МАН Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татахыг дэмжсэнгүй

Хуучирсан мэдээ: 2021.03.15-нд нийтлэгдсэн

МАН Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татахыг дэмжсэнгүй

МАН Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татахыг дэмжсэнгүй

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг зөвшилцөхөөр УИХ-ын дарга Г.Занданшатарт өнгөрсөн долоо хоногт албан бичиг хүргүүлсэн.Уг асуудлаар Баасан гаригт /2021.03.12/ УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах нөхцөл үүсээгүй гэж үзжээ.

Уг санал дүгнэлтийг энэ долоо хоногт чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэллээ.

Ерөнхийлөгчийн албан бичигт " Элчин сайд Ё.Отгонбаярын ажилласан сүүлийн гурван жилийн хугацаанд хоёр орны худалдааны эргэлт, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагаанд дорвитой ахиц гарсангүй. “Гуравдагч хөршийн худалдааны тухай” хуулийн төслийг АНУ-ын Хууль тогтоох байгууллагаар батлуулах талаар хангалттай санаачилга гаргаж ажилласангүй. Түүнчлэн Элчин сайд Ё.Отгонбаяр нь манай улсын байгалийн баялгийн орлогыг нэр бүхий улстөрчид гадаадад, оффшор дансанд байрлуулсан байж болзошгүй асуудлаар АНУ-ын Нью-Йорк мужид явагдаж буй шүүхийн маргааны талаар хуулийн байгууллагын шийдвэр гараагүй байхад олон нийтийн сүлжээгээр дамжуулан илт улс төржсөн байр суурь илэрхийлсэн нь Дипломат албаны тухай хуулиар хүлээсэн үүрэг болон төрийн албан хаагчийн ёс зүйд нийцэхгүй юм" гэж үзээд Ерөнхийлөгч Элчин сайд Ё.Отгонбаярыг эгүүлэн татах асуудлыг хөндсөн.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ТэнэглэлТэнэглэл
5
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж