Архангайн Хайрхан суманд очсон иргэнээс Covid-19 халдвар илэрчээ | News.MN

Архангайн Хайрхан суманд очсон иргэнээс Covid-19 халдвар илэрчээ

Архангайн Хайрхан суманд очсон иргэнээс Covid-19 халдвар илэрчээ

Архангайн Хайрхан суманд очсон иргэнээс Covid-19 халдвар илэрчээ

Улаанбаатар хотоос Архангай аймгийн Хайрхан суманд очсон иргэнээс Covid-19 халдвар илэрчээ. Тухайн халдвар авсан иргэн PCR шинжилгээ өгөөд хариугаа авалгүй орон нутаг гарч, замд хариу нь эерэг гарч батлагджээ. Энэ талаар Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулахад “Архангай аймгийн Онцгой комиссоос хувийн суудлын автомашинтай иргэдийг аймаг руу нэвтрүүлэхгүй байх хүсэлтээ Улсын онцгой комисс болон нийслэлий Онцгой комисс руу хүргүүлсэн. Харин иргэдээ хотоос нийтийн тээврээр халдвар хамгааллын дэглэм баримталж, PCR шинжилгээний хариуг харгалзан тээвэрлэж байгаа.

Тухайн халдвар авсан иргэн нь автомашиндаа гурвуулаа явсан. Хотод өөрөө PCR шинжилгээ өгч, хариугаа авалгүй орон нутаг руу гарсан. Тэднийг Хайрхан сум руу нэвтрүүлээгүй бөгөөд  өнөө өглөө 07.00 цагт хот руу буцаасан. Өвчтөнийг нь ХӨСҮТ-д, хоёр хавьтагчийг зочид буудалд тусгаарлахаар төлөвлөж байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар Чулуут сум тэг зогсолттой байна. Халдвар авсан хүний нэгдүгээр хавьтлын 14, хоёрдогч хавьтлын 22 иргэн тусгаарлалтад байгаа. Тэдний давтан шинжилгээ өнөөдөр сөрөг гарсан. Эдгээр иргэдийн гурав дахь шинжилгээний хариу сөрөг гарвал аймгийн Онцгой комиссоос сумын хөл хорио сулруулах арга хэмжээг авна" гэв.

Архангай аймгийн Чулуут суманд кино зураг авах ажлаар гуравдугаар сарын 5-нд очсон 15 хүний нэгээс Covid-19 халдвар илэрсэн талаар тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээлж байв.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2021-03-15 175.38.21.100

Shinjilgeegui huniig hotoos gargaj baigaa yum uu

Avatar

Зочин 2021-03-15 202.9.40.21

нэг дөхөөны орк дураараа я даж байхгүй

Avatar

Зочин 2021-03-15 103.26.194.19

Энэ Архангай ер нь ковидын даллагатай аймаг бололтой, байсхийгээд л Архангайд ковид гэх юм

Avatar

HARIULT 2021-03-15 64.119.23.247

ARA-DAA BISH, ZA, GA, HOVSGOL ZEREG AIMGYYD RYY ENE AIMGAAR DAMJIJ YAVDAG. YAVUULIIN YMNYYD HALDVAR AVCH OCHOOD BNA,

Avatar

Зочин 2021-03-15 103.111.68.3

ЯМАРЧ ВАКЦИН ХИЙЛГЭХЭЭСЭЭ ӨМНӨ ЭСРЭГ БИЕТИЙН ШИНЖИЛГЭЭ ЗААВАЛ ӨГӨӨРӨЙ. 1-Д ӨӨРИЙНХӨӨ СҮРГИЙН ДАРХЛААГ ШАЛГАХ, 2-Т ХИЙЛГЭСЭН ВАКЦИНЫХАА ҮР ДҮНГ ДАРАА НЬ МЭДЭЖ БОЛНО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж