Шуурганд төөрсөн 565 иргэнийг эсэн мэнд олж, 12 иргэнийг эрэн хайж байна | News.MN

Шуурганд төөрсөн 565 иргэнийг эсэн мэнд олж, 12 иргэнийг эрэн хайж байна

Шуурганд төөрсөн 565 иргэнийг эсэн мэнд олж, 12 иргэнийг эрэн хайж байна

Энэ сарын 13, 14 ний өдрүүдэд болсон цаг агаарын аюулт болон гамшигт үзэгдлийн улмаас Архангай, Булган, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Өвөрхангай, Өмнөговь, Завхан, Увс, Төв, Хөвсгөл, Сүхбаатар, Дорнод аймгийн 51 суманд нийт 586 хүн төөрч, сураггүй болсон гэсэн дуудлагыг иргэдээс ирүүлсэн байна.

Дуудлагын дагуу аймаг, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтэс, анги байгууллагын алба хаагчид нийт 565 хүнийг эсэн мэнд олж, өнөөдөр буюу 15-ны 13:00 цагийн байдлаар 12 хүнийг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа юм.

Мөн  салхи шуурганы улмаас Архангай аймагт-1, Дундговь аймагт 8 иргэн нас барсан бол 58 гэр, 121 хашаа саравч нурж, 20 байшингийн дээвэр хуурсан байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2021-03-15 51.89.4.65

40М СЕКУНДЫН САЛХИНД ЦАХИЛГААНЫ БЕТОН ШОН УНАСАН БН. ҮҮНИЙГ УЛСЫН КОМИСС ХҮЛЭЭЖ АВСАН БАЙЖ ТААРАА ЭНЭ ХҮМҮҮС ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭХ ЁСТОЙ. ЭНЭ ЖИЛ ГАНЦ УДАА БИШ ЖИЛ БОЛГОНЫ ӨДИЙД ИЙМ ШУУРГА САЛХИ БОЛДОГ. АЖИЛЛАСАН УЛСЫН КОМИСС НИЙЛҮҮЛСЭН БАЙГУУЛЛАГА ЗАРЛАСАН ТЕНДЕРИЙН БАЙГУУЛЛАГЫН ХОЛБОГДОХ БҮХ ХҮН ХАРИУЦЛАГА ТООЦОХ ЁСТОЙ. ТЭГЖ БАЙЖ ДАХИЖ ИЙМ ЭРСДЭЛ ГАРАХГҮЙ .ҮҮНИЙГ ЯАГААД ХӨНДӨХГҮЙ БН. БЕТОН ШОН МӨН ЦАХИЛГААНЫ ТӨМӨР ТОМ ШОН УНАСАН АСУУДАЛ ЖИЛ БОЛГОН ГАРДАГ. ЖИЛ БОЛГОН МАШ ӨНДӨР ЗАРДАЛ БОЛЖ БӨӨН ИХ А

Avatar

Зочин 2021-03-15 202.9.41.7

ХЭЛЖ САНУУЛСААР БАЙТАЛ АМЬ НАСАА АЛДАХ ЮМ. ХЭЛЭХ ҮГ АЛГА. ҮХЬЕ ГЭЖ БОДООГҮЙ Л БАЙЛТАЙ. ГЭХДЭЭ ДЭНДҮҮ ХЭНЭГГҮЙ ЮМАА

Avatar

Энгийн иргэн 2021-03-15 64.119.19.206

570 гаруй хүнийг ОБ-ынхан олсон гэхэд итгэл төрөхгүй л байна. Ганц нэг хүн өөрсдөө гэртээ ирсэн байлгүй. 1 их ажил хийсэн болж худлаа тоо бичдэгээ ОБ-ынхан ч, сэтгүүлч гэх хүмүүс ч болимоор юм.

Avatar

Зочин 2021-03-15 192.82.82.150

Ийм олон хүн шуурганаар юу хийж явдаг байнаа??? Байгалийн онц аюултай үзэгдэл болно гэж хэд хоногийн өмнөөс анхааруулаад л байсан шдээ??

Avatar

Badarch taxar 2021-03-15 192.82.88.219

Shuurga bolohod ooriigoo awad yawaj chadahgvi yumnuudig haigaad baihdaa yadag yum yarshig l bna

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж