Хакүхо М.Даваажаргал удаан хүлээсэн ялалтаа авлаа

Хуучирсан мэдээ: 2021.03.15-нд нийтлэгдсэн

Хакүхо М.Даваажаргал удаан хүлээсэн ялалтаа авлаа

Хакүхо М.Даваажаргал удаан хүлээсэн ялалтаа авлаа

Мэргэжлийн сүмогийн харү башё өчигдөр/2021.03.14/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд эхэллээ. Энэ удаагийн башёг ёкозүна Какүрюү М.Ананд бэртлийн улмаас өнжсөн бол ёкозүна Хакүхо М.Даваажаргал эргэн ирсэн нь онцлог байв.

Саяхан 36 нас хүрсэн Хакүхо М.Даваажаргал харү башёгийн эхний өдөр өнгөрөгч хацү башёгийн аварга комүсүби Дайэйшотой учраа тааран барилдаж, 2020 оны долдугаар сарын нагоя башёгоос хойшхи анхны даваагаа авлаа. Их аваргын хувьд өнгөрөгч оны наймдугаар сард баруун өвдгөндөө хагалгаа хийлгэж, энэ оны эхээр covid-19-ийн халдвар авч эдгэрсэн билээ.

Озэки цолоо эргүүлэн авах хүсэлтэй Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ башёг даваагаар эхлүүлж, маэгаширагийн хоёрт эрэмбэтэй Хокүтофүжиг яллаа. Мөн Ичиножо А.Ичинноров маэгаширагийн долдугаарт эрэмбэтэй Точиношинг давав.

Бусад Монгол бөхчүүдийн хувьд Кирибаяама Б.Лхагвасүрэн маэгаширагийн гуравт эрэмбэтэй Шиманоүмид, Тамаваши Б.Мөнх-Оргил маэгаширагийн тавд эрэмбэтэй Окиноүмид, Хошорюү С.Бямбасүрэн маэгаширагийн аравт эрэмбэтэй Мидорифүжид, Чиёошома Г.Мөнхсайхан маэгаширагийн 14-т эрэмбэтэй Котоэкод тус тус өвдөг шорооджээ.

Шодайг эс тооцвол озэки цолтнууд шинэ башёг даваагаар эхлүүлсэн. Озэки Шодай комүсүби Митакэүмид өвдөг шороодсон бол озэки Асанояама маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэтэй Такарафүжиг, озэки Такакэйшо маэгаширагийн нэгдүгээрт эрэмбэтэй Оношог тус тус давжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж