Улаанбурхнаар 59 хүүхэд энджээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Улаанбурхнаар 59 хүүхэд энджээ

Хуучирсан мэдээ: 2016.04.15-нд нийтлэгдсэн

Улаанбурхнаар 59 хүүхэд энджээ

Жингийн дутагдалтай тураалд орсон, цус багадалттай, рахит, диатезтай болоод төрөлхийн дархлаа сул, уруул тагнай сэтэрхий, эвэрхийтэй, унаж татдаг зэрэг суурь өвчтэй хүүхдүүд улаанбурхны дэгдэлтийг дийлэлгүй нас барсаар буйг эмч нар мэдээллээ. 2016 он гарсаар нийт улаанбурхан  өвчнөөр 59 хүүхэд энджээ. Нас барсан хүүхдүүдийн 76.2 хувь нь 0-8 сартай буюу вакцин тариулах нас болоогүй хүүхдүүд  байжээ. Мөн улаанбурхны халдвараа даалгүй эндсэн хүүхдүүдийн 70 хувь нь архаг, хавсарсан өвчтэй байсныг ХӨСҮТ-өөс тайлбарлалаа. Одоогоор тус төвд улаанбурхны оноштойгоор хэвтэн эмчилгээ хийлгэж буй 700 гаруй хүн байна. Харин улаанбурхны халдвар нь хүндэрсэн 22 хүүхэд ХӨСҮТ-ийн эрчимт эмчилгээний тасагт, үүнээс хоёр нь зохиомол амьсгалын аппарт зүүжээ. БНХАУ-аас гаралтай улаанбурхны халдвар Монгол Улсад өнгөрсөн оны өдий үеэс эргэн дэгдэж, одоог хүртэл намжихгүй орчлонтой танилцаад удаагүй нялхаст халтай байна.

Д.ЖАГАР

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ИРГЭН 2016-04-15 122.201.21.224

Энэ ЛАМБАА гэгч мэргэжлийн бус, гонгиноо хөгшин зөнөг Эрүүл мэндийн толгойд сууж байхад ийм юм болноо болно....Энэ HOBШ байсан цагт үүнээс ч аймаар юм гарч мэднэ шүү......Олон нялх хүүхдийн амиар тоглосон, албан тушаалын шунлын тулам болсон энэ хөгийн хөгшин зөнөгийг даруй зайлуулж ХАРИУЦЛАГА тооцох нь зүйд нийцнэ.......

Зочин 2016-04-15 103.57.93.69

АСЕМ хаяанд ирчихээд байхад, бас нүглээ нуун дарагдуулахаар энэ тоог доош нь дарж байгаа биз

Зочин 2016-04-15 79.227.161.184

ENKHBAYAR OYUNBAATAR NARIIN YVUUL BAIGAA ULS TURIIN GAI. EB

зочин 2016-04-15 150.129.143.7

ум мани бадми хум. нас барсан хүүхдүүдийн амийг төр засгаас нэхэмжлэх хэрэгтэй яагаад гэвэл цөөхөн хэдхэн хүн амаа аятайхан амьдруулчихгүй гадны гар хөл болсон нөхөд улс орныг минь ийм байдалд хүргэж мөрөөрөө амьдрах нялх үрсийн минь амь насаар тоглоод / жингийн дутэгдал,цус багадалт,төрөлхийн дархлаа сул/ амьдрал муу байгаагийн илрэл биз дээ.

Зочин 2016-04-15 103.26.195.184

Одоо үүнийг хятадаас гаралтай гэж хэн баталсан юм бол. Улаанбурхан гараад жил гаруй хугацаа өнгөрч байхад аль хэдийн монголын өвчин болоо биз дээ.вакцинжцулалтаа зөв хийх нь чухал шүү

Зочин 2016-04-15 202.126.94.90

arai ch denduu bnaa. Eruul mendiin said ntr gej bna uu? Hohnii suug ni goojuulaad shorond hiileentr geed uls torjood bdag hernee nyalh amitad horvoogoos halij bhad tooj duugarah uls bna uu?