"Миний хоёр хүүг зодож, эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн"

Хуучирсан мэдээ: 2021.03.15-нд нийтлэгдсэн

"Миний хоёр хүүг зодож, эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн"

"Миний хоёр хүүг зодож, эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн"

Иргэн А.Цэрэнпил  өнөөдөр /2021.03.15/ хоёр хүүд нь оноосон 17-20 жилийн хорих ялыг эсэргүүцэж Төрийн ордныг хөл нүцгэн тойрлоо.


Түүний хоёр хүүгийн хувьд 2018 оны аравдугаар сард насанд хүрээгүй буюу 16-17 насны охидыг хүчээр эрхшээлдээ байлгаж, бусдад биеийг нь үнэлүүлдэг байсан таван залуугийн нэг хэмээн  саатуулагджээ. Тухайн үед цагдаагийн байгууллагаас  “Дээрх 24-29 насны таван залуу нь охидтой дотно танилцан, улмаар зургийг чинь интернетээр цацна, цагдаад мэдэгдэнэ, аав ээжид чинь хэлнэ гэхчлэн айлган сүрдүүлж, өөрсдийн түрээсэлж буй байрандаа хорьдог байсан” хэмээн мэдээлж байв.

Тэгвэл иргэн А.Цэрэнпил нь өөрийн хоёр хүү болох И.Анхбаяр Б.Алтайбаатар  нарыг 48 цаг  дөрвөн цагдаа тасралтгүй зодож эрүүдэн шүүж хэрэг хүлээлгэсэн  учраас  Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт  хандан  хоёр хүүгээ батлан даалтад гаргаж өгөхийг хүслээ.

Тодруулбал, хэрэгт холбогдсон залуусаас Г.Идэрбат, н.Хатанбаатар  гэх хоёр  залууг мултлахын тулд  өөрийнх нь хоёр хүүд  хэрэг хүлээлгэсэн гэж тэрбээр үзэж буй.  А.Цэрэнпил “Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэгжүүлэхдээ хилсээр гүтгэж, эрүүдэн шүүж хоёр хүүгийн маань эрхийг ноцтой зөрчсөн. Миний хоёр хүү  хамтдаа авто засвар ажилуулдаг байсан. 2018 оны аравдугаар сарын 18-нд  ахынхаа төрсөн өдрийг тэмдэглэхээр гэрээсээ гарсан хоёр хүүтэй минь Г.Идэрбат уулзсан. Улмаар И.Анхбаяр, Б.Алтайбаатар  нар нь хороололд хоол идээд байж байтал гаднаас тусгай хүчнийхэн орж ирээд барьж хэрэг хүлээлгэсэн. Өмгөөлөгчгүйгээр байцаалт авсан. 2020 оны тавдугаар сарын 7-нд гэм буруугийн шүүх хурал товлогдоод 17-20 жилийн хорих ял оноосон" гэлээ.

Цагдаагийн байгууллагын алба хаагчид иргэн А.Цэрэнпилийг эрүүл мэндээ чухалчилж,  гутлаа өмсөхийг анхааруулсан юм. Тэрбээр цагдаагийн шаардлагыг биелүүлж гутлаа өмсөн,  холбогдох хүмүүст шаардлагаа хүргүүллээ.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ТэнэглэлТэнэглэл
6
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж