хөдөлмөр эрхлэхэд зуучлуулах, сургалтад хамрагдахаар зорьж, ирдэг байна. Гэвч тус байгууллагын иргэдийг хүлээн авч, үйл ажиллагаа явуулдаг өрөө, тасалгаа  нь тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан үйл ажиллагаа явуулах орчин стандартыг хангадаггүй.

Тиймээс  тусгай хэрэгцээт иргэдийн нийгмийн идэвхийг нэмэгдүүлэх, тэдэнд ээлтэй орчин бүрдүүлэх чиглэлээр хөдөлгөөнд оролцох орц, гарц, мэдээллийн тэгш хүртээмжийг сайжруулах зэрэг  ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай тодотгов.

Харин  “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн төв” нь  эмнэлгийн хөдөлмөрийн магадлах комисс, хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комисс хуралдах, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эцэг эхэд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, тэднийг мэдээ мэдээллээр хангах, сургалт сурталчилгаа зохион байгуулах, хөдөлмөрт бэлтгэх үйлчилгээ үзүүлдэг.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

beke 2021-03-15 66.181.161.31

ene nershil ih zuv shuu. tusgai heregtseet irged gej. hugjliin berhsheel gedgees havi iluu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж