АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа эхэллээ

Хуучирсан мэдээ: 2021.03.15-нд нийтлэгдсэн

АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа эхэллээ

АН-ын даргын сонгуулийн сурталчилгаа эхэллээ

Ардчилсан намын даргын сунгаанд өрсөлдөж буй Д.Пүрэвдаваа, О.Цогтгэрэл, О.Амартүвшин, С.Эрдэнэболд нар өнөөдөр /2021.03.15/ С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлж сонгуулийн сурталчилгааны гараагаа эхлүүллээ.

Гуравдугаар сарын 12-26-ны хооронд намын даргын сонгуулийн сурталчилгаа явагдах бол гуравдугаар сарын 28-ны өдөр санал хураалт болно.

Нэр дэвшигч О.Цогтгэрэл: ДОТОГШОО БУС ГАДАГШАА ТЭМЦДЭГ НАМ БОЛГОНО

-Миний хувьд АН-ын даргын сунгаанд цүнх шинэчилнэ гэсэн уриатай орж байна. Шинэчлэл гэдэг зөвхөн АН-ын ч асуудал биш. Намд бүрэн шинэчлэлт хэрэгтэй. АН-ын хагарал өнөөдөр олон нийтийн анхааралд байна. Тиймээс дотогшоо бус гадагшаа тэмцдэг нам болгоно. Ингэж байж намын дотоод эв нэгдэл бий болно. АН илүү хөнгөн, хурдан, цахим, үйл ажиллагаа нь хүртээмжтэй нам болж өөрчлөгдөх ёстой. Ард иргэд, төрийн хооронд холбоос нь болж ажиллах нам болгохын төлөө  ажилллана.

Нэр дэвшигч С.Эрдэнэболд: НАМЫН ЭВ НЭГДЛИЙГ ХАНГАХЫН ТУЛД БҮХ ХЭЛЦЭЛ, ШАХАЛТЫГ ХИЙНЭ

-Монголд сөрөг хүчин маш их хэрэгтэй байна. 2024 онд АН-ыг ялуулах уриатай. Гурван зорилго тавьж байгаа. Нэгдүгээрт, намын дотоод эв нэгдлийг хангахын тулд бүх хэлцэл, шахалтыг хийнэ. Хоёрдугаарт, бид бодлогын сөрөг хүчин байх ёстой. Хоёр дараалан эрх барьж буй МАН-ын алдаа, оноон дээр бодлогын асуудал гаргаж тавьж, сөрөх, шүүмжлэхийн тулд биш ажил хэргийг урагштай явуулахын тулд ард түмний язгуур эрх ашигт нийцсэн хүчтэй сөрөг хүчин байна. Гуравдугаарт,  бодлогын сөрөг хүчнээс ялагч нам болно гэж зорилгыг тавьсан. Үүний хүрээнд анхан шат 21 аймаг, 9 дүүрэгт байгаа гишүүд, дэмжигчдийнхээ хамтын оролцоог сайжруулна. АН нэг даргын командад бус хамтарсан удирдлагатай нам болно. Монголын ард түмэн ардчилалд хайртай. Тэдний итгэл, үнэмшилд хүрсэн институт болгохын төлөө намын даргын сунгаанд оролцоно.

Нэр дэвшигч О.Амартүвшин: БИДНИЙ ӨРСӨЛДӨӨН ЭВ НЭГДЭЛГҮЙ БАЙДАЛ БОЛОН ХАГАРАЛ БУТРАЛ 

-АН-ын даргын сунгаанд миний хувьд ардчиллын таван гар хэмээх зорилтыг дэвшүүлсэн. Судалгаагаар АН-ын эв нэгдэл хамгийн их асуудал дагуулж байгаа. Бид өнөөдөр өрсөлдөгчид биш бидний өрсөлдөөн эв нэгдэлгүй байдал болон хагарал бутрал юм. Үүнийг ялах ёстой. Сүүлийн үед Монгол Улсын хөгжлийн үнэт санаа орхигдсон. Үзэл санааны хувьсгалыг хийх шаардлагатай. Улс төрийн хүчний гол зорилгын нэг нь УИХ болон Ерөнхийлөгчийн сонгуульд ялах явдал. Бид ирэх сонгуулиудад ялах ёстой.

Нэр дэвшигч Д.Пүрэвдаваа: ДАРГА ТӨВТЭЙ БУС ГИШҮҮН ТӨВТЭЙ НАМ БОЛГОНО

-Миний хувьд “Зогсолтгүй урагшилж, тогтвортой хөгжье” гэсэн уриатай оролцож байна. Богино, дунд, урт хугацааны бодлого гэж би ажлуудаа эрэмбэлсэн. Богино хугацаанд өнөөдрийн үүсээд буй намын талцалыг нэн яаралтай шийдвэрлэнэ. Ялангуяа дарга төвтэй намаас гишүүн төвтэй нам болгоно. Хамтын шийдвэрийн институт болох ёстой. Манай намын хагарал өнөөдөр МАН-д боломж өгч байна. Цар тахалтай тэмцэх нэрийдлээр МАН- 5.1 их наяд төгрөгрийг зарцуулж дахин 10 их наяд төгрөгийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Эдгээр арга хэмжээ нь иргэд болон ААН-үүддээ хүрч чадахгүй байна. Дунд хугацаандаа дэвшүүлсэн зорилт бол 2024 оны УИХ-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг маш сайтар боловсруулах шаардлагатай. АН 76 боловсон хүчнээ сонгохдоо иргэдийн дунд нэр хүндтэй улстөрчдийг гаргаж ирэхэд анхаарна. Мөн АН нийтийн  нам болж, хяналтын сөрөг хүчний оролцоог нэмэгдүүлнэ. 44 хувийн санал авсан 2020 оны УИХ-ын сонгуулиар МАН УИХ-д 80 орчим хувийг дангаараа бүрдүүлж байна.  Урт хугацаандаа зарим оронд хүсээд ч олж авч чадахгүй байгаа ардчиллыг бид өнөөдөр тордож авч явах ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
4
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж