Эхний хоёр сард халдварт өвчин 37,1 хувиар буурчээ | News.MN

Эхний хоёр сард халдварт өвчин 37,1 хувиар буурчээ

Эхний хоёр сард халдварт өвчин 37,1 хувиар буурчээ

Эхний хоёр сард халдварт өвчин 37,1 хувиар буурчээ

Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2021 оны хоёрдугаар сарын статистик мэдээллийг өнөөдөр /2021.3.15/ өглөө.


  • Тус мэдээллээр улсын хэмжээнд энэ оны эхний хоёр сард 11.4 мянган хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үеэс 580-аар буюу 4.8 хувиар буурсан үзүүлэлт юм.
  • Бүртгэлтэй ажилгүй иргэд 15462 болж өмнөх оны мөн үеэс 5.2 мянга буюу 25.1 хувиар буурчээ.
  • Гэмт хэргийн хувьд энэ оны эхний хоёр сард 3998 болж өмнөх оны мөн үеэс 40.7 хувиар буурсан байна.
  • Нийгмийн халамжийн сангаас 2021 оны эхний хоёр сард 2.1 (давхардсан тоогоор) сая хүнд 353.6 тэрбум төгрөгийн тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлт олгосон нь өмнөх оны мөн үеэс нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдагчид 95.0  мянгаар буюу 4.6 хувиар, үйлчилгээнд олгосон тэтгэвэр, тэтгэмж, тусламж, үйлчилгээ, хөнгөлөлтийн хэмжээ 215.1  тэрбум төгрөгөөр буюу 2.6 дахин нэмэгджээ.
  • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого 2021 оны эхний хоёр сард 53.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.9 (3.4 хувь) тэрбум төгрөгөөр буурч, харин эрүүл мэндийн даатгалын сангийн тусламж, үйлчилгээний зардал 125.2 тэрбум төгрөг болж, 77.1 (2.6 дахин) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
  • Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр эрүүл мэндийн даатгалын сангийн шимтгэлийн орлого 2021 оны эхний хоёр сард 53.6 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 1.9 тэрбум төгрөгөөр буурч, харин эрүүл мэндийн aдаатгалын сангийн тусламж, үйлчилгээний зардал 125.2 тэрбум төгрөг болж, 77.1 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

ХАЛДВАРТ ӨВЧИН 37.1 ХУВИАР БУУРЧЭЭ

  • Мөн халдварт өвчнөөр өвчлөгчид 2021 оны эхний хоёр сард 4227 болж, өмнөх оны мөн үеэс 2494- өөр буюу 37.1 хувиар буурсан байна. Халдварт өвчин буурахад салхин цэцгээр өвчлөгчид 1428 буюу 97.1 хувиар,  гар, хөл, амны өвчнөөр өвчлөгчид 130 буюу 82.3 хувиар, цусан суулгаар өвчлөгчид 232 буюу 77.1 хувиар, вирүст хепатитаар өвчлөгчид 56-гаар буюу 66.7 хувиар, мөөгөнцрөөр өвчлөгчид 406-гаар буюу 53.4 хувиар, сүрьеэгээр өвчлөгчид 196-гаар буюу 38.6 хувиар, трихомониазаар өвчлөгчид 447-гоор буюу 47.9 хувиар, тэмбүүгээр өвчлөгчид 596-гаар буюу 48.9 хувиар, гонококкт халдвар 524-өөр буюу 48.8 хувиар буурсан нь нөлөөлжээ.
  • Аюулт үзэгдэл, ослын тохиолдол 2021 оны эхний хоёр сард 752 болж, өмнөх оны мөн үеэс 43-аар буюу 6.1 хувиар өссөн байна. Тухайлбал, объектын түймэр 474 удаа гарч, өмнөх оны мөн үеэс 105 аар буурсан байна. Улсын хэмжээнд 2021 оны эхний хоёр сард мал, амьтны халдварт галзуу өвчний тав бүртгэгдсэн байна.
  • Монгол Улс 2021 оны эхний хоёр сард нийт 112 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.3 тэрбум америк доллар, үүнээс экспорт 1.3 тэрбум америк доллар, импорт 922.3 сая америк долларыг эзэлж байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 48.4 хувиар, экспорт 563.8 сая америк доллароор буюу 73.2 хувиар, импорт 172.3 сая америк доллароор буюу 23 хувиар тус тус өсжээ.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Badarch taxar 2021-03-15 192.82.88.219

Herwe owchin heleed ochwol kowidtei sejigtei geed horichihno shv de odo yamar teneg ni ochih we de

Avatar

Зочин 2021-03-15 192.82.64.208

maluud haanaas hudlaa medeelel oruulaad baigaa yum be? naad bichij baigaa yumaa sain shalgaachee! too bodoj chaddaggui yum uu? busdiigaa teneg gej boddog yum uu? uruvdultei mulguunuud ve.

Avatar

Зочин 2021-03-15 49.0.158.86

Бар буудлууд ажиллахгүй тэмбүү л буураа биз

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж