Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж байна

Хуучирсан мэдээ: 2021.03.15-нд нийтлэгдсэн

Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж байна

Усанд автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж байна

Цаг агаар эрс дулаарч гол мөрөн, нуурын мөс хайлсны улмаас Сонгинохайрхан дүүргийн 4, 9, 19, 26, 27, 40-р хорооны нутаг дэвсгэрт их хэмжээний шар усны үер бууж, далан сувгаас хальж хүндрэлтэй нөхцөл байдал үүсчээ.

Нөхцөл байдал үүссэн байршлуудад дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтэс, Геодези Усны барилга байгууламжийн газар, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, дүүргийн хороодын удирдлагууд, дүүргийн  Засаг даргын Тамгын газрын Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, Цагдаагийн хэлтэс, Захиалагчийн ажлын алба, Тээвэрлэлт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ, Тээвэрлэлт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын нийт 35 автомашин техник, 74 албан хаагчид ажиллаж байна.

Эдгээр албан хаагчид усанд автсан айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлж, усанд автсан айл өрхүүдийн хашаа, байшин, нийтийн эзэмшлийн талбайн усыг соруулж, гудамжинд үүссэн мөсийг зөөвөрлөж, Толгойт, Нэгдсэн эмнэлэгийн хоёр гүүрний доорх гарцыг нээх зэрэг ажлыг зохион байгуулж ажиллажээ. Энэ өдрүүдэд 56 рейсээр 870 тонн шороо тээвэрлэн далан үүсгэж, айл өрхүүдийн хашаанд ус оруулахгүй байх арга хэмжээг авч ажилласаар байна.

Мөн усанд автсан барилгын 1320м. куб талбайн усыг помпоор соруулан, Усны машин техникээр 250 рейс буюу 2000 тонн ус соруулж аюулгүй байдлыг ханган ажиллаж байна. Нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний явцтай Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн удирдлагууд, Нийслэлийн онцгой байдлын газрын дарга, хурандаа А.Дашням нар танилцаж үүрэг чиглэл өглөө.

 

 

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж