Шизофренитэй эстэй байсан гэж шүүхэд хандав

Хуучирсан мэдээ: 2016.04.15-нд нийтлэгдсэн

Шизофренитэй эстэй байсан гэж шүүхэд хандав

 

Канадын гурван гэр бүл эсийн банкыг сэтгэцийн өвчтөний эс худалдсан гэж шүүхэд хамтран нэхэмжлэл гаргажээ.

 

Тэдгээр үйлчлүүлэгчдэд эсийн банк 160 IQ-тай, неврологийн шинжлэх ухааны доктор, олон улсад нэртэй бөмбөрчин гэх эсийн донорын эс өгсөн байжээ.

 

Гэвч үйлчлүүлэгчдийн баталж буйгаар эсийн донор нь үнэн хэрэгтээ шизофрени өвчтэй нь тогтоогдсон гэмт этгээд байсан гэнэ.

 

Нэхэмжлэгчид Канадын Xytex Corp корпорацийн “Outreach Health” үйлчилгээ шизорфрени өвчтэй этгээдийн эсийг АНУ, Канад болон Их Британид 36 үйлчлүүлэгчид худалдсан гэжээ.

 

“Xytex” корпорацийн өмгөөлөгч өвчтэй хүний эсийг худалдсан гэдэг мэдээллийг үгүйсгэж, манай компани бол үр хүүхэдгүй хүмүүсийг энэ хорвоо дээр хамгийн гайхалтай бэлэг авахад тусалдаг, салбартаа тэргүүлдэг, мэргэжлийн стандартын байгууллага” хэмээн мэдэгдсэн байна.

 

Эсийн аргаар төрүүлсэн дөрвөөс найман настай гурван хүүхдийн эцэг эх тус компаниас 12m сая ам.доллар нэхэмжилжээ. Эсийн донорын цахим шууданг эцэг эхчүүдийн цахим хаяг руу санамсаргүй илгээсний дараа тэд донор нь хэн болохыг олж мэдсэн гэнэ.

 

Н.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж