2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд УИХ-д суудалтай намууд нэр дэвшүүлэх боломжтой учраас одоогоор тус намууд хэнийг дэвшүүлэх вэ гэдэг таамаг улс төрийн хүрээнд өрнөж буй. Ялангуяа Та бидний эвслээс сонгогдсон УИХ-ын гишүүн С.Ганбаатарын нэр яригдаж байгаа юм. Тэрбээр Ерөнхийлөгчийн сонгуулийн талаар “Би МАХН-ын эсрэг нэг ч байр суурь илэрхийлээгүй. Харин МАН мөрөөрөө явж байгаа улс төрийн хүчнийг тайван орхиоч л гэж хэлж байгаа. Би ард түмэндээ, эрдэнэтчүүддээ, МАХН-даа үргэлж хүндэтгэлтэй ханддаг. Эрдэнэтчүүд намайг Та бидний эвслийг төлөөлж 2024 он хүртэл ажиллах үүрэг өгсний дагуу ажиллана. Би Монгол Улсын Ерөнхийлөгч нэг л өдөр болно. Та бидний эвсэл С.Ганбаатарыг өрсөлдүүлэх эсэхийг шийднэ” гэсэн тайлбарыг өгөв.
МАХН-ын дарга Н.Энхбаяр 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-тай хамтрах, эвсч орох талаар яриа хэлэлцээр хийж байгаа бөгөөд МАХН-ыг УИХ-д суудалтай болгосон С.Ганбаатар гишүүн эсэргүүцэж байгаа юм.
Ш.ОЧ
Холбоотой мэдээ