Солонгосын шар айрагны компани монгол малчдад тусламж үзүүлжээ

Хуучирсан мэдээ: 2021.03.15-нд нийтлэгдсэн

Солонгосын шар айрагны компани монгол малчдад тусламж үзүүлжээ

Солонгосын шар айрагны компани монгол малчдад тусламж үзүүлжээ

БНСУ-ын OB Beer компани өнөөдөр/2021.3.15/ Монголын Төв аймгийн Эрдэнэ сумын малчдад нийт гурван тонн бараа, бүтээгдэхүүнүүдээр тусалжээ. Тухайлбал, тус компани монголын малчдыг хүйтэн цаг агаарт, хүнд нөхцөлд ажиллаж, амьдардаг хэмээн куртка, дотортой өмд, ороолт, үстэй малгай зэрэг өвлийн дулаан хувцас, усны хангамж муутай, ариун цэвэр сахихад хүндрэлтэй байдаг хэмээн гар ариутгагч, амны хаалт, саван зэргийг хандивласан байна.

OB Beer компани 1952 онд байгуулагдсан шар айраг үйлдвэрлэгч бренд билээ. Тус брендийн OB, Cass, Cafri шар айрагнууд Өмнөд Солонгост борлуулалтаараа дөрөвдүгээрт жагсдаг аж. Мөн тус компани барууны шар айраг үйлдвэрлэгчдээс ялгаатай нь шар айргуудаа талхны хөрөнгөөр биш, будаагаар исгэдгээрээ онцлог юм.

Эх сурвалж: YONHAP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
6
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж