Беларусийн удирдагч Александер Лукашенко өнгөрсөн долоо хоногийн амралтын өдрүүдээр болсон засгийн газрын цанын тэмцээнд түрүүлжээ. Гэвч Лукашенкогийн өрсөлдөгч албаар түүнд ялагдахын тулд хэд хэдэн удаа сөхөрч унасан хэмээн гэрчүүд баталж байгаа аж. Цахим орчинд нийтлэгдсэн тэмцээний бичлэгээс харахад нэр нь тодорхойгүй Лукашенкогийн өрсөлдөгч нэг минутын дотор дөрвөн ч удаа унасан нь зургаан удаа сонгогдож, 20 гаруй жил төр барьж буй удирдагчийг нэгдүгээр байранд ороход хамгийн ихээр нөлөөлсөн байна.
Беларусийн засгийн газар жил бүр ийнхүү “Минскийн цана” уралдаан зохион байгуулж, сайд нар болон хэд хэдэн хот мужуудын дарга нар хоорондоо өрсөлддөг билээ. Харин энэ жилийн уралдаануудын нэгт Лукашенко ийнхүү түрүүлснээр түүний багийнхан ялалт байгуулж, баяраа тэмдэглэжээ.
Уралдааны дараа Лукашенко хэвлэлд “Ялалтанд хүрэх үргэлж амаргүй байдаг. Ялангуяа хүмүүс харж байхад ялах маш хэцүү. Сая сая ард түмэн, үзэгчид минь намайг хэт даруу, удаан уралдсаныг ойлгож өршөөгөөрэй. Уралдах надад тун хүнд байлаа. Гэвч үүгээрээ би ард түмнээ жаргалтай болгож байвал болох нь тэр. Энэ бол миний хувь заяа. Миний ажил бол ард түмнээ жаргалтай байлгах” хэмээн ярилцлага өгчээ.
Түүнээс гадна Лукашенко Европын дууны тэмцээнд өөр дуугаар оролцохоор ярьж байгаагаа зарласан юм. Учир нь тус тэмцээнд дэвшүүлсэн өмнөх дуу нь хэтэрхий улс төржсөн үгтэйгээсээ болоод хориглогдсон аж.
Тухайлбал, Лукашенког дэмжигч Галасий ЗМеста хамтлаг “Би чамд заая” нэртэй дуугаараа тэмцээнд оролцох гэж байсан ч өнгөрсөн жил болсон эсэргүүцлийн жагсаал, хөдөлгөөнийг буруушаасан утга, үгтэй байсан гэнэ. “Тэд чадах бүхнээрээ биднийг шахан дарамталж байна. Гэвч шаардлагатай бол бид өөр дуу хийж тэмцээнд оролцох болно”хэмээн Лукашенко хэлжээ.
Эх сурвалж: TELEGRAPH
Уншигч 2021-03-15 192.82.75.208
Хөөрхийлөлтэй ард түмэн, хаан эзнээ шалдан байгааг нь хэлж засч залруулж чаддаггүй ээ, оросууд ч мөнхийн ийм хөрштэй байхыг мөрөөдөнө л дөө
Зочин 2021-03-15 124.158.96.161
Улсаа 27 жил дарангуйлсан хөгийн дарангуйлагч. Сонгууль нь үргэлж хуурамч болдог.. Үргэлж 80 гаруй% ялдаг н**ш. Европ шүү дээ.
Зочин 2021-03-15 192.82.75.124
Танидаг МАНгар гэдэг сценари харагдаад элэг авлаа. МАНайд 2уулаа бгаашдээ дүрээрээ
Украйн ардын спектакль 2021-03-15 66.181.191.240
Тэр ард яваа нөхөр зориуд бүдэрч энэ тэр айн кккккк….
Зочин 2021-03-15 192.82.64.208
namaig 1-r oruulahgui bol buudna shuu l gesen baihdaa! hahaha