С.Баяр улс төрөөс бүрмөсөн зугтав уу?

Хуучирсан мэдээ: 2016.04.15-нд нийтлэгдсэн

С.Баяр улс төрөөс бүрмөсөн зугтав уу?

С.Баяр улс төрөөс бүрмөсөн зугтав уу?

Санжийн Баяр дурсамж номоо тэрлэж буй тухай мэдээлэл хаа сайгүй гарч байна. Тэрбээр дурсамждаа 40 мянгатын атаман Э.Бат-Үүлийг ялсан анхны тулаан хийгээд түүнээс хойш өөртөө итгэтэй болсон талаарх мэдээлэл олон хэвлэлд нийтлэгдсэн. С.Баяр дурсамждаа өөрийн баг залуу нас хийгээд  Ардчилсан хувьсгалын анхны жилүүдийг дүрслэн бичсэн ь олонтаа. Тэрхүү дурсамжийг уншсан хүмүүс С.Баяр ирэх сонгууьд оролцох гэж “Пи-Ар”-аа хийж эхэллээ, эвтэйхэн дурсамжаар хүмүүсийг уяраах нь хэмээн жиг жуг хийх болов. Тэгвэл энэхүү хардлагын хариуг С.Баяр өөрийн фэйсбүүк хуудсаараа өгчээ. Тэрбээр фэйсбүүктээ:

-Сонгууль ойртсон болоод ч тэр үү, олон хүмүүс намайг улс төрд эргэн орох гэж дурсамжаа бичиж байна гэx юм. Харин надад зарчим байдаг, зарчмаа барихаас гадна эргээд улс төрд орох хүсэл надад алга. Хүсэл зоригоос гадна хүч тэнхээ хэрэгтэй. Тэр нь ч алга.

Улс төр гэдэг бол дурлаад байхаар амттай, амар хялбар ажил огт биш. Хагалгаа хийлгэсэн, хүчтэй эмээр тордуулсан учраас миний бие бүтэн биш. Дээд оргил гэдэг бол ямар эмнэлгийн тасаг биш, тэнд эрүүл хүн хүрэх ёстой. Баахан баалуулсан, гүтгүүлсэн учраас миний нэр бүтэн биш. Долоон байр, долоон сарын нэгэн, таван хүний амь, таван төгөлдөржилт гээд олон сэдвээр намайг элдэвлэдэг. Тэр болгоныг тайлбарлаж учирлаад л, цээжээ дэлдээд л, хамаг байдгаа тоочоод, гүйгээд байх хүсэл алга. Цаг хугацаа гэж нэг юм бий. Хэзээ ч юм цаг хугацаа бүхнийг шүүнэ, таслан шийдвэрлэнэ.Наадмын хөлийн тоос цаг хугацааны эрхэнд буугаад алсын бараа тод харагддагтай адил бодит үнэн г цаг хугацаа харуулна, хэн нь юу хийсэн гээл. Надаас одоо шинэ юм гарахгүй. Зөв гэнэ үү, буруу гэнэ үү би хийдгээ хийсэн. Монголд хамгийн чухал нь боловсролын салбар, энэ салбарыг сайжруулахын тулд мөнгө хэрэгтэй, харин мөнгийг уул уурхайгаас олохоос өөр арга байгаагүй тул Оюу Толгойг хөдөлгөсөн юм. Улаан буудайгаа хүнээс гуйхгүйн тулд атрын аяныг өрнүүлсэн. Ард иргэдийн мэдээллийг тодорхой болгож хүн амаа тоолохын тулд бид чадахаараа ажилласан.

Одоо шинэ үе гарч ирэх ёстой. Гэхдээ “Түр зуурын шоу” хөөцөлдсөн, яагаа ч үгүй байтлаа пээдийгээд ирсэн шинэ үе биш . Шинэ мэдлэг боловсролтой, шинэ ёс суртахуунтай, шинэ эрч хүчтэй шинэ үе. Бие нь ч, нэр нь ч бүтэн тийм л шинэ үе. Цаг нь хэдийнээ болсон хэмээн бичжээ.

С.Баяр улс төрөөс бүрмөсөн зугтав уу, биеэ тэнхэртэл түр холдов уу. Ямартай ч ирэх сонгууль С.Баяргүйгээр өрнөх бололтой.

М.СУРА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж