УИХ-ын үдээс хойших чуулган эхэллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

УИХ-ын үдээс хойших чуулган эхэллээ

Хуучирсан мэдээ: 2016.04.15-нд нийтлэгдсэн

УИХ-ын үдээс хойших чуулган эхэллээ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Яг одоо Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өрийн тухай асуудлаар мэдээлэл хийж байна. Мэдээлэл хийсний дараа гишүүд асуулга тавина.

Үдээс өмнөх УИХ-ын чуулганаар УИХ-ын гишүүн Г.Уянга болон бусад гишүүд Улаан бурхан өвчний талаар асуулга тавих санал гаргасан тул Шадар сайд Ц.Оюунбаатар энэ өвчний талаар мэдээлэл хийхээр болсон. Тэрээр Ерөнхий сайдын дараа мэдээлэл хийх юм.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Өрийн удирдлагын тухай хуулийг өнгөрсөн онд баталсан. Ингэснээр өрийн зохистой түвшинг хангах эрх зүйн орчин бүрдсэн. Сангийн яам Засгийн газрын өрийн тайланг жил бүр гаргадаг. Энэхүү тайлан нь ил тод байдаг төдийгүй Сангийн яам, Монголбанкны цахим хуудсанд байршуулдаг болно” гээд мэдээллээ үргэлжлүүлж байна.

Т.НОМИН

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

МАН -ын сонгуулийн хийрхэл 2016-04-15 59.153.114.58

Хаянхирваа намынхаа мэдэгдлийг уншиж байгааг нь ...энэ нөхдүүд улс орноо хэзээ боддог байлаа даа, аргагүй л сонгууль ойртож...боож үхэх нь ээ эд нар