Афганистаны нийслэл Кабул хотын боловсролын газар 12-оос дээш насны охид олны өмнө дуу дуулахыг хориглосон шийдвэрийг саяхан гаргасан нь иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгараад байна. Мөн охидод эрэгтэй багшаар дуу хөгжмийн хичээл заалгахыг хоригложээ.
Энэхүү хоригийг иргэд хүчтэй эсэргүүцэж, цахим сүлжээнд #IamMySong хаштагийн дор охид бүсгүйчүүд дуулж байгаа дүрс бичлэгээ тарааж эхэлсэн бөгөөд Афганистаны Боловсролын яам дээрх шийдвэрийг цуцалж байгаагаа мэдэгдээд Кабул хотын захиргааны шийдвэрийг мөрдөн шалгахаар болсон байна.
Тус улсын засгийн газар Талибан хөдөлгөөнийхөнтэй энхийн гэрээ байгуулах хэлэлцээ үргэлжилж буй цаг үед ийм асуудал гарсан нь Афганчуудын санааг зовоож байгаа аж. Талибаны дэглэмийн үед охидыг сургуульд явахыг зогсоож, дуу хөгжмийг хориглож байсан билээ.
Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид болон иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс уг шийдвэр нь хоёр талын зөрчилдөөн охид, эмэгтэйчүүдийн эрхэнд хэрхэн аюул заналхийлж байгааг харуулж байна гэж үзжээ.
Үүнээс өмнө тус улсын Боловсролын яамнаас өнгөрсөн арванхоёрдугаар сард 1-3-р ангийн хүүхдүүдийг сүмд хичээлүүлэх шийдвэр гаргасны дараа сүмд халдлага гарч олон хүүхэд халдлагад өртсөн юм. Энэхүү халдлагын дараа Боловсролын яамнаас хөдөө орон нутагт сургуулийн барилга хүртээмжгүй учир сүмд хичээллүүлэхээс өөр аргагүй байсан гэж өөрсдийн шийдвэрээ зөвтгөж байв.
Эх сурвалж: AP
Зочин 2021-03-15 202.9.41.7
МУСАЛМАН ШАШИН ГЭДЭГ ЧИНЬ ИЙМ Л БУРАНГҮЙ ШАШИН ЮМ. ГЭТЭЛ ТЭД ӨӨРСДИЙНХӨӨ ШАШНЫГ БАРАГ Л ДЭЛХИЙН НОЙМЕР НЭГ ШАШИН ГЭЖ ЯРЬДАГ. ИНЭЭДЭМТЭЙ БАЙГАА БИЗ
Зочин 2021-03-15 198.98.56.148
дууг хорьдог учир нь үг нь исламтай зохицохгүй утгагүй байдаг учраас.фк н группт ч дуунаас хол явахыг байнга сануулдаг. иймэрхүү мэдээ ямар ч ач холбогдолгүй мэддэг хүмүүстээ
Oros talubanuudiug zasagt oruul gej 2021-03-15 74.105.51.49
shaardaad baigaa olon ulsiin medee garaad baih yum, yamar uchirtai yum be diplomatuud sudlaachid tailbarlaj uguuch
Зочин 2021-03-15 202.126.89.142
Ардчилсан Афганд уу, ккк.