АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа эхэллээ | News.MN

АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа эхэллээ

АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа эхэллээ

АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа эхэллээ

Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөж буй Д.Пүрэвдаваа, О.Цогтгэрэл, О.Амартүвшин, С.Эрдэнэболд нар өнөөдөр /2021.03.15/ С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж сонгуулийн сурталчилгааны гараагаа эхлүүллээ.

Гуравдугаар сарын 12-26-ны хооронд намын даргын сонгуулийн сурталчилгаа явагдах бол гуравдугаар сарын 28-ны өдөр санал хураалт болно.

Нэр дэвшигч О.Цогтгэрэл: ДОТОГШОО БУС ГАДАГШАА ТЭМЦДЭГ НАМ БОЛГОНО

-Миний хувьд АН-ын даргын сунгаанд цүнх шинэчилнэ гэсэн уриатай орж байна. Шинэчлэл гэдэг зөвхөн АН-ын ч асуудал биш. Намд бүрэн шинэчлэлт хэрэгтэй. АН-ын хагарал өнөөдөр олон нийтийн анхааралд байна. Тиймээс дотогшоо бус гадагшаа тэмцдэг нам болгоно. Ингэж байж намын дотоод эв нэгдэл бий болно. АН илүү хөнгөн, хурдан, цахим, үйл ажиллагаа нь хүртээмжтэй нам болж өөрчлөгдөх ёстой. Ард иргэд, төрийн хооронд холбоос нь болж ажиллах нам болгохын төлөө  ажилллана.

Нэр дэвшигч С.Эрдэнэболд: НАМЫН ЭВ НЭГДЛИЙГ ХАНГАХЫН ТУЛД БҮХ ХЭЛЦЭЛ, ШАХАЛТЫГ ХИЙНЭ

-Монголд сөрөг хүчин маш их хэрэгтэй байна. 2024 онд АН-ыг ялуулах уриатай. Гурван зорилго тавьж байгаа. Нэгдүгээрт, намын дотоод эв нэгдлийг хангахын тулд бүх хэлцэл, шахалтыг хийнэ. Хоёрдугаарт, бид бодлогын сөрөг хүчин байх ёстой. Хоёр дараалан эрх барьж буй МАН-ын алдаа, оноон дээр бодлогын асуудал гаргаж тавьж, сөрөх, шүүмжлэхийн тулд биш ажил хэргийг урагштай явуулахын тулд ард түмний язгуур эрх ашигт нийцсэн хүчтэй сөрөг хүчин байна. Гуравдугаарт,  бодлогын сөрөг хүчнээс ялагч нам болно гэж зорилгыг тавьсан. Үүний хүрээнд анхан шат 21 аймаг, 9 дүүрэгт байгаа гишүүд, дэмжигчдийнхээ хамтын оролцоог сайжруулна. АН нэг даргын командад бус хамтарсан удирдлагатай нам болно. Монголын ард түмэн ардчилалд хайртай. Тэдний итгэл, үнэмшилд хүрсэн институт болгохын төлөө намын даргын сунгаанд оролцоно.

Нэр дэвшигч О.Амартүвшин: БИДНИЙ ӨРСӨЛДӨӨН ЭВ НЭГДЭЛГҮЙ БАЙДАЛ БОЛОН ХАГАРАЛ БУТРАЛ 

-АН-ын даргын сунгаанд миний хувьд ардчиллын таван гар хэмээх зорилтыг дэвшүүлсэн. Судалгаагаар АН-ын эв нэгдэл хамгийн их асуудал дагуулж байгаа. Бид өнөөдөр өрсөлдөгчид биш бидний өрсөлдөөн эв нэгдэлгүй байдал болон хагарал бутрал юм. Үүнийг ялах ёстой. Сүүлийн үед Монгол Улсын хөгжлийн үнэт санаа орхигдсон. Үзэл санааны хувьсгалыг хийх шаардлагатай. Улс төрийн хүчний гол зорилгын нэг нь УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд ялах явдал. Бид ирэх сонгуулиудад ялах ёстой.

Нэр дэвшигч Д.Пүрэвдаваа: ДАРГА ТӨВТЭЙ БУС ГИШҮҮН ТӨВТЭЙ НАМ БОЛГОНО

-Миний хувьд “Зогсолтгүй урагшилж, тогтвортой хөгжье” гэсэн уриатай оролцож байна. Богино, дунд, урт хугацааны бодлого гэж би ажлуудаа эрэмбэлсэн. Богино хугацаанд өнөөдрийн үүсээд буй намын талцалыг нэн яаралтай шийдвэрлэнэ. Ялангуяа дарга төвтэй намаас гишүүн төвтэй нам болгоно. Хамтын шийдвэрийн институт болох ёстой. Манай намын хагарал өнөөдөр МАН-д боломж өгч байна. Цар тахалтай тэмцэх нэрийдлээр МАН- 5.1 их наяд төгрөгрийг зарцуулж дахин 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Эдгээр арга хэмжээ нь иргэд болон ААН-үүддээ хүрч чадахгүй байна. Дунд хугацаандаа дэвшүүлсэн зорилт бол 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг маш сайтар боловсруулах шаардлагатай. АН 76 боловсон хүчнээ сонгохдоо иргэдийн дунд нэр хүндтэй улстөрчдийг гаргаж ирэхэд анхаарна. Мөн АН нийтийн  нам болж, хяналтын сөрөг хүчний оролцоог нэмэгдүүлнэ. 44 хувийн санал авсан 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН УИХ-д 80 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна.  Урт хугацаандаа зарим оронд хүсээд ч олж авч чадахгүй байгаа ардчиллыг бид өнөөдөр тордож авч явах ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2021-03-15 122.201.22.70

CHAAVAASDAA ENE HEDIIN BAIJ BAIGAAG. YU AMLUULSAN YUM BOL DOO.

Avatar

Зочин 2021-03-15 59.153.87.251

Аль талынхан бэ манай талынхуу дайсны талынхуу. дадададада

Avatar

Зочин 2021-03-15 59.153.87.251

Улс төрийн урваач Увсын мөнгө хүүлээчид бас нэг попрогч бацаан энэ хэд АНамыг намнах юм биздээ.

Avatar

зочин 2021-03-15 64.119.27.68

Больцгоо.

Avatar

аб 2021-03-15 103.10.22.52

алсан хүнийг олоогүй байж битгий алиа салбадай болцгоо. шившиг…

Avatar

Зочин 2021-03-15 103.212.118.125

ТИЙМ ТОМ НАМ ИЙМ БОЛЧИХ ГЭЖ…ЯДАЖ ИЧМЭЭР ИЧМЭЭР ҮЙЛДЭЛ ХИЙЖ ЭЛЭГ ДООГ БОЛЖ БАЙХААР ДОТРОО САЙН ЯРЬЖ ТОХИРОЛЦООД НИЙТИЙН ӨМНӨ НЭГ САНАА НЭГ ҮГТЭЙ ГАРЧ ИРЖ БАЙЛ ДАА?! ХАЙРАН НЭГДЭЛ,ХАЙРАН НАМ,ХАЙРАН АРДЧИЛАЛ …ЭНЭ ҮЕИЙН ӨНГӨН ДЭЭР НЭР ХҮНДЭЭ НАВС УНАГААЛАА ДА..ЭРХ ЧӨЛӨӨ АРДЧИЛЫГ ЭРХЭМЛЭГЧ ЖИРИЙН БИД ОДОО ХААШАА ЯВАХ ВЭ? БИДНИЙГ ЮУ ХҮЛЭЭЖ БАЙНА ВЭ!?

Avatar

Zochin 2021-03-15 47.24.232.253

Gishuun tovtei nam gene uu?! Ha ha BZD-t yaj diktatur togtooj, yalgavrlan gaduurhal gedgiig yaj uzuulj blaa daa?!! Ain? Chihen deer tsetseg urguulahdaa sain gar shuu ha ha

Avatar

Зочин 2021-03-15 64.119.22.218

Д Пүрэвдаваа болон С.Эрдэнэболд нар 2021 оны УИХ-ын сонгуульд ялагдчихаад ямар ч улс төрийн хариуцлага хүлээхгүй ичих ч үгүй гавьяа байгуулсан аятай нэр дэвшээд явах юм. Ямар их эрх мэдэлд луртай дуракууд вэ?

Avatar

Зочин 2021-03-15 66.181.176.245

Женкогийн ивээн тэтгэсэн Тувааны АНын гишүүд бх үиг бна даа,ингээд АН бүр утгаараа 2 хуваагдлаа даа,

Avatar

Эрдэнэ 2021-03-15 66.181.161.43

Эрдэнээ нь байнаа манай намынх шүү дэмжээрэй. Тувааны намынх өөр хүмүүс байгаа тэд хэрэггүй шүү

Avatar

Зочин 2021-03-15 66.181.161.43

Энэ аль АНамынх нь хүмүүс вэ. Эрдэнэнийх юмуу, Тувааных юмуу. Учир нь олдхоо болилоо. Сонгуулиар хэнийх намыг дэмжих юм бэ. Дампуурсан юмаа хүүрнүүд монголчуудаар тоглож дуусах болоогүй юу.

Avatar

zochin 2021-03-15 192.82.87.51

ENE NAM BAIGAA YUM UU.ALI ERT MAJIISAN SH DE

Avatar

Зочин 2021-03-15 64.119.22.218

Эрдэнэ болон Туваан нарыг хоёуланг нь дэмжиж байнаа. Та хоёртрй хоёуланд нь хайртай шүү. Хайраа!!! Хань аа!!!

Avatar

Зочин 2021-03-15 103.212.118.125

ИШ ЧААВААС ДА!!!!! ЯАДАГ Ч ЮМ БИЛЭЭ ДЭ !?

Avatar

Зочин 2021-03-15 202.126.90.89

АН ялахаар монгол ялагдаад эхэлж байгаа юм.Дотроо учраа олтлоо галзуучууд хоёр гурван сонгууль ялагдах нь улс оронд хэрэгтэй.

Avatar

Иргэн 2021-03-15 192.82.74.234

Жинхэнэ АН нь уу эсвэл хуурамч АН нь уу. Алийг нь ч ялгахаа байлаа

Avatar

baagii 2021-03-15 202.55.191.205

ardchilal gej baidguimaa

Avatar

зочин 2021-03-15 202.126.90.29

ОЛОН ТҮМЭН ЧИНЬ БУДИЛЖ ГҮЙЦЛЭЭ. БАС ИЧИЖ, ИНЭЭДЭЭ Ч БАРЖ ЯДАЖ БАЙНА. АЛЬ ТАЛЫНХАН БЭ ТА НАР ЧИНЬ. ЭРДЭНЭ ВАНГИЙНХАН БАС НЭГ ӨӨР ЮМ ЯРИАД Л БАЙСАН. ДОТРОО УЧРАА ОЛООГҮЙ ,ОЛДОГГҮЙ АМБИЦ ИХТЭЙ, БИЕ ТООГЧ НАР ОЛОНТОЙ ЭНЭ НАМ ДАМПУУРЧ ДУУСЛАА ДАА.

Avatar

иргэн 2021-03-15 202.131.236.170

Ардчилсан нам бүрэн утгаараа дампуурчээ. Гэдсэн дээрээ гараа барьчихсан хэнд хүндэтгэл үзүүлж байгаагаа үл ойлгоцгоожээ.

Avatar

Отгоо 2021-03-15 124.158.86.166

Эрдэнэболд боль чи, тавитаргүй овилгогүй нөхөр нам бутрааж дуусгах нь уу, Их Хуралд дэвшээд унасан биз дээ

Avatar

ЗОЧИН 2021-03-15 202.21.126.30

ДОТРОО УЧРАА ОЛООЧЭЭ. ХОЁР НАМ БОЛЖ ХАГАРААД БАЙХАД НААДАХ ЧИНЬ УЛС ТӨРИЙН ЖҮЖИГ БОЛЖ ХАРАГДАЖ БАЙНА.

Avatar

ЗОЧИН 2021-03-15 202.21.126.30

АЛИАЛАГЧ НАР БОЛЬЧИХВОЛ ЯАСАН ЮМ БЭ.

Avatar

Зочин 2021-03-15 202.55.191.194

Аль АН сунгаан вэ бүр будилаж орхих нээ

Avatar

Зочин 2021-03-15 192.82.77.167

ta hed namaa cn medehgyi baij yun MAN. ene naming. muu geed yarih bol medrel teneg

Avatar

Зочин 2021-03-15 202.55.188.94

Зассс баахан алиалагч жүжигчин баагийнууд одоо наад нам нам гэж элийрдэгээ больцогоо…МАН ын баагийнууд ч адилхан….дээрээс нь МАХН ХҮН гээд хөөрцөн баагийнууд ч больж үз одоо наад агуу их дэмийрэлээ.

Avatar

Зочин 2021-03-15 103.212.119.122

nogoo AN-n sungaa ni hezee bolokh bol

Avatar

Зочин 2021-03-15 103.50.207.150

Harin tiimee. Ene 4 ch butehgui garuud bna.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж