Афганы нийслэлд охид олны өмнө дуулах эрхгүй болжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.15-нд нийтлэгдсэн

Афганы нийслэлд охид олны өмнө дуулах эрхгүй болжээ

Афганы нийслэлд охид олны өмнө дуулах эрхгүй болжээ

Афганистаны нийслэл Кабул хотын боловсролын газар 12-оос дээш насны охид олны өмнө дуу дуулахыг хориглосон шийдвэрийг саяхан гаргасан нь иргэдийн зүгээс эсэргүүцэлтэй тулгараад байна. Мөн охидод эрэгтэй багшаар дуу хөгжмийн хичээл заалгахыг хоригложээ.

Энэхүү хоригийг иргэд хүчтэй эсэргүүцэж, цахим сүлжээнд #IamMySong хаштагийн дор охид бүсгүйчүүд дуулж байгаа дүрс бичлэгээ тарааж эхэлсэн бөгөөд Афганистаны Боловсролын яам дээрх шийдвэрийг цуцалж байгаагаа мэдэгдээд Кабул хотын захиргааны шийдвэрийг мөрдөн шалгахаар болсон байна.

Тус улсын засгийн газар Талибан хөдөлгөөнийхөнтэй энхийн гэрээ байгуулах хэлэлцээ үргэлжилж буй цаг үед ийм асуудал гарсан нь Афганчуудын санааг зовоож байгаа аж. Талибаны дэглэмийн үед охидыг сургуульд явахыг зогсоож,  дуу хөгжмийг хориглож байсан билээ.

Эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгчид болон иргэний нийгмийн байгууллагуудын зүгээс уг шийдвэр нь хоёр талын зөрчилдөөн охид, эмэгтэйчүүдийн эрхэнд хэрхэн аюул заналхийлж байгааг харуулж байна гэж үзжээ.

Үүнээс өмнө тус улсын Боловсролын яамнаас өнгөрсөн арванхоёрдугаар сард 1-3-р ангийн хүүхдүүдийг сүмд хичээлүүлэх шийдвэр гаргасны дараа сүмд халдлага гарч олон хүүхэд халдлагад өртсөн юм. Энэхүү халдлагын дараа Боловсролын яамнаас хөдөө орон нутагт сургуулийн барилга хүртээмжгүй учир сүмд хичээллүүлэхээс өөр аргагүй байсан гэж өөрсдийн шийдвэрээ зөвтгөж байв.

Эх сурвалж: AP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж