Төв банк арилжааны банкуудад 4.5 сая ам.доллар нийлүүлэв

Хуучирсан мэдээ: 2021.03.15-нд нийтлэгдсэн

Төв банк арилжааны банкуудад 4.5 сая ам.доллар нийлүүлэв

Төв банк арилжааны банкуудад 4.5 сая ам.доллар нийлүүлэв

Арилжааны банкууд өнгөрсөн долоо хоногт банк хоорондын гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар 4.5 сая ам.доллар худалдан авах санал ирүүлжээ. Төв банк дээрх саналыг 100 хувь биелүүлэн, ялгаатай ханшаар нийлүүлсэн байна. Банкууд өнгөрсөн Мягмар гариг /2021.03.09/-т гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар 2 сая ам.доллар худалдан авах санал ирүүлсэн ч Монголбанк тухайн өдрийн дуудлага худалдаанд оролцоогүй ажээ.

Төв банкнаас гадаад валютын дуудлага худалдааны арилжааны хэлбэрийг тухайн дуудлага худалдаанаас хамаарч “ялгаатай ханшаар хийх арилжаа”, “нэг ханшаар хийх арилжаа”-ны хэлбэрээс сонгодог. Банкуудын амжилттай биелсэн бүх саналыг хаалтын нэг ханшаар биелүүлэх арилжааг “Нэг ханшаар хийх арилжаа” гэж нэрлэдэг. “Ялгаатай ханшаар хийх арилжаа” нь банкуудын амжилттай биелсэн саналыг тухайн саналын ханшаар биелүүлэх арилжаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж