Орлого бүрээсээ хуримтлал руугаа шилжүүлмээр байна уу

Хуучирсан мэдээ: 2021.03.15-нд нийтлэгдсэн

Орлого бүрээсээ хуримтлал руугаа шилжүүлмээр байна уу

Худалдаа, хөгжлийн банк иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх зорилготой “Хуримтлалтай Монгол” аяныг 2020 онд эхлүүлсэн. Учир нь улс орны эдийн засгийн дархлааг тогтоодог чухал хүчин зүйл нь тухайн улсын иргэдийн нийт хуримтлал байдаг. Манай улсын хувьд нийт өрхийн 76% нь хуримтлалгүй гэдэг чамлахаар тоог Үндэсний статистикийн хорооны тайлангаас харж болно. Харин жил дамнан үргэлжилж буй цар тахлын хүнд үе бидэнд гэнэтийн эрсдэлд бэлэн хуримтлалтай байх ёстойг маш сайн ойлгуулж, хүмүүс хуримтлалын ач холбогдлыг мэдэрч байна.

Энэ хүнд цаг үед Худалдаа, хөгжлийн банк санхүүгийн дарамтгүйгээр хуримтлалаа нэмэгдүүлэх ХЯЛБАР ХУРИМТЛАЛЫН үйлчилгээндээ онлайнаар бүртгүүлэх боломжийг олгож байгаа. Хялбар хуримтлал нь хуримтлалаа нэмэх хамгийн хялбар арга бөгөөд гурван төрөлтэй. Үүний нэг нь ОРЛОГО БҮРЭЭСЭЭ ХУРИМТЛУУЛАХ сонголт. Энэ нь таны орлогын дансанд хэдэн төгрөг орно тэр бүрээсээ 1-10 хувийн сонголтоор татуулж хадгаламжийн дансандаа автоматаар хуримтлуулах боломж юм. Та сард сая төгрөгийн цалинтай, орлого бүрээсээ таван хувийг хадгалахаар сонголоо гэхэд сард 50 мянган төгрөг хадгаламждаа хийчхэж байгаа юм. Орлого тань өсвөл дагаад хадгаламж тань өснө.  Энэ үйлчилгээ нь ямар ч шимтгэлгүй.

Хэрэв та хуримтлалгүй бол яг одоо TDB Online үйлчилгээ ашиглан онлайнаар хадгаламжийн данс нээж, Хялбар хуримтлал үйлчилгээнд бүртгүүлээрэй. Харин хуримтлалтай бол Хялбар хуримтлал үйлчилгээнд нэмж бүртгүүлэхээ битгий мартаарай. Танд ямар ч санхүүгийн дарамтгүйгээр хуримтлал тань өсөх болно. Хялбар хуримтлал үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.

Худалдаа, хөгжлийн банк

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж