Хятад вакцин хийлгэсэн хүмүүст визний журмаа хөнгөлнө | News.MN

Хятад вакцин хийлгэсэн хүмүүст визний журмаа хөнгөлнө

COVID-19

Хятад вакцин хийлгэсэн хүмүүст визний журмаа хөнгөлнө

Хятад вакцин хийлгэсэн хүмүүст визний журмаа хөнгөлнө

Цар тахлаас болж дэлхий нийтэд Хятад улсын нэр хүнд буурсан энэ цаг үед тус улс өөрсдийн бүтээсэн вакцинаар алдсан итгэлээ буцаан авахаар оролдож байна. Хятадын Гадаад хэргийн яамнаас Хонгконгоос эх газрын Хятад руу нэвтрэх гэж буй гадаадын иргэдийн визний журмыг хөнгөвчлөх шинэ журам гаргаснаа танилцуулжээ. Тодруулбал, зөвхөн хятадад бүтээсэн  covid-19-ийн вакцин хийлгэсэн гадаадын иргэдэд энэ журам өнөөдрөөс /2021.03.15/ үйлчлэх юм байна. Харин Хятад вакцин тариулаагүй виз мэдүүлэгчдээс тус улсын Гадаад хэргийн яам, орон нутгийн худалдааны хэлтэс, эсвэл Хятадын төрийн өмчит үйлдвэрийн газрын урилга болон урилга баталгаажуулах хуудсыг зайлшгүй шаардах ажээ. Мөн тус улсад байнга оршин суух виз бүхий иргэдэд ч энэ журам хамааралтай гэж мэдэгдсэн байна.

Түүнчлэн Хятад иргэнтэй гэр бүл болсон гадаад иргэд, тэдгээрийн хүүхэд, гэр бүлийн гишүүд Хятад дахь гэр бүлдээ зочлох, оршуулгын ёслолд оролцох, эсвэл хүнд өвчтэй хүнтэй уулзах, тэднийг асрах зорилгоор виз мэдүүлсэн тохиолдолд хөнгөвчилсөн журам үйлчилнэ гэжээ. Хөнгөвчилсөн журмаар тус улс руу зорчихын тулд зөвхөн Хятадад үйлдвэрлэсэн вакциныг виз мэдүүлэхээсээ дор хаяж 14 хоногийн өмнө нэг тунгаар тариулсан вакцинжуулалтын гэрчилгээ авсан байх шаардлагатай аж. Ийм хүмүүсээс covid-19-ийн шинжилгээний хариу шаардахгүйгээр Хятадын хилээр нэьтрүүлэх юм байна.

Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
8
ХахаХаха
8
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

news 2021-03-15 82.29.225.27

odoo xumuus ter tusmaa europchuud xujaaru ywaxgui bxoo ter chigeere uzen ydalttai bxad goridtsiin be

Avatar

Эмч 2021-03-15 202.9.41.2

Vero cell хийлгэсний дараа ямарч гаж нөлөө мэдэгдсэнгүй. Идэвхгүй болгосон корона вирусээр хийгдсэн учир маш үр дүн сайн гээд хийлгэсэн.

Avatar

Хөхчоно удам 2021-03-15 66.181.161.104

Эрлийзүүд л сайн хийлгэж визээ аь.бусдад нь хэрэггүы

Avatar

Унш гөлөг минь 2021-03-15 202.55.188.39

Чиний нэрлээд байгаа эрлийзүүд чинь эрээнээс чиний идэх уух зүйлсийг зөөж байгаа штээ. Нарантуул, дүнжингарав 100 айл нарийн ногоогоо чи тэднээс л авч гэдсэндээ чихэж бөгсөөрөө гаргасандаа баярладагаа мэдэх үү

Avatar

Covid 2021-03-15 103.57.93.239

Эхний тун астра зинака хийлгээд хоёр дахь тунгаа хятад синофарм хийлгэж болох уу?

Avatar

Я 2021-03-15 202.55.188.43

Угаасаа тодорхой ш дээ эрээн гарахад ч ийм шаардлага тавина чиптэй вакцин гэж солиороод байдаг гарууд нууцаар шаналгана даа

Avatar

Зочин 2021-03-15 192.82.64.208

tegj teneg yumand huurtagdaj ard tumnee alaad yu gehev! manai 76 hiilgeech! 🙂 hahaha

Avatar

Зочин 2021-03-15 183.182.122.40

Хэн ч очихгүй .Вакцины мэдээлэл нь байхгүй гээд вакцины гэрчилгээгээ солилцох боломжгүы гээд изоайлаас эхлээд асуудал гаргаад эхэлсэн.Хэн ч зөвшөөрөхгүй вакцин болчих гээд байа шиг…

Avatar

Зочин 2021-03-15 103.229.120.193

Улайрчиж

Avatar

Putin 2021-03-15 202.21.109.116

ПУТИН ШИГ ААШИЛЖ БАЙХ ШИВ ДЭЭ

Avatar

Зочин 2021-03-15 64.119.25.218

ОХУ, БНХАУ-д үйлдвэрлэсэн вакциныг гадуурхаж эсрэг суртал ухуулга явуулаад байгаа нь барууны орнуудын эдгээр орныг хавчих улс төрийн бодлогын нэг хэсэг нь бололтой.Харин энэ бодлогыг дэмжигч Сөрөг хүчний зарим нөхөд бол Хоёр хөрштэй манай орны харьцааг тасалж, өөрийн оронд хүндрэл үүсгэн, ард иргэдийн амьдралд хор учруулах зорилготой хорон санаа.

Avatar

Зочин 2021-03-15 202.131.243.186

Өвдөхөөрөө дотоодын эмнэлэг барахгүй бол тэгээд хөрөнгийнхөө хэмжээгээр Хөх хот, .Бээжин, Шанхай гээл явдаг байж Хятад вакцина хийлгэхгүй ч гэх шиг сонин улс шүү манайхан. Тийм л юм бол өвдвөл эхлээд Улаан үд, Иркутс,к Москва гээд эмнэлэг явах хэрэгтэй биз дээ кккккк,

Avatar

ҮНЭН 2021-03-15 103.26.194.206

ЗӨВ Л БАЙНА

Avatar

Зочин 2021-03-15 202.55.188.86

Setgegdel garahgui baina?

Avatar

Зочин 2021-03-15 202.55.188.86

Hujaaa ruu ochih gadaad hun baihguiee, tegj hujaaa vaccine hiilgej uvchtei bolj esvel uvduj baisnaas

Avatar

Зочин 2021-03-15 49.0.142.219

тусаад эсрэг биеттэй болсон бол вакцинаар яах юм. сийвэнгээр олон өвчний эсрэг биеттэй болно гэх юмуу.

Avatar

vaccine 2021-03-15 49.0.142.219

өөрийн сийвэн, хүний сийвэн

Avatar

Зочин 2021-03-15 103.111.68.3

АЛИВАА ВАКЦИН ХИЙЛГЭХЭЭСЭЭ ӨМНӨ ЭСРЭГ БИЕТИЙН ШИНЖИЛГЭЭ ЗААВАЛ ӨГӨӨРӨЙ. 1-Д ӨӨРИЙНХӨӨ СҮРГИЙН ДАРХЛААГ ШАЛГАХ, 2-Т ХИЙЛГЭСЭН ВАКЦИНЫХАА ҮР ДҮНГ ДАРАА НЬ МЭДЭЖ БОЛНО

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж