Хятад вакцин хийлгэсэн хүмүүст визний журмаа хөнгөлнө

Хуучирсан мэдээ: 2021.03.15-нд нийтлэгдсэн

COVID-19

Хятад вакцин хийлгэсэн хүмүүст визний журмаа хөнгөлнө

Хятад вакцин хийлгэсэн хүмүүст визний журмаа хөнгөлнө

Цар тахлаас болж дэлхий нийтэд Хятад улсын нэр хүнд буурсан энэ цаг үед тус улс өөрсдийн бүтээсэн вакцинаар алдсан итгэлээ буцаан авахаар оролдож байна. Хятадын Гадаад хэргийн яамнаас Хонгконгоос эх газрын Хятад руу нэвтрэх гэж буй гадаадын иргэдийн визний журмыг хөнгөвчлөх шинэ журам гаргаснаа танилцуулжээ. Тодруулбал, зөвхөн хятадад бүтээсэн  covid-19-ийн вакцин хийлгэсэн гадаадын иргэдэд энэ журам өнөөдрөөс /2021.03.15/ үйлчлэх юм байна. Харин Хятад вакцин тариулаагүй виз мэдүүлэгчдээс тус улсын Гадаад хэргийн яам, орон нутгийн худалдааны хэлтэс, эсвэл Хятадын төрийн өмчит үйлдвэрийн газрын урилга болон урилга баталгаажуулах хуудсыг зайлшгүй шаардах ажээ. Мөн тус улсад байнга оршин суух виз бүхий иргэдэд ч энэ журам хамааралтай гэж мэдэгдсэн байна.

Түүнчлэн Хятад иргэнтэй гэр бүл болсон гадаад иргэд, тэдгээрийн хүүхэд, гэр бүлийн гишүүд Хятад дахь гэр бүлдээ зочлох, оршуулгын ёслолд оролцох, эсвэл хүнд өвчтэй хүнтэй уулзах, тэднийг асрах зорилгоор виз мэдүүлсэн тохиолдолд хөнгөвчилсөн журам үйлчилнэ гэжээ. Хөнгөвчилсөн журмаар тус улс руу зорчихын тулд зөвхөн Хятадад үйлдвэрлэсэн вакциныг виз мэдүүлэхээсээ дор хаяж 14 хоногийн өмнө нэг тунгаар тариулсан вакцинжуулалтын гэрчилгээ авсан байх шаардлагатай аж. Ийм хүмүүсээс covid-19-ийн шинжилгээний хариу шаардахгүйгээр Хятадын хилээр нэьтрүүлэх юм байна.

Эх сурвалж: Bloomberg

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ТэнэглэлТэнэглэл
12
ЗөвЗөв
8
ХахаХаха
8
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж