Монгол Улсын Шадар сайд Төв аймагт ажиллалаа | News.MN

Монгол Улсын Шадар сайд Төв аймагт ажиллалаа

Монгол Улсын Шадар сайд Төв аймагт ажиллалаа

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Төв аймагт ажиллаж, цар тахлын үeд аймгийн  Онцгой комисс хэрхэн ажиллаж байгааг шалгав. Төв аймагт энэ сарын 6-ны өдөр халдвар батлагдсанаас хойш өнөөдрийг хүртэл хугацаанд  16 хүн өвчилсөн. Ес нь ХӨСҮТ-д, долоо нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Зуунмод сумын хэмжээнд “Нэг хаалга-Нэг шинжилгээ" зохион байгуулж, ойрын хавьтлыг нь илрүүлэн бүрэн хөл хорио тогтоосон талаар албаныхан танилцууллаа. Иргэд аймгийн нутаг дэвсгэрээр дамжиж бусад аймаг руу явдаг учир аймгийн төвд PCR шинжилгээний лаборатори байгуулах, дархлаажуулалтыг нэн даруй эхлүүлэх хүсэлтээ Шадар сайдад тавив.

Цар тахлыг хумих, халдварын эрсдлийг бууруулах чиглэлээр Улсын онцгой комисс шаардлагатай бүх зүйлээр дэмжинэ гэдгээ Шадар сайд  хэлээд, иргэдийн эрүүл мэндийг хамгаалах ажлыг сайн зохион байгуулж байгааг сайшаав. Бүх аймгийг шинжилгээний төвтэй болгож эхэлсэн. Энэ хүрээнд аймаг, орон нутгаас иргэдийг зөөвөрлөхгүйгээр тухайн бүс нутагт нь оношилох, эмчлэх нөхцлийг бүрдүүлнэ. Дархлаажуулалтыг эрчимжүүлсэн учир эмнэлгийн ажилчид, албан хаагчдыг сургалтад хамруулах, мэдээлэл, зөвлөгөө өгөх зэрэг бэлтгэлээ сайтар хангахыг Шадар сайд С.Амарсайхан чиглэл болгов. Мөн аймгийн Онцгой комисст халдвар хамгааллын хувцас, хэрэглэл хүлээлгэж өглөө.

Тэрээр өвөлжилт, хаваржилт, тариалалтын талаар мэдээлэл сонслоо. Төв аймагт 4.8 сая толгой мал өвөлжиж байгаагийн 370 мянга нь бусад аймгаас ирсэн отрын малчдынх юм. Урьдчилсан тооцоогоор 1.7 сая төл авах бөгөөд шаардлагатай өвс, тэжээлийг малчдад хүргэжээ. Хаврын тариалалтад 3,000 тонн тарианы үр, 5,000 тонн тэжээлийн үр шаардлагатай байгаа тооцоо гарчээ гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

irgen 2021-03-15 202.131.225.150

SAID DARGA NAR MINEE SHUURGAND TOORSON MASH OLON HUMUUS BNA EHNESE ENDEED EHELLLEE HUCH HAYACHEE TEND OCHIJ AJILAACHEE

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж