Мэргэжилтэй ажилчдын дунд ур чадварын уралдаан зарлажээ

Хуучирсан мэдээ: 2016.04.15-нд нийтлэгдсэн

Мэргэжилтэй ажилчдын дунд ур чадварын уралдаан зарлажээ

Мэргэжилтэй ажилчны ур чадварыг олон нийтэд сурталчлах мэргэжлээрээ бахархан ажиллах сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор Монгол улсын Хөдөлмөрийн яамны харьяа Улаанбаатар бүсийн арга зүйн төвөөс Мэргэжлийн ур чадварын шилдэг үзүүлбэр шалгаруулах уралдааныг зарлажээ. Уралдааныг хоёр үе шаттайгаар шалгаруулж  эхний шатнаас шалгарсан шилдэг зургаан үзүүлбэрийг тавдугаар сарын 22-нд Чингисийн талбайд зохион байгуулах ”Мэргэжил бүхэн сайхан” арга хэмжээнд урилгаар оролцуулж шилдэг хоёр үзүүлбэрийг шалгаруулан мөнгөн шагналаар урамшуулах юм байна. Энэхүү уралдаанд оролцогчид  дөрөвдүгээр сарын 30 дотор  өөрийн мэргэжлээ сурталчилсан, болон  өөрийн авьяас чадварыг харуулсан  гурван минутаас ихгүй дүрс бичлэг  хийн Фэйсбүүкийн  Мэргэжил бүхэн сайхан цахим хуудсанд байршуулах  эсвэл Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэр урлалын Политехникийн коллежийн 105,106 тоотод флаш диск, CD д хуулж авч ирүүлэх аж. Уралдаант шалгаруулалтад  ирүүлэх шоу үзүүлбэрүүд нь дараах шаардлагыг хангасан байх юм байна.

Үүнд:

  • Гурван минутаас ихгүй байх

  • Мэргэжилтэй ажилтны ур чадварыг харуулсан, олны анхаарлыг татахуйц байх

  • Мэргэжлийн бахархлыг төрүүлэхүйц

  • Хурд хүч авхаалж самбаа шаардсан байх

  • Энэхүү уралдааны талаарх мэдээллийг дараах утсаар мөн Фэйсбүүкийн Мэргэжил бүхэн сайхан цахим хуудаснаас авах боломжтой юм байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж